Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон

1/ 23/ 2023    6 цаг 40 минут

үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд, Буган чулуун хөшөө
Төрөл Тахилгын байгууламж
Түүхэн эрин үе Хүрлийн үе
Он цаг НТӨ II-I мянган
Салбар Археологи

Хүрлийн үеийн тахилгын онгон


Хүрлийн үеийн тахил, тайлгын байгууламж.

    Хавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогоод байна.
    Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна. Тухайлбал, Монголын төв хэсэгт ажилласан В.В.Радловын экспедицийн судалгаанд Хануйн голд байх хэдэн хөшөө чулуу хамрагдсан байна. Харин манай орны баруун бүс нутагт ийм төрлийн дурсгалыг анх А.Гранө тэмдэглэсэн байдаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Цагаан голын хөндий, Тахилгат Үзүүрийн зүүн суганд байх зэрэгцээ дөрвөн хөшөө чулууны гар болон гэрэл зургийг нийтэлсэн явдал юм. 
    Манай улсын хэмжээнд хүрлийн үеийн хөшөө чулуу бүхий тахилгын онгоны судалгаа маш хомс байгаа нь энэ дурсгал нь археологийн мэдээлэмж бага байдагтай холбоотой. 
    Хүрлийн үеийн хөшөө чулуу бүхий тахилгын онгон нь Түрэгийн үеийн тахилгын онгонтой үүрэг зориулалт болон хэлбэрээрээ ерөнхийдөө адил мэт боловч гадаад зохион байгуулалт, бүтцээрээ эрс ялгаатай байдаг. Бүтэц зохион байгуулалтын хувьд маш энгийн, ихэвчлэн 1×1-2×2 м хэмжээтэй дөрвөлжин, эсвэл 1×2-1,5×3 м орчим тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй байх ба хөшөө нь хашлаганы дотор талд зоолттой байх ба ихэнх тохиолдолд урд болон зүүн урд, баруун урд талд нь жижиг цагариг хэлбэртэй дагуул байгууламжууд байдаг. Тахилгын жижиг цагариг байгууламжууд нь хамгийн цөөндөө 3-4 байдаг бол дээд тал нь хэдэн 10-аар байх нь бий. Үүнээс гадна бас нэг онцлог нь тахилын хашлаганы дотор талыг Түрэгийн үеийн тахилгын онгон шиг битүү дараастай хийдэггүй бөгөөд газрын уул хөрсөөр нь үлдээсэн байдаг. 
    Хашлага бүхий хөшөө чулуу хүрэл ба түрүү төмрийн үеийн дурсгал болох буган чулуутай зарим талаар төстэй мэт байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, хиргисүүрээс зайтай тусгай талбайд хөшөө чулууны адил дөрвөлжин хашлаганы дотор талд буган чулуугбайрлуулсан тохиолдол нэлээд түгээмэл байдаг. Энэ нь буган чулуун хөшөөг хожим энгийн хөшөө чулууны оронд орлуулан босгож ашигласан тохиолдол юм. 
    Холбогдох он цагийн хувьд зарим судлаачид дөрвөлжин хашлаган доторх хөшөө чулууг Түрэгийн үеийн тахилгын онгон бололтой хэмээн андуурах явдал гарч байсан хэдий ч дийлэнхийг нь хүрэл-түрүү төмрийн үеийн хүрээнд буюу НТӨ II-I мянганд авч үздэг. (Н.Баярхүү)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ6 цаг 45 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна7 цаг 47 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна8 цаг 13 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ8 цаг 20 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна8 цаг 23 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов8 цаг 29 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ9 цаг 35 минутын өмнөБ.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй9 цаг 40 минутын өмнөБайгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална9 цаг 55 минутын өмнөХилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube