Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн 51 хувийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газар хяналтанд авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоохоор болсон.
Жижиг "Тавантолгой" буюу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг тус компанид Засгийн газраас Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилох ажлыг хэрэгжүүлэхээр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан, хэвлэл мэдээллийнхэн багтсан баг Өмнөговь аймгийг зорилоо.
Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон бөгөөд ажил хүлээлцэж, Засгийн газрын тогтоолын дагуу компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.