Үндэсний ухамсрыг сэргээх монгол бичиг

1/ 17/ 2023    12 цаг 29 минут

Одоогоос яг хагас зуун жилийн өмнө буюу 1973 онд тухайн үеийн БНМАУ бүх нийтээр бичиг үсэгтэн улс болсныг НҮБ зарлаж байсан бол өдгөө бүх нийтээр хос бичигтэн болох цаг үе хаяанд тулж ирлээ. Хуульд зааснаар 2-хон жилийн дараа буюу 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах бүх байгууллага албан хэргийг кирилл ба монгол бичгээр хөтлөн явуулах ёстой.

Олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж, алс холд аян дайн хийж явахдаа монголчууд бидний өвөг дээдэс соёл боловсрол гэдэг зүйлийг орхигдуулж гээгдүүлэлгүй өнөөг хүртэл авч явж, дэлхийн соёл иргэншилд хувь нэмрээ оруулж байсны нэгэн тод жишээ бол монгол бичиг юм.

Монгол туургатнууд дөрвөлжин, тод, соёмбо, төвд, вагиндра, кирилл гэх мэт олон төрлийн бичиг үсгийг хэрэглэж ирсний дотроос хамгийн удаан, тасралтгүй хэрэглэгдсээр ирсэн нь  чухамдаа монгол бичиг билээ.

“Монгол бичиг”, “Худам монгол”, “Хуучин бичиг”, “Уйгуржин бичиг” гэх зэрэг олон янзаар нэрлэдэг энэ бичгийн гарал үүсэл, мөн чанарын талаар ихээхэн маргаантай явж ирсэн боловч тэрхүү бичиг чухамдаа нийт монгол туургатны бичиг соёлын түүхнээ онцгой байрыг эзэлсээр байгаа нь уг бичгийг монгол даяар өргөн хүрээнд, урт удаан хугацаанд тогтвортой хэрэглэж ирсэнтэй холбоотой.

Дэлхийн хэмжээнд гайхалтай гэж үнэлэгдсэн 7 бичиг үсэг байдгийн нэг нь монгол бичиг.

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах оронд амьдарч буй 4 сая гаруй монголчууд монгол бичгээр хоорондоо харилцдаг. Орос улсад амьдардаг халимагчууд монгол бичгээ сэргээх гэж оролдож байна.

Их Монгол улсын албан ёсны бичиг байсан монгол бичиг бол монгол үндэстний мянга гаруй жилийн түүхийг хадгалж буй түүх, соёлын асар том дурсгал мөн. Дорно дахины эртний арамей, согд, уйгур бичиг үсэгтэй нас чацуу, тэдгээрийн нэгэн адил дэлхий дахины соёл, иргэншлийн хөгжлийн томоохон үнэт дурсгал юм.

Монгол бичиг нь олон зуу, мянган жилийн туршид хөгжин хувьсаж ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг алдагдуулахгүйгээр өнөөгийн бидэнд хүрсэн нь олзуурхууштай билээ. Монгол бичгээр тэмдэглэгдсэн монгол үгнүүд орчин цагийн монгол хэлний үгнээс өөрөөр дуудагдаж буйд шалтаглан босоо бичгээ сурахаас төвөгшөөдөг. Энэ бол монгол бичгээр тэмдэглэгдсэн үг бүрт монгол үндэстний сэтгэлгээний хэв маяг, онцлогууд хадгалагдан үлдэж, хэл, соёл, сэтгэлгээний шүтэн барилдлага оршин буйг үл ойшоож байна гэсэн үг.

 

Нөгөөтэйгүүр, монгол хэлний нутгийн олон аялгуугаар ярьдаг ястнуудад ямар ч төвөггүй ойлгогддог, олон аялгууны онцлогийг тусгаж ирснээрээ давуу талтай. Ярианы хэлээр хоорондоо сайн ойлголцохгүй байгаа монголчууд бичгийн хэлээр ямар ч төвөггүй ойлголцдог. Ижил дуудлагатай үгсийг аялгуундаа нийцүүлэн ямар ч хэлбэрээр уншиж болдог. Энэ бол мянга гаруй жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй явж ирсний гол шалтгаан юм.  Жишээ татвал, засаг -жасаг, жашаг, өндөр-үндэр, хөх-гөх, көк, цагаан -чагаан гэх мэтээр нутаг нутгийнхаа аялгаар уншиж болно.

Бид өнөөдөр аль найман зуун жилийн өмнөх монгол бичгээр бичсэн зүйлийг уншаад тайлаад, ойлгож байгаа шүү дээ. Гаднаас ямар нэг зүйл орж ирэхэд л, монголчуудын үндэсний ухамсар сэргэж монгол бичиг минь, монгол минь гэдэг. 

Монгол бичгээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол

Хэрвээ бид 2025 он гэхэд үндэсний бичгээ албан ёсны бичиг болгож чадах аваас халимагчууд, өвөрмонголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй монгол туургатан ахан дүүстэйгээ босоо монгол бичгээрээ ойлголцон харилцах боломж нээгдэнэ. Монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэж чадах зүйл бол босоо монгол бичиг яах аргагүй мөн. 

Нөгөөтэйгүүр, үндэсний үзэл санаа, соёл заншил, бусдаас ялгарах онцлогийг илтгэн харуулах, энэ бүхнийг монголчууд бид өөрсдөө мэдрэх боломжийг босоо монгол бичиг олгоно. Тухайн үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог шинж чанарыг илэрхийлэгч хамгийн чухал зүйл бол үндэсний бичиг үсэг. Бичгийн соёл бол  тухайн үндэстний оршин тогтнохын баталгаа гэж үздэг. Монгол бичгийг дэлхийд ганц босоо бичиг гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Мөн монгол бичгийг урлаг талтай цорын ганц бичиг гэж үздэг. Үүгээр ч зогсохгүй, дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэх болсон өнөө үед нэг хором ч гэсэн хэмнэхсэн...

Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Яагаад гэвэл Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг нь үнэн. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг бөгөөд ялангуяа монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн утга хамаарлыг олж болдог хэмээн судлаачид ярьдаг. 

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа монголчуудын үндэсний ухамсар сэргэж, монгол бичгээ сурах гэсэн идэвх зүтгэл нь эрчимжсэн билээ. Гэвч хэсэг хугацааны дараа энэ сайхан үйлсийн эрч суларч, монгол бичгийг ад шоо үзэх байдал ажиглагдах болсон.

Харин өдгөө үндэсний ухамсар дахин сэргэж, монгол бичгийн талаарх хүүхэд залуус, иргэдийн хандлага эерэг тал руугаа хэлбийж буй үеийг ашиглаад хос бичигтэн болох зорилтыг тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд 2025 оноос хойшлуулах аваас хэт оройтож, монгол бичгээ сэргээх боломж сарнихад хүрч ч мэднэ.  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ7 цаг 38 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна8 цаг 40 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна9 цаг 6 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ9 цаг 14 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна9 цаг 16 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов9 цаг 23 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ1 сар 30. 16:29Б.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй1 сар 30. 16:25Байгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална1 сар 30. 16:09Хилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube