Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар хяналтын сонсголыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 12 дугаар сарын 21-нд явуулахаар тогтжээ. Нээлттэй сонсголын 4 сэдвийн хүрээнд явуулах аж.
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ
- 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ
- Коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого
- Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэж үзжээ.
Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон Монгол Улсын экспортлох өртөг болон БНХАУ-ын үнэ хоорондын хэт их зөрүү, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх, “Эрдэнэс Тавантолгой” компаниас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлыг хөндөх аж.
Уг сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах ба сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.