Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-09 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Гол мод-2 дурсгалын Хүннүгийн язгууртны булш

12/ 9/ 2022    6 цаг 29 минут
Монголын төвийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгал.

 

Гол мод-2 дурсгалт газар нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөс зүүн хойш 60 км зайд оршино. Оршуулгын газар байрлах хэсгийг нутгийнхан Балгасан тал хэмээн нэрлэдэг байна. Энэ нь чулууг ашиглан дөрвөлжин хэлбэрээр тойруулж тавьсан гол хэсэг болон өмнө талд залгуулан байгуулсан урт үүдэвч бүхий булшны гадаад байгууламжийн хэлбэр нь мэдэхгүй хүнд байшин барилгын суурь үлдэц мэт харагддагтай холбоотой ажээ. Хүннү булшнууд Хануйн голын хөндийтэй нийлэх Гол модны аманд, Бугатын нурууны арын налууд байрлана. Оршуулгын газрын хойд талаар Элст хэмээх уулын жижиг гол урсах ба өмнө, зүүн өмнө хэсгээр өндөр уулс, баруун, баруун хойд талаар элсэрхэг тал газар хүрээлэн байна. Булшнууд баруунаас зүүн тийш цуварсан байдалтай тавигдсан бөгөөд оршуулгын газар уртааш 2.2 км, өргөөш 1.3 км талбай эзлэнэ. Энд нийт 452 булшийг илрүүлж бүртгэсэн байна.

Дурсгалыг 2001 онд Монгол-Америкийн хамтарсан “Хануйн хөндий” төслийн хээрийн шинжилгээний анги хайгуулын явцад илрүүлж, тэр жилдээ булшнуудын байрлал зүйн дэвсгэр зургийг үйлджээ. Харин 2002-2011 оны хооронд Улаанбаатарын Их сургуулийн судлаачид тус оршуулгын газрын хамгийн том хэмжээтэй болох 1-р булш болон түүний дагуул 30 булшийг малтан шинжлэх ажлыг хийсэн байна.

Гол мод-2 дурсгалын 1-р булш нь Монголд малтлага хийсэн хамгийн том хэмжээтэй булш бөгөөд урт нь үүдэвчний хамт 84 м хүрч байжээ. Түүнээс гадна энэ булшны нүх ч мөн адил маш гүн буюу 22 м хүрсэн байдаг. Булш эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байсан ч адууны тоног хэрэглэл, 10 гаруй сүйх тэрэгний үлдэгдэл, хаш эдлэл, чий будагтай сав суулга, хүрэл тогоо, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг сонирхолтой олдвор эд өлгийн зүйлс илэрчээ. Энэ булшнаас илэрсэн олдворууд дундаас амьтны дүрсийг товойлгон сийлбэрлэсэн хаш эдлэл, домгийн ганц эвэрт амьтдын дүрстэй эмээлийн хударга хөмөлдрөгний алт, мөнгөн чимэгнүүд зэрэг нь судлаачид төдийгүй олон нийтийн анхаарлыг татдаг. Түүнээс гадна язгууртны булшны нэгэн дагуул булшнаас Ромын хийцийн хөх өнгийн шилэн аяга илэрсэн нь ховор үнэт олдвор юм. (Г.Эрэгзэн)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube