Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Чуулганаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолыг тус тус хэлэлцэх юм.
Мөн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.