Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-08 нд нийтлэгдсэн байна.

СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлийг АТГ-аас шалгаж дуусчээ

12/ 8/ 2022    19 цаг 05 минут

СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлийг АТГ-аас 2021 оны 08 сараас эхлэн шалгаж, өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон, улсад  1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирол учруулсан  гэж үзээд шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал Л. Насанцэнгэлийн  төрсөн дүү болох Л. Н нь 2006 оноос туслах сувилагчаар 11  жил, сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтанаар 5 жил нийт СЭМҮТ-д 16 жил ажиллаж байгаа бөгөөд дүүгээ сэргээн засах ажилтанаар 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Б/28 тушаалаар өөрчлөн ажиллуулсан гэдэг үндэслэлээр  шалгаж байсан юм.

Монгол улс сэтгэцийн тусламж үйлчилгээг  тусгайлсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу явуулдаг. Энэ хуулийн 3.1.12 болон 7.1.6-д Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой гэж заасан байдаг...бол уг  хуулийн 5.1.8-д Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын байрыг бий болгохоор ч заасан байдаг байна. Мөн Засгийн газрын баталсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр /2009-2019/, Эрүүл мэндийн Сайдын “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” 180 тоот тушаалд ч Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, өргөжүүлэхийг үүрэг болгосон тушаал шийдвэрүүд гарсан байдаг.

Дээрх тушаал шийдвэрүүдийн дагуу төвийн үйл ажиллагааг өргөтгөх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн төрсөн дүү Л.Н-ыг 2017 онд туслах сувилагчаас Донтолтын тасагт сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтнаар ажиллуулах болжээ. Тус тасаг нь архины болон бусад донтох эмгэгтэй хүмүүсийнхээ эдгэрлийг сайжруулахын тулд соён гэгээрүүлэх сургалтанд эмчлүүлэгчдийг үргэлжлүүлэн 14 хоног суулган, 7 хоног бүр бүлгийн цуглаанд хамруулан идэвхижүүлэх, 7 хоногт хийсэн ажлаа ярилцах, мэдрэмжээ нээх, архигүй тэмцээн уралдаан, архигүй шинэ жил, агаар салхинд явах, алхалт хийх зэргээр нийгэмд бүтээлч хэрэгтэй ажлууд хийж, нийгэмшүүлэн эдгэрлийг нь удаан хугацаанд барьдаг эмчилгээ юм. Энэ үйл ажиллагааг 2017 оноос хойш хийж байгаа бөгөөд өдрийн эмчилгээний ачаалал ихэсч 1800 гаруй хүн 5-аас дээш жил архи уухгүй, архигүй амьдрал, нийгмийн харилцаанд суралцаад явж байдаг байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн алба 1929 онд үүсэн байгуулагдаад 1934 оноос Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсээр иржээ. 2001 оноос тусгайлан сэтгэц нийгмийн сэргээн засах тасаг ч ажиллаж тэнд байдаг ажилтангуудаа  Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтан буюу реабилитатор гэж нэрлэн, зарим үед ч тасаг бүхэнд реабилитатор ажилладаг байжээ. Тэдний цалин мэргэжилтэн биш учраас мэргэжилгүй  “ажилтан” гэдгээрээ асрагчийн цалинтай яг адилхан байдаг байна.  Манай улсад Сэтгэц нийгмийн сэргээн засах мэргэжлээр төгсөлтийн өмнөх сургалт хийдэггүй, төгсөлтийн дараах богино хугацааны сургалт ч  байдаггүй, мэргэжилтэн бэлтгэдэггүй учраас байгууллага өөрснөө ажилтнаа  дотооддоо сургалт хийн ажиллуулсаар 88 жил болж байгаа юм байна.

Л.Н-т сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтнаар  ажиллах явцад давуу байдал бий болоогүй, харин ч эрх зүйн байдал нь дордож, сард ажиллах өдрийн тоо нэмэгдэж, илүү цагийн хөлс багассанаар нийт цалин буурсан  нь шалгалтаар тогтоогдсон байна.Тодруулбал  Л.Н нь 2017 оны 03 сараас 2022 оны 03 сар хүртэлх  5 жилийн хугацаанд нийт 67.474.511 /жаран долоон сая дөрвөн зуун далан дөрвөн мянга таван зуун арван нэгэн/ төгрөгийн  цалин авсан байна. Хуучин ажиллаж  байсан туслах сувилагчаараа ажилласан бол 85.115.334 төгрөгийн  цалин авах байсан ба 5 жилийн хугацаанд 17,640,812 төгрөгөөр Л. Н нь бага цалинжжээ. Л.Н  нь 2017 оны 03 сард 414.050 төгрөгийн сарын үндсэн цалинтай, 2022 оны 03 сард 616.629 төгрөгийн сарын үндсэн цалинг Засгийн газрын тогтоосон цалингийн шатлал зэрэглэлээр, бусад ажилтнуудын адил авчээ. Харин ЗГ-ын 24-р тогтоолоор 2019 оны 9 сараас Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтаны  цалин нь сарын 37,700 төгрөгөөр нэмэгдсэнээр  5 жилийн үндсэн цалинг туслах сувилагчийн үндсэн цалинтай нь  харьцуулбал Л.Н нь 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгөөр илүү байгааг улсад учруулсан хохирол гэж үзжээ.

 Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалд  “Сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтан” гэж бүртгэгдээгүй /зөвхөн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, уламжлалт анагаахын сэргээн засалч байгаа/ гэх үндэслэлээр  НПГ-аас  шүүхэд шилжүүлэн шинээр албан тушаал бий болгосон гэж 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирлыг төлүүлэн, 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял оноожээ.

СЭМҮТ  2013 онд Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийхэд архинд донтох эмгэг 1984-1992 оны судалгаатай харьцуулахад 40 дахин нэмэгдсэн байдаг. Иймээс донтолтын тусламж үйлчилгээг илүү хөгжүүлэх, иж бүрэн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байж, донтох эмгэгтэй хүнийг эмчлэх шаардлага үүссэн байдаг. Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ хийхгүй зөвхөн эмийн эмчилгээ хийгээд орхивол дутуу эмчлэгдээд өвчин нь дахих эрсдэл өндөр байдаг байна.

Л.Насанцэнгэл нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарт 32 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд АШУҮИС-ын сэтгэцийн тэнхимд багш, СЭМҮТ-д эмчилгээ эрхэлсэн дэд захирал, ерөнхий захирлаар ажиллаж, 190 гаруй эрдэм шинжилгээний бүтээлтэй, олон  шавь нартай, АУ-ны доктор, профессор, салбарын манлайлагчдын нэг билээ.  Тэрээр ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч   2022 оны 05 сараас тэтгэврээ тогтоолгожээ. 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.57.95.130Зочин   • 2023, 5 сарын 15. 22 цаг 46 минут

СЭМҮТ-ийн их эмч нар ажлаа хийхдээ улстөржөөд л. СЭМҮТ-ийн асрагч нар өвчтнүүдээр цэвэрлэгээ хийлгээд, өөрсдөө эмнэлгийн хоолыг идээд, таргалаад л. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг эм ба тарианы туршилтуудад хамруулаад л.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ44 минут 56 секундын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ56 минут 9 секундын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 цаг 21 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ9 цаг 53 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube