Украины фронт дахь байдлын өглөөний мэдээнд Британийн тагнуулын алба Ираны нисгэгчгүй онгоц ашиглан Оросын довтолгооны шинэ давалгаа эхэлж болзошгүйг анхааруулжээ.
Тус тагнуулын албаны мэдээнд сүүлийн гурван долоо хоногт Орос анх удаагаа Иранаас нийлүүлсэн камикадзе дрон ашиглан дахин халдлага эхэлсэн гэж дурдсан байна.
Арванхоёрдугаар сарын 6-7-нд Украйны албаныхан Запорожье, Днепр мужууд дроны халдлагад өртсөн гэж мэдээлжээ. Украины жанжин штабын мэдээлснээр 17 дрон устгасаны дотор Ираны 14 "Шахедов-136" дрон байсан гэжээ.
Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 17-нд Украины нутаг дэвсгэрт дроны халдлага үйлдсэн тухай мэдээлэл гарч байсан.
Дроны цохилтыг дахин эхлүүлэх тухай энэхүү мэдээлэл одоогоор хараахан батлагдаагүй боловч хэрэв тийм бол Орос Иранаас дроны шинэ багцыг дахин хүлээж авсан байх магадлалтай. Учир нь Орос улс Шахед-131 ба Шахед-136 дроны нөөцөө шавхсан тухай мэдээлэл байсан юм
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.