Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-08 нд нийтлэгдсэн байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг "MCS" групп ташаа мэдээлэл түгээсэн гэв

12/ 8/ 2022    16 цаг 36 минут

Олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн шөнө “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон түүний хамаарал бүхий 4 хүн, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдорж нарын нийт найман хүнийг АТГ, ЦЕГ-аас саатуулсан.

 Нүүрсний хулгайг илрүүлэх, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх зорилготой Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Баривчлах болсон үндэслэл нь Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэсэн нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсныг үндэслэн, цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай гэж үзсэн гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгээс ирүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн"Хишиг арвин индустриал" компанийн оффист үзлэг, нэгжлэг хийгдэж байна.  "Хишиг арвин индустриал" компани "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэсэн манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм" гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл зарим эх сурвалжууд Өмнөговь аймгаас 40 орчим хүнийг энэ хэрэгт хамаатуулан шалгаж байгаа тухай мэдээлэв.

ХЗДХ-ийн сайд  мэдээллийнхээ үеэр тав дахь өдрөө үргэлжилж байгаа нүүрсний хулгайтай тэмцэж,  холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байгаа иргэдийн жагсаалыг үймүүлэх оролдлого хийгдэж байгаа тухай  дурдсан. Тэрбээр " "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагаар ажиллаж байсан   Монголын оюутны холбооны үе үеийн удирдлага тухайлбал, Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан нар баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн оюутны холбоо, тэр дундаа их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байна.

Мөн MCS компани ажилчиддаа ажлаа орхиод, жагсаалд оролцохыг уриалсан байсан. Тус компани нүүрс экспортолдог хамгийн том компаниудын нэг. MCS компанийн нүүрсний агуулахуудтай холбоотой асуудлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байна.

Өмнөговь аймгаас иргэдэд мөнгө өгч авчраад жагсаалд оролцуулсан мэдээлэл ч байна. Жижиг "Таван толгой" ХК-ийг сайн шалгах шаардлагатай. Энэ компанийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс л удирддаг гэсэн мэдээлэл бий. Энэ компанийн удирдлагуудтай холбоотой хэл ам тасардаггүй. "Эрдэнэс Тавантолгой"-н сүүлийн гурван захирлыг шалгаж байна. Тэгэхээр хүнээ солиод нэмэргүй нь. Улс төрийн томилгоо байсаар байхад энэ алдаа дахин гарна. Иймд хуулиа өөрчлөх шаардлагатай. Я.Батсуурь, Д.Ариунболд гээд өмнөх хоёр захирлыг мөн шалгаж байна" гэв. 

ХЗДХ-ийн сайдын мэдээллийг  "MCS групп" нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл түгээсэн хэмээн үзэж мэдэгдэл гаргасан байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ9 цаг 29 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube