Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-09 нд нийтлэгдсэн байна.

Н.Баярмагнай: Зодог шуудаг урлахдаа сайн өдөр харж эсгүүрээ хийдэг

12/ 9/ 2022    8 цаг 47 минут

 “Өв соёл” буландаа Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат чөлөөт бөхийн Ази тивийн аварга, аймгийн арслан, “Бор арслан” дэвжээний дасгалжуулагч Н.Баярмагнайг урилаа. Тэрбээр  15 жилийн өмнөөс монгол бөхийн зодог шуудаг болон монгол гутал урлаж эхэлжээ.

 -Та гэргийнхээ хамт 2007 оноос зодог шуудаг урлаж эхэлсэн юм билээ. Анх хэнээр заалгаж байсан бэ?

-Аав маань сумын заан цолтой  сайхан барилддаг бөх байлаа. Анх аавтайгаа  зодог шуудаг оёж эхэлсэн. Энэ үеэс өөртөө зодог шуудаг хийж өмсдөг байлаа. Дараа нь шавь нартаа зодог шуудаг оёж өгдөг болсон. Харин эхнэр маань Завхан аймгийн Их Уул сумын харьяат. Завхан нутгийнхан өв соёлоо хадгалсан сайхан гутал, хувцас урладаг онцлогтой. Тиймээс бид энэ өв уламжлалыг таслахгүйгээр, түгээн дэлгэрүүлье гэж шийдээд анх зодог шуудаг оёж эхэлсэн. Харин сүүлийн жилүүдээс монгол гутал давхар оёдог болсон. Монгол гутал нь хатуу оёдолтой. Бөхийн гутал энгийн монгол гуталнаас боом хэсгээрээ арай нарийхан байдаг. Тиймээс шир ашигладаг. Аливаад тээглэж бүдрэхгүй, мэх хийхэд тохиромжтой, бөх бат эдэлгээ сайтай байх хэрэгтэй.

-Монгол түмэн эрийн гурван наадамдаа онцгой ач холбогдол өгдөг. Бөхөө ч их дээдэлдэг ард түмэн. Тиймээс та зодог шуудаг урлахдаа юуг илүү анхаарч, сүсэглэдэг вэ?

-Миний хувьд зодог шуудаг урлахдаа тухайн бөхийнхөө биед нь тааруулж эсгэдэг. Хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй. Бүх оёдол нь гараар оёгдож, оёдолчин хүний арга ухаанаар бүтээгддэг. Оёхдоо айлын эхнэр гишгээгүй, алаг нохой алхаагүй гэж хэлж урладаг домтой. Мөн зодог шуудгаа арцаар утаж ариусгадаг. Эрт цагт урсгал голын  усанд угаадаг байсан гэдэг. Харин одоо суурин газар арцтай усанд угааж байна. Угаасан усаа цэвэр газар асгах хэрэгтэй. Мөн бөхчүүд зодог шуудгаа зах дээрээс худалдаж авах нь ховор. Сайн хүнээр захиалан оёулж өмсдөг. Тиймээс эсгэхдээ сайн өдөр эхэлдэг уламжлалтай.

-Монгол бөхийн зодог шуудаг анх хэрхэн үүссэн юм бол?

-Үндэсний бөх нь Чингис хааны байдан дагуулалтаас ч өмнө үүссэн байдаг. Ийнхүү Чингис, Манж, Ардын хувьсгалын үеүүдэд эрчимтэй хөгжсөн гэдэг. Харин монгол бөхийн зодог шуудаг нь Чингисийн үед бий болсон. Тухайн үед өмсгөл нь битүү байсан түүхтэй. Чингис хаан цэргүүдийнхээ дунд эрийн гурван наадам зохиодог байжээ. Одоо үеийн Өвөр монгол бөхчүүдийн зодог нь монгол бөхийн зодог шуудагны анхны загвар нь юм. Харин манай бөхчүүдийн зодог нь энгэр задгай байдаг. Учир нь эмэгтэй хүн барилдсан тухай түүх, домгоос эхэлж энгэр нь задгай болсон юм билээ. Материалын хувьд анх бярууны арьсаар хийдэг байж. Тэр цаг үед одоотой адил төрөл бүрийн материал байгаагүй. Харин хонины нэхийгээр малгай, дээл, гутал хийж өмсдөг байсан тухай тэмдэглэл олон бий. Манай улс манжийн эрхшээлд 300 гаруй жил дарлагдсан. Тэр үед Хятадаас их хэмжээний торго даавуу орж ирдэг байж. Тиймээс зодог шуудгаа торго, дурдангаар хийж эхэлсэн юм билээ. Гэтэл эдэлгээ даахгүй, урагдаад байсан учир ширээс бий болгосон гэдэг. Харин сүүлийн үед шүхрийн материалаар их  хийдэг болсон.

-Зодог шуудагны эсгүүр нь ямар утга, өгүүлэмжтэй байдаг вэ?

-Монгол бөхийн зодог нь саран, уутан гэсэн хоёр эсгүүртэй. Манай бөхчүүд эрт дээр үед ихэвчлэн саран зодог шуудгийг өмсдөг байсан юм билээ. Харин одоогоор уутан зодгийг түлхүү өмсөж байна. Мөн Манжийн үед шар зодог өмсдөг байсан. Одоо бөхчүүд маань улаан, цэнхэр өнгийн зодог шуудаг голчлон хийлгэдэг. Тус хоёр өнгө нь Монгол Улсын төрийн далбааг бэлгэдэж байгаа юм.

-Зарим бөхчүүд улаан, цэнхэрээс өөр өнгийн өмсгөлтэй байх нь бий. Магадгүй сүсэг бишрэлтэй нь холбоотой юм болов уу?

-Тухайн бөхийн өөрийнх нь сүсэг бишрэлтэй холбоотой байж болох юм. Бас түүх уламжлалаа хадгалж байж мэднэ. Тухайлбал, Баянхонгор аймгийн залуус ногоон өнгийн зодогтой байх нь бий. Энэ нь ламын гэгээний ногоон зодогтон гэдэгтэй нь холбоотой байх.

-Бөхчүүд нэг зодог шуудгаа олон жил өмсдөггүй. Энэ нь эдэлгээнээс хамаардаг уу?

-Мэдээж эдэлгээнээс хамаарна. Мөн бөх хүн нас нэмэх тусам бие галбир нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс зодог шуудгаа сольдог. Тухайлбал, улсын цолонд хүрсэн хүчтэн таван зодог шуудаг сольсон байх жишээтэй. Бие нь задарч байгаа болохоор тэр л дээ.

-Зодог шуудагны ширээс нь сондгой тоотой байдаг юм билээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Бөх хэмээх нэр нь бат бэх утгыг агуулдаг. Их хөдөлмөрийн үр дүнд сайн бөх төрдөг. Ширээсийг  гар холгохгүй зөөлөн утас ашиглаж оёдог.  Ихэвчлэн 7, 9, 11, 13, 15, 17 зэрэг ширээстэй байдаг. Хуучин  аварга цолтнууд 21 ширээстэйг өмсдөг байлаа. Харин одоогийн аваргууд 17 ширээстэйг өмсөж байна. Энэ нь МҮБХ-ноос гаргасан стандарт юм. Харин шуудагны тухайд дээд тал нь таван ширээстэй байдаг.

-Үеэс үед уламжлагдаж ирсэн бөхийн иж бүрэн өмсгөл ямар байдаг вэ?

-Монгол бөхийн өмсгөл нь үндсэн дөрвөн хэсэгтэй шүү дээ. Малгай, зодог, шуудаг, гутал зэргээс бүрдэнэ. Гутал нь дотроо оймс, ногт, түрийний боолт гэсэн бүрдэлтэй. Анх 1921 онд ардын хувьсгал ялсан. Үүнтэй холбоотойгоор жанжин малгай өмсдөг болсон түүхтэй. Тухайн үед дөрвөн талтай, өндөр оройтой бөхийн малгайг жанжин гэсэн тодотголоор нэрлэжээ. Түүнээс анх бөхийн малгай гэдэг нэршилтэй байсан. Харин малгайн залаа нь тухайн бөхийн гаргасан амжилтыг илтгэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ1 цаг 55 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв2 цаг 16 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв2 цаг 45 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 цаг 16 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 цаг 51 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна4 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага4 цаг 10 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…4 цаг 24 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно5 цаг 20 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 25 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ5 цаг 28 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна5 цаг 29 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал5 цаг 30 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube