"Өвөр Монголын өдрийн сонин”-ы мэдээлснээр, сүүлийн 10 жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооноос удирдах боловсон хүчний сахилга батын асуудлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, авилгын эсрэг тууштай тэмцэн чухал үр дүнд хүрчээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Сунь Шаочэны танилцуулснаар, Өвөр Монгол нүүрсний баялгийн салбарт хууль тогтоомж зөрчсөн асуудлын хүрээнд "20 жилийн хугацаанд гэмт хэргийг хөөн хэлэлцэх" шалгалтын ажиллагааг чанд хэрэгжүүлж, улс төрийн “экологийн” орчныг цэгцэлжээ. Өнөөдрийн байдлаар нүүрстэй холбоотой 789 авилгын хэрэг, газрын даргын түвшний 73, хошуу хэлтсийн даргын түвшний 286 сэжигтнийг багтаасан 1163 хүний хэргийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн 60.8 тэрбум юанийн алдагдлыг нөхөж, 29.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг эргүүлэн татжээ.
Эх сурвалж://mongol.cri.cn/
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.