Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нүүрс тээврийн хэргийн нэгээхэн хэсэг нь тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой. Засгийн газраас 2022 оны 4 дүгээр сард Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж “С” зөвшөөрлийг АТҮТ олгодог байдлыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Энийг УИХ-ын даргаас сэтгүүлчид тодруулах ёстой. АТҮТ-ийн албан хаагчдын дийлэнх нь “С” зөвшөөрлөөс болж авлигын хэрэгт холбогддог. Энийг бүр мөсөн алга болгоё гээд хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ хэлэлцэхгүй байна” гэв.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
сайд шуу малаа эзэн биегуйС зевшеерел хулгай хийчихсэн юмуу Сзевшеерелтэй хумуусээ зарлаачэээ