Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас өчигдөр шүүхэд хүргүүлсэн байна.
ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг мөрдөн шалгаж буй. Мөрдөн шалгах үйл ажиллагааны хүрээнд Б.Ганхуягийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн Б.Ганхуяг нарын нэр бүхий 5 иргэнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэнэ гэж УЕПГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.