Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-09 нд нийтлэгдсэн байна.

Германд  төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр хэт барууны үзэлтэй 25 хүнийг баривчилжээ 

12/ 9/ 2022    7 цаг 35 минут

Хуйвалдагчид 71 настай язгууртан"Хенри XIII P.R."-ийг /Кайзер Хайнрих / хаан ширээнд суулгахаар төлөвлөж байсан

  Германы эрх баригчид лхагва гарагийн өглөө өргөн цар хүрээтэй шуурхай ажиллагааны үеэр баруун жигүүрийн радикалуудын хуйвалдагчдыг баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад тэд парламентыг зэвсгийн хүчээр булаан авах, төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан нь тогтоогджээ.  Одоогийн байдлаар ердөө 25 хүнийг баривчилсан ч энэ бүлэглэл ардчилсан Германд маш ноцтой аюул учруулсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна.

Германы прокурорын газраас мэдэгдсэнээр 3000 гаруй цагдаа, тагнуулын ажилтнууд лхагва гарагийн өглөө Германы 11 муж, түүнчлэн Австри, Италиийн 130 газарт нэгжлэг хийсэн байна.

Италийн цагдаа нар хуйвалдагчидтай холбоотой 64 настай Германы армийн офицер асан эрийг баривчилсан тухай зарлалаа. Түүнийг Перуджа хотын зочид буудлаас баривчилсан бөгөөд тэндээс тус байгууллагын "хорлон сүйтгэх материал" олдсон байна. 

Хуйвалдагчдын бүлэгт 50 орчим хүн багтсан гэж таамаглаж байна.

Германы хэвлэлүүдийн "Ханхүү Хенри XIII" гэж нэрлэж байгаа тус бүлэглэлийн удирдагч   Оросыг хамгийн чухал гадаад холбоотноо гэж үзэж тэдний төлөөлөгчидтэй холбоо барихаар төлөвлөж байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ.

Үүний зэрэгцээ прокурорынхоны "Виталий Б." хэмээн нэрлэсэн хуйвалдааны нэг гол оролцогч оросуудад  хунтайж Генрихийн нэрийн өмнөөс шууд ханджээ. Гэхдээ Германы хууль сахиулах байгууллагуудад Оросын төлөөлөгчидтэй холбоо тогтоох гэсэн энэ оролдлогыг нотлох баримт байхгүй байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Оросын Элчин сайдын яам хуйвалдаантай ямар ч холбоогүй гэдгээ яаравчлан мэдэгдэв.


Хуйвалдагчид Бундестаг руу дайрч, ардчилсан засгийн газрыг түлхэн унагаж,  Бүгд найрамдах засаглалыг Хаант засаглалаар солихоор төлөвлөж байсан гэжээ. Тэд бүлэглэлийнхээ удирдагчаахаан ширээнд суулгаж, улмаар 1871 онд байсан Германы эзэнт гүрний төрийн бүтцийг сэргээх зорилготой байсан гэж прокурорын газар мэдэгдэв.

Ингэхийн тулд тэд 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн тогтмол хуралдаж,  цэргийн албан хаагчид болон чөлөөнд гарсан офицеруудыг элсүүлэх, зэвсэг эзэмших, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Тэд гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэндийн яамдыг шинээр байгуулахаар төлөвлөж, эдгээр газруудын толгойд хэн ажиллахаа хэдийнэ тодорхойлсон байжээ.

Прокуроруудын хэлснээр тэд төрийн эрх мэдлийг хүчээр авах, тэр дундаа цус урсгахгүйгээр зорилгодоо хүрч чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан, үүнд ч бэлэн байсан.

Мөрдөн байцаалтын явцад тус бүлгийн гишүүд "Рейхийн иргэд" (Рейхсбургер) ба QAnon хөдөлгөөнтэй ижил үзлийг баримталдаг байсан нь тодорхой болсон.

"Яллагдагчдыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын төрийн институци, чөлөөт, ардчилсан төрийн бүтцийг гүнзгий үгүйсгэж байгаа нь нэгтгэж байна" гэж прокурорын газраас мэдэгдэв.

ХБНГУ-ын Хууль зүйн сайд Марко Бушманн "Ардчилал өөрийгөө хамгаалж чадна" гэсэн үгээр хуйвалдагчдын эсрэг ажиллагааны талаар твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

"Рейхийн иргэд" далд хөдөлгөөн нь одоогийн ардчилсан Германы төрийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ялангуяа Германыг 1939 оноос өмнө хилийн хүрээнд сэргээн босгохыг дэмжигчид юм. Албан бус "QAnon" хөдөлгөөний гишүүд нь хуйвалдааны онолчид юм.

Германы цэргийн тагнуулын төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлснээр тус бүлэглэлд тусгай хүчний нэг цэрэг, нөөцөд байгаа хэд хэдэн цэргийн албан хаагч багтсан байна.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна15 минут 37 секундын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II1 цаг 14 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...1 цаг 20 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо1 цаг 23 минутын өмнөӨнөөдөр морь өдөр1 цаг 56 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв1 цаг 59 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр3 цаг 1 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 цаг 19 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно3 цаг 21 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…3 цаг 23 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна3 цаг 24 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар3 цаг 25 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү3 цаг 26 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ3 цаг 27 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"3 цаг 29 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56
 Facebook Twitter Youtube