Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-08 нд нийтлэгдсэн байна.

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ТӨРИЙН НЭРЭЭР “БУЛААХ” ЭРХ БАРИГЧДЫН САНААРХАЛ ИДЭВХИЖЛЭЭ

12/ 8/ 2022    13 цаг 52 минут

-Төрийн мэдэлд очсон бүхэнд луйвардуулж, төр оролцсон бизнес болгон дампуурдаг. Тавантолгойн ордын 95.5 хувийг эзэмшч “ЭТТ” ХК-иас ашиг хүртээж чадахгүй яваа эрх баригчид, уг ордын ердөө 0.4 хувиас орон нутагтаа ашгаа хүртээж ядаж буй жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нь хэр зохимжтой вэ? -

Улстөрийн том нүүдэл бүрийн өмнө хөөсөрдөг Тавантолгойн ордыг тойрсон улстөр энэ удаа УИХ, ЗГ-ыг тараах хэмжээнд хүрч өндөр авлаа. Олон жил яригдсан ч батлагдаж, нотлогдсон зүйлгүй өнөөг хүрсэн “Нүүрсний хулгай” гэх асуудал босч ирэх бүртээ орон нутгийн өмчит буюу жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нэрээр хувьдаа булаах гэсэн улстөрчдийн далд сонирхол нэвт ханхалдаг болоод уджээ.   

Хэдийгээр Монгол Улс ардчилсан парламентын тогтолцоотой гэж дэлхийд зарладаг ч, хувийн хэвшлийг үзэн яддаг эрх баригчид харин, хөрөнгө оруулагчдаасаа эхлэн боомилж, бүхнийг хаана бооно, хянана цагдана, торгоно хорино гэдэг зарчмаар сүрдүүлж, ялладаг болсон. Ийм л аргаар үйлдээгүй хэргийнх нь төлөө сошиалоор яллаж, эцэст нь бүхнийг төрийн мэдэлд нэрээр өөрсдийн эзэмшилд шингээдэг тогтолцоонд мэргэшээд удаж байна. Тэгвэл эрх мэдэлд хүрсэн улстөрчид болгон яагаад заавал жижиг “Тавантолгой” ХК-д нүдний хор гүйлгэж, шүлсээ савируулдаг шалтгааныг товчхон сийрүүлье.

Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд “Энержи ресурс” ХХК, 0.4 хувьд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж байна. Харин орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийн хувьцааг орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын 2300 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Өөрөөр хэлбэл байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлж буй хамгийн анхны бөгөөд цорын ганц хувьцаат компани гэдгийг олон нийт тэр бүр анзаардаггүй. “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймгийн ногдол ашиг нь жилд 40-50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж, аймгийн төсвийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл Монгол Улсын хамгийн өндөр төсөвтэй аймгийн санхүүжилтийн эх үүсвэрт гар дүрж, төрийн мэдэлд авах нэрийдлээр улстөрчид эрхшээлдээ авах оролдлого энэ удаа ч идэвхийлэн давтагдаж байна.

Төрийн мэдэлд орсон бүхэнд луйвар явагдаж, төр оролцсон бизнес болгон дампуурдаг олон жишээг бид мэднэ. Ядаж л Тавантолгойн ордоос монголчуудыг тэжээх учиртай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа өнөөдрийг хүртэл “амилж”, ашгаа өгч чадалгүй явсаар улстөрчдийн халаасны компани болж хувирсан. Тэгвэл Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувийг эзэмшч энэ аварга компаниас монголчуудад ашиг хүртээж чадахгүй яваа эрх баригчид, уг ордын ердөө 0.4 хувиас орон нутагтаа ашгаа хүртээж ядаж буй орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нь хэр зохимжтой вэ.

Өмнөговь аймгийн нутагт Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт бүлэг орд гээд улсын төсвийг бүрдүүлж буй том ордууд бий. Хэдийгээр хамгийн баялагтай аймаг боловч хамгийн том хохирол амсаж буй аймаг. Угтаа бол улсын эдийн засгийн төлөө хангалттай золиос гаргаж яваа Өмнөговийн иргэд нь, малчид нь, аймгаараа хангалуун амьдрах боломжтой. Харамсалтай нь байдаг бүхнийг нь хил давуулан экспортонд гаргаж байгаа хэр нь, үлдсэн ганцхан хувьцааны эзэмшлийг нь төрийн нэрээр булаахаар зэхэж буй нь дэндүү гачлантайг иргэд нь халаглаж сууна. Шударгын дүр эсгэгч эрх баригчдын аман дээрээ хэлдэгчдэн тав алхаад л газар нутгаа төнхүүлж, эцэстээ эзгүй хонхор сахиад үлдэх энэ нутгийн иргэд яагаад байгалийн баялагаасаа ашиг хүртэж болохгүй гэж ...

 МӨРГӨЦӨГИЙН “ХУЛГАЙ” ҮҮССЭН НЬ ...

Тавантолгойн ордын 0.4 хувьд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, тус ордын 95.5 хувийг эзэмшигч “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 268 мянган тонн нүүрс хулгайлсан тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд дэлгэж, нийгмийг шуугиулж байлаа. Бүхэл бүтэн уулаар нь хулгайлж, мөргөцөг цавчсан гэх уг мэдэгдэлдээ, “Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувиар, аймгийнхаа иргэдийн эрх ашгийг хамгаалж, хуулийн байгууллагад хандана” хэмээн зарлаж байв. Гэтэл үнэндээ гишүүн асан Л.Энхболд эсэргээрээ Өмнөговь аймгийнхаа иргэдээс хулгай хийж, ногдол ашгаас нь зулгаасан үйлдэл болж хувирсан юм.  

Тодруулбал, Тавантолгойн бүлэг ордыг тойрсон асуудал болгон улстөрчдийн халаастай уягддаг тул эрх баригчдын дэглэлтээр явсан Л.Энхболдын мэдэгдэлийн дараа Засгийн газраас ажлын хэсэг байгуулав. Тагнуул, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, аудит гээд хянаж шалгах чиг үүрэгтэй 10 гаруй агентлаг ээлж дараалан хоёр жилийн турш шалгасан. Ингээд шалгалтын явцад хуулийнхан ямар ч хулгай олоогүй бөгөөд уулын технологийн ажлаас үүдэлтэй маргааныг хоёр компани дотоод журмаараа шийдэх нь зөв гэж үзсэн байдаг.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хилийн зааг нь “Тавантолгой” ХК-ийн хилийн заагтай тулдаг хэсэг дэх нүүрстэй мөргөцөгийг нураах явцад үүссэн 268 мянган тонн нүүрсийг хоёр тал дотоод журмаараа технологийн дагуу шийдэх боломжтой байжээ. Гэвч нэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л компаниудад үүсдэг технологийн ажиллагааг Л.Энхболд улстөржүүлсэнээрээ хэдэн жилийн турш дээрх хоёр компанийг эдийн засгийн алдагдалд оруулж, 10 гаруй төрийн байгууллагын ажил дээр ажил нэмж цаг гарзадсан гэж үзсэн.

Тэгвэл Засгийн газрын хэмжээнд хүртлээ өндөр авсан мөргөцөгийн маргаан юунаас эхэлсэн бэ  гэдэг нь бүр ч сонирхол татна. Анх мөргөцөг хулгайлсан гэх дүгнэлтийг “Эрдэнэс тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д ажиллаж байсан, тухайн үеийн мэргэжлийн хяналтын байцаагч Батсайхан гэгч гаргажээ. Улмаар ажиллаж байсан компаниуддаа өс санахдаа үндэслэлгүйгээр үйлдсэн дүгнэлтээ “мөнгө болгож”, УИХ-ын гишүүн Л.Энхболдод танилцуулсан байна. Мэдээж эрхэм гишүүнд ч олон нийтийн анхаарлыг татах улстөр хэрэгтэй тул хэзээнээс л жижиг “Тавантолгой” ХК-ийг онилдог эрх баригчдад дамжуулсан нь илэрсэн. Улмаар өөрт ч хэрэгтэй, өрөөлд ч ашигтай Л.Энхболдын улстөр өндөр авч, 268 мянган тонн нүүрсний мөргөцөг дээр төр бүхэлдээ хөдөлсөн билээ. Эцсийн дүндээ яаж ч мухарлаад хулгай гэж буруутгахаар зүйл олдоогүй тул Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 255 тоот тогтоолоор хэргийг хаасан байдаг.

Мэдээж Засгийн газар нь тэргүүлж, 10 гаруй агентлаг хоёр жил шалгачихаад юу ч олохгүй бол ичгэвтэр. Тиймдээ ч, Л.Энхболдын эхлүүлсэн улстөрийн үр дүнд Өмнөговь аймгийн өмчит буюу орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК 268 мянган тонн нүүрс дээр нэмж алдагдал хүлээн, нийт 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс тавантолгой” ХК-д төлөхөөр болсон. Энэ зөрүүг үнэлвэл, орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймгийн хоёр жилийн ногдол ашиг болох 100 тэрбум төгрөг болно. Байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсон Өмнөговийн экс гишүүн Л.Энхболдын эхлүүлсэн бужигнааны үр дүнд “Тавантолгой” ХК хуваарийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-д одоогоор 58 мянган тонн коксожсон нүүрс олгоод байна. Ингэж ирээдүйн карьераараа дэнчин тавьж, эрх баригчдын дэглэлтээр “шоудсан” экс гишүүний улстөр эцэстээ өөрийгөө “булшилахад хүргэж”, ивээлд нь багтах эзэн ч үгүй, итгэж сонгох иргэд ч үгүй хоосон хоцорсон түүхтэй.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.21.224Зочин   • 2022, 12 сарын 8. 18 цаг 49 минут

Өөр ингээд баялагаа өөрсдөө аваад байдаг аймаг байна уу. Давраад байгаарай

103.212.119.77зочин   • 2022, 12 сарын 8. 15 цаг 47 минут

Байгалийн баялгийг орон нутгийн өмчид авдаг ямарч зарчим байхгүй. Бүх аймаг баялагаа авчихаар яах юм. Тэгээд хэдэн гэр бүл эзэмшиж бүүр болохгүй бүх хөрөнгийг хураа. Монголын ард түмэнд тараа. Мөнгөтэй хүмүүс шалгалтыг аргалдаг үе өнгөрсөн.



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube