Раммштейны уулзалт ба Холбоотнуудын Украинд амалсан шинэ багцууд

1/ 21/ 2023    7 цаг 47 минут

Германы Рамштайн агаарын  цэргийн баазад Украины холбоотон орнуудын төлөөлөгчдийн уулзалт болж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский видео холбоосоор энэхүү уулалтад үг хэлэхдээ холбоотнууддаа Оросын бузар үйлдлийг зогсооход үндсэн дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин Украиныг шаардлагатай бүхнээр нь дэмжихээ амаллаа. Тэрээр хэлэхдээ, одоо удаашрах цаг биш, холбоотнууд Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахад нь туслахын тулд тууштай шуурхай шийдвэр гаргах болно гэжээ.

Тодотгоход,  үүний өмнөх өдөр  нь Украинд 2.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх шинэ багцын талаар мэдэгдсэн юм. Энэ багцад 90 ширхэг Stryker хуягт тээвэрлэгч, 59 ширхэг Брэдлигийн явган цэргийн байлдааны машин багтсан байна.

АНУ болон Европын Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцууд нь өмнөхөөсөө эрс ялгаатай гэж шинжээчид тодотгожээ. Багцад довтолгоонд ашиглаж болох илүү олон системийг агуулж байгаа гэжээ. Үүний зэрэгцээ зарласан багцуудын алинд ч байлдааны танкууд багтаагүй байна. Гэхдээ энэ асуудал  Рамштайн дахь Украины түнш орнуудын уулзалтын үеэр шийдвэр гарах байх гэсэн хүлээлттэй байна.

Америкийн багцад өмнө нь зарласан 59 ширхэг "Bradley" явган цэргийн  байлдааны хүнд машинаас гадна 90 ширхэг хүнд хуягт "Stryker" машин багтжээ. Эдгээр машин нь АНУ-ын армийн хуурай замын хүчний шинэ төрлийн "Страйкерийн бригад" гэгдэх нэгжийн үндэс суурь юм. Эдгээр нь хүнд хуягт  техникийн бүрэлдэхүүн болдог.

АНУ-ын тусламжийн багцын өөр нэг зүйл нь Украины Зэвсэгт хүчнийг довтолгоонд бэлтгэж, бартаа арилгах зориулалттай нураах төхөөрөмж юм. Эдгээр нь довтолгоонд инженерийн дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болно .

Эдгээрээс гадна Америкийн багцад бусад олон тоног төхөөрөмж байна. Үүнд танк эсэргүүцэх пуужингийн 22 зөөврийн хөөргөх суурь, зургаан командын пост, сум тээвэрлэгч 12 , MRAP хуягт автомашин 53. автомашин,  HMMWV жийп 350 ширхэг гэхчлэн. Энэ бүхэн нь цэргүүдийг илүү хөдөлгөөнтэй болгож, сайн зохион байгуулалттайгаар маневерлаж байлдааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд тустай.

АНУ-аас гадна бусад улс орнууд ч мөн Украины хуурай замын цэргийн хүчийг бэхжүүлэх байлдааны машин бүхий том багцуудыг зарлаад байна. Үүнд 40 мм-ийн хүчирхэг их буугаар зэвсэглэсэн Шведийн явган цэргийн CV90 маркийн байлдааны 50 машин, Германы Мардер  явган цэргийн байлдааны машин 40, Францын 40 AMX-10RC хуягт машин, өөрөө явагч болон чирэгч гаубиц зэрэг  багтаж байна.

Түүнчлэн Их Британи 14 Challenger 2 танк нийлүүлэхээ мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ6 цаг 6 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна7 цаг 8 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна7 цаг 34 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ7 цаг 42 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна7 цаг 44 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов7 цаг 51 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ8 цаг 57 минутын өмнөБ.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй9 цаг 1 минутын өмнөБайгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална9 цаг 17 минутын өмнөХилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube