Нийтийн дууны ертөнцөд өөрийн өвөрмөц төрх, стиль имидж, цээлхэн дуулалтаараа олны анхаарлыг татан орж ирж байсан Ноён Бондгор урлагийн ертөнцдөө дүр төрх, дууныхаа төрлийг өөрчлөн орчин үеийн поп урсгалаар уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвихаар болсон бололтой. Миний найз, Хайрын солонго, Амжилт хүсье, Амьдрал, Миний л хайр гэх мэт олон олон уран бүтээл нь сонсогчдоос өндөр үнэлгээ авч, олон хүний аманд аялагддаг болсон билээ.
Харин тэр энэ удаа үс зүсээ өөрчилж, дээлээ тайлжээ. Орчин үеийн стиль имиджээ загвар зохион бүтээгч Кадраар бүрдүүлж, өөрийгөө болоод өөрийн дуулалтын төрлөө өөрчлөн орж ирсэн нь энэ ажээ.
Тэр хүн бүрийн мэддэг, аялдаг, дагаж дуулдаг “Сэтгэл буруугүй” гэдэг дуугаар энэ өөрчлөлтөө эхлүүлжээ. Тухайн үеийн Нэкст хамтлагийн Сэтгэл буруугүй гэх энэ дууны үгийг Ноён Бондгор зохиож байсан бөгөөд өөрийн зохиож байсан дуугаа Мөнхийн рэп хамтлагийн Мийгаатай хамтран дуулан ийнхүү олны хүртээл болгожээ. Түүний шинэ дүр төрх, дуулалтыг үзсэн хүмүүс сошиал орчинд ам сайтай байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.