Өнөөдөр Авилгатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Монгол Улсын авилгатай тэмцэх газрын мэдээлснээр АТГ мөрдөн байцаалтын явцад 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн бол 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Одоогоор 406.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан гэв.
4,374,312,050 төгрөгөөр үнэлэгдэх 110 мкв талбайтай 4 өрөө байрыг Латви улс дахь банкны дансаар дамжуулан авсан байсныг АТГ санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулан илрүүлж, Монгол Улсдаа авчирсан.
Ийнхүү хэд хэдэн улс дамжин үйлдэгдсэн авлигын хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр АТГ-ын мөрдөгчид маш амжилттай ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.