АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж өнөөдөр өглөө 10 орчим хүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан саатуулаад буй.
Тэгвэл уг хэрэгт холбогдон шалгагдаж буй "Хишиг арвин индустриал" компанийн эзэн Б Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг олдсон байна. Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч гарч иржээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.