Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-08 нд нийтлэгдсэн байна.

Г.Ганболд: Т.Доржханд 44 их наяд гэх дүнгийнхээ талаар өөрөө тайлбар хийж, хариуцлагаа хүлээ

12/ 8/ 2022    11 цаг 38 минут

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа зорилго бүхий Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд тус хорооны үйл ажиллагаан талаар зарим мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Манайх УИХ-аас байгуулсан гурав дахь түр хороо нь. Нотлох баримт цуглуулах, гэрч дуудаж байцаах, хяналт шалгалтынхан, шинжээч нар ажиллуулах гээд цаг хугацаа маш их орж байна. Тийм учраас хугацааг нь сунгах хүсэлт тавьж байгаа юм. Түр хороо ажилласнаар нүүрсний хулгайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан. Оффтейк гэрээнүүдийн хувьд нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч танилцах боломжгүй. Харин УИХ-ын түр хороонд хуулийн дагуу танилцах боломж олдож байгаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд оффтейк нууц гэрээнүүдийг ил болгож, 12 дугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэй хэлэлцэхээр байгаа. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээнүүд ил болохоор төмөр замыг ямар үнэтэй барьж байгуулсан юм, хөлсөнд нь нүүрсийг ямар үнээр авсан бэ гэх зэрэг бүр зүйл ил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Доржханд гишүүн нийгэмд 44 их наяд төгрөгийн асуудлыг ярьсаан. Тэр бол түр хорооны гишүүн мөн. Гэхдээ хуралдаа нэг ч удаа суугаагүй. Түр хороон дээр 44 их наяд ч юм уу нүүрсний мөнгөн дүнтэй холбоотой нэг ч асуудал яригдаагүй. Энд сууж байгаа бүх гишүүн мэднэ. Тэгэхээр өнөөдөр нийгмийг талцуулаад, ард түмнийг төртэй нь толхилцуулдаг, өвлийн хүйтэнд энэ олон хүнийг гадаа жагсаасан энэ мэдээллийнхээ үнэ бодит байдлыг Доржханд гишүүн өөрөө хариуцах ёстой.

Ямар үндэслэлээр ийм хэмжээний дүн гаргаж ирснээ Доржханд гишүүн өөрөө нийгэмд тайлбарлах ёстой. Өнөөдөр түр хороон дээр бодитой яригдаж байгаа дүн бол 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах тухай хяналт, шалгалтын ажил явагдаж байна. Тийм учраас Доржханд гишүүн өөрөө тайлбараа хийгээд хэрэв буруу мэдээлэл өгсөн бол ард түмнээс, тэр дундаа энэ өвлийн хүйтэнд жагссан иргэдээс, жагсаалын үеэр эрүүл мэндээр хохирсон төрийн албан хаагчдаас уучлал хүсэх ёстой гэж бодож байна” гэв.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.177.197Үнэн   • 2022, 12 сарын 8. 19 цаг 40 минут

Энэ муу Өвөрхангайн Ганболд гишүүн чинь аймгийнхаа хамаг уурын зуухыг хамж авсан луйварчин шүү дээ. Бас ах дүү, найз нөхөдтэйгээ нийлдж тендерийг хамдаг гэж байгаа. Тийм байхад Өвөрхайнгайд хэн ажиллаж, амьдрахыг хүсэх билээ. Хог шаарыг бас УИХ-ын хянан шалгах хорооны дарга болгодог. Хүчин Анандбузар, уурын зуух Ганболд, нүүрсчин Мөнхбат зэрэг луйварчдаас бүрдсэн УИХ тарах хэрэгтэй.

49.0.147.12Бат   • 2022, 12 сарын 8. 12 цаг 01 минут

Ийм хариуцлгагүй нөхөдүүд л их хуралд бгаад бгаа юм Ингэж худал их хэмжээний дүн гаргаж төр игэдийг өвлийн хүйтэнд талцуулсан хариуцлагаа яаралттай батлах хэрэв худлаа хэлсэн бол гишүүнээс яаралттай тат ийм хог шшаарнууд УИХ яав ч байж болохгүй хэрэв үнэхээр үнэн байвал Доржханд гишүүнийг жинэхэнэ эх оронч гэхээс өөр яалтай



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube