Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-09 нд нийтлэгдсэн байна.

Нүүрсний хулгайн араас газрын тос ...

12/ 9/ 2022    14 цаг 13 минут

Монгол Улсад газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн  2014-2018 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт баталгаажин гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээлээ мялааж, газрын тос олборлох болсноо дэлхийд зарлаад 30 жил болжээ. Энэ хугацаанд бид өөрсдөө боловсруулах байтугай олборлолтоо ч хийж чадахгүй өнөөг хүрсэн. Жишээ нь, хөрөнгө оруулагчид найр тавин Тосон уул XIX гэрээт талбайн талаар 1993 онд, Тамсаг XXI гэрээт талбайн талаар 1995 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэхүү гэрээнүүдээ Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлээгүй байна.

Тиймээс ч газрын хэвлийн баялгаа ашиглуулсан ч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилдэг хуулийн дагуу татвар төлбөрөө авалгүй өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, Дотоодын компаниудын төлдөг татвар хураамжийг тэд төлдөггүй.

Уг нь, Татварын ерөнхий газраас  2018 онд шалгалт хийгээд 312 тэрбум төгрөгийн акт тавьсан ч Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр байцаагчийн актыг түдгэлзүүлсэн байдаг.  

Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс үүдсэн энэ мэт зөрчил ихэссэн учраас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнгөрсөн тавдугаар сард “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоол баталсан. Мөн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх Засгийн газрын ажлын хэсэг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Одоогоор УИХ, Засгийн газар нүүрсний хулгайч гэх нөхдийнхөө араас хөөцөлдөөд газрын тос манатай л байна. Гэвч Газрын тос боловсруулах үйлдвэр гэх томоохон төсөл хэрэгжиж байгаа бөгөөд удахгүй түүхий эдийн эрэлд гарна. Тэр үед араас нь хэчнээн гаслаад, хэчнээн тооцоо хийгээд газрын баялаг эргээд нөхөгдөхгүй нь тодорхой.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн хавар энэ асуудлыг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон “Петрочайна Дачин Тамсаг” компани 1998-2021 онд улсын төсөвт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг оруулсан бөгөөд энэ хугацаанд 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон байна. Тус компанийн Тосон уул талбайн хувьд Монголд АМНАТ, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр төлдөггүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компни хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг бол үлдсэн 60 хувийн 40 хувийг Монгол Улс, үлдсэнийг нь гэрээлэгч нь авдаг. Өөрөөр хэлбэл, олборлосон нийт тосны 24 хувь Монголд, 76 хувь нь гэрээлэгчид ногддог” гэсэн мэдээлэл өгч байв.

Үндэсний аудитын газрын 2020 оны төлөвлөгөөнд  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит хийхээр туссан хоёр жил гаруй үргэлжлэх болсны шалтгаан нь шалгах шаардлагатай маш их бичиг баримт хятад хэл дээр байна гэдгийг УИХ-ын байнгын хорооны хурал дээр Аудитынхан мөн хэлж байсан юм.

Одоогоор 2014-2018 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан л эцэслэгджээ. Тайлангаас харвал 2014-2018 онд нийт борлуулалтын орлогын 24.3 хувь буюу 466,7 сая ам.доллар Монгол Улсын Засгийн газарт, үлдсэн 63.4 хувийн 1 тэрбум 219 сая ам.доллар “Петрочайна Дачин Тамсаг” компанид ногдсон байна.

Мөн Газрын тосны тухай хуулийг зөрчин “Петрочайна Дачин Тамсаг” компани нь Тосон Уул XIX талбайд 2014 оны төлөвлөгөө, хөтөлбөрт батлагдаагүй 14 цооногоос 74,609.6, 2016 онд 8 цооногоос 89,174.0, 2017 он 39 цооногоос 243,963.8, 2018 онд 21 цооногоос 74,691.53 баррель газрын тос олборложээ.

Харамсалтай нь, Газрын тосны асуудал хариуцсан Монгол Улсын төр захиргааны байгууллага хаана нүдээ аниад, чихээ бөглөөд сууж байсан юм бол гэдгийг асуух л хэрэгтэй болж.

Үндэсний Аудитын газраас  /“Петрочайна Дачин Тамсаг” ХХК/  болон Ашигт малтмал газрын тосны газарт 2022 оны 09 дүгээр сарын 26-нд зөрчил арилгах тухай, төлбөр барагдуулах тухай албан шаардлагууд өгчээ. Үүнд,

-Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч /“Петрочайна Дачин Тамсаг” ХХК/ хооронд газрын тос экспортлох үйл ажиллагааны үед гарах технологийн хорогдлын хэмжээг харилцан тохиролцож баталгаажуулаагүйгээс талууд 2014-2018 онд борлуулсан газрын тосны хэмжээг 175.419.17 баррелиар, борлуулалтын орлогыг 8 сая 298 мянган ам.доллар буюу 20 тэрбум 791 сая төгрөгөөр зөрүүтэй тайлагнасан байна.

- “Петрочайна Дачин Тамсаг” ХХК газрын тосны борлуулалтын орлогыг дутуу тайлагнаж, борлуулалттай холбогдон гарах зардлыг илүү тооцсон, Монгол Улс Тосон уул XIX  талбайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зэргээс шалтгаалж  Монгол Улсын Засгийн газарт 30 сая 438 мянган ам доллар буюу 66 тэрбум 727 сая төгрөгийг дутуу тооцож төвлөрүүлсэн.  Тиймээс “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор энэхүү 66 тэрбум 727 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлсэн байна.

Мөн 2014-2018 онд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан гэх үндэслэлээр Хонгконгийн Bank of China банкаар нийт 501.9 сая ам.долларын гүйлгээ хийсэн нь Газрын тосны тухай хуулийн Хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод нээлттэй бүрэн тусгах” гэсэн нийцээгүй гэж үзжээ.

Үүгээр зогсохгүй анх байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр “Гэрээлэгчийн болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газар, тухайлбал түүний аль нэг улс төрийн байгууллагад ногдуулах орлогын бүх татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгдөнө” гэсэн заалтыг өөрчлөөгүйгээс  БНХАУ-аас  2014 онд 169, 2015 онд 180, 2017 онд 120, 2018 онд 118 гадаад ажилтанд олгосон цалин урамшууллаас нийт 2 сая ам.долларын нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчоос төлөх 4 сая ам.доллар гээд нийт 6 сая ам.долларыг НДС-нд төвлөрүүлээгүй, ХХОАТ болох 2.9 сая ам.долларыг мөн аваагүй байна.

Зөвхөн албан шаардлагаас харахад “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь 2014-2018 онд 47 сая ам.долларыг завшиж чаджээ. Өнөөгийн үнээр 164 тэрбум орчим төгрөг. 2019, 2020, 2021, 2022 гээд дараагийн дөрвөн жилийн үйл ажиллагааны аудитын тайлангаас үүнээс дээр үр дүн хүлээх боломжгүй биз. Тэгвэл “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Монгол Улсад газрын тос олборлоод 30 дахь жилтэй золгож байгааг гэдгийг эргэн нэг сануулъя.

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.27.143Зочин   • 2022, 12 сарын 11. 19 цаг 53 минут

Норинко интернешнл гэх компанитай хийсэн 2 ОФФТЕЙК гэрээг яаралтай ил болгоочээ

202.21.107.65Зочин   • 2022, 12 сарын 9. 14 цаг 55 минут

mongol ugaasaa mungugui yduu uls shuu dee.gadaadiin kompaiud olborlolt hiiij todorhoi hemjeenii tusuvburduulj bgaad ni bayarlaad suuj baih heregtei

202.55.188.36Ккк   • 2022, 12 сарын 15. 10 цаг 16 минут

За чиний наад үгэнд чинь хэн ч итгэхгүй бараг 70 орчим хуулийн заалт зөрчсөн ийм гэмт хэрэгийн гэрээ зөвхөн монголд байдаг юм Гэмт хэргийг өмөөрдөг чи нэг бол сэтгэцийн юмтай гар нөгөө бол ямар ч боловсролгүй зодуулсан гөлөг шиг бөгс хошного долоохоос өөр чалхгүй пдда

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 9. 14 цаг 22 минут

Арайчдээ



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube