Лу.Гантөмөр “наргилын жимсийг сэгсэрч” чадах уу

1/ 25/ 2023    6 цаг 30 минут

УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдснаар АН-ын дарга дүрмийн дагуу суудлаа тавьж өгөхөөр болсон.  Гэвч С.Эрдэнэ намын тамга, бүртгэлийг тас атгаж, АН хэд хуваагдан дотооддоо сонгуульдсаар гурван жилийн босго элээлээ. Цаасан дээр нэрийг бичээд Улсын Дээд шүүхийн хаалгаар ордог ч шүүхийн тамганд бүдэрсээр Ардчилсан нам лав дөрвөн ч даргын нэртэй болоодохсон.  Арга буюу 2022 онд Үндсэн дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг нь Дээд шүүх хүлээн зөвшөөрч, АН-ын Үндэсний бодлогын хороонд намын даргаа сонгох эрх өгсөн. С.Эрдэнийн, Х.Баттулгын, Ц.Элбэгдоржийн хэмээн хэд хэд хагарч, цуураад үл эвлэх болсон АН сонгуулиас урьтаж ямартай ч хэд хэдэн удаа хуралдаж, индрийн өмнө хэдэн хүн зогсоож, гар гараасаа барилцлаа.

Дээд шүүхээс олгосон эрхийн дагуу хэмээн чанга дуугаар зарласаар АН-ын Үндэсний бодлогын хорооны 383 гишүүнийнхээ 70 гаруй хувийг цуглуулан Намын даргаар Лу.Гантөмөрийг сонгоодохов. Гэхдээ энэ бол ахиад л босгоны цаана өрнөсөн. Одоогоор юун түрүүнд хаалганы өмнө АН-ын “хуучин” дарга С.Эрдэнэтэй тэгнээд хэвтчихсэн байгааг мартаж болохгүй.

С.Эрдэнэ “АН-ын ҮБХ-ны болон Их хурал гээч хууль дүрмийн бус улстөрйн жүжиг шоу мэт хурлууд нь хүчингүй бөгөөд АН-ын мянга, мянган гишүүдийг залилан мэхэлсэн мөнгөний сонгууль луйвар юм. Эндээс Лу.Гантөмөр, С.Баярцогтын хэн ч гарсан эрхзүйн чадамжгүй хууль бус дарга байх болно” хэмээн өөрийн нүүр номоор дамжуулан олон нийтийн сүлжээнд "би хүлээн зөвшөөрөхгүй" гэдгээ илэрхийлсэн юм.

Уг нь, АН  оршин тогтноод хэдийнэ 30 гаруй жил болсон.  Монголын улстөрд тэргүүлэх байр суурь эзэлж, тэргүүн эгнээнд явж байсан нам. Гэтэл цагаан цаасан дээр хараар бичээд Улсын Дээд шүүхээс “батлав” хэмээн тамгалчихсан дүрмээ ч ягштал мөрдөж чадахгүй, ядаж л цоолоод тайлбарлачих толгой хуульчгүй, эх захаа олохгүй нэгэн сонгуулийн жилийг барлаа.

АН хүчгүй, нэгдэлгүй, бяргүй,тархигүй байх нь эрх баригчдад л ашигтай. Ардчилсан нам муухай харагдах тусам тэд рингэн дээр улам итгэлтэй зогсч байна. МАН хүрээгээ тэлж, АН-ын орон зайг улам хумигдсаар. Энэ бол илт харагдаж, мэдрэгдэж байгаа үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр иргэдийн улстөрчдөд итгэх итгэл уруудаж байгаа ч МАН-ын хувьд өрсөлдөгчгүй рингтэй байхад итгэл зэрэгт санаа чилээх шаардлагагүй.

МАН нээлттэй, ардчилсан, ил тод, хүний эрхийг дээдлэн хүндлэгч хэмээн ээлжит Их хурлынхаа индэр дээрээс эхлэн өнөөдөр ч зарласаар буй. Бид шинэчлэгдэж чаддаг, бид ардчилсан удирдлагатай, бид ард түмэнтэйгээ хамт хэмээн пиардаж байна. Харин АН “бид дотоод ардчилалтай” хэмээн “солиорч”, намыг хувийн өмч, өндөр байшин мэт аашлах хэдэн хүний гарын аясаар далбилзаж, хууль ёсны дарга, тамганыхаа ард гарч чадахгүй байсаар уруудав.

МАН-ын залуус улс төрд зүй ёсоор тохиолддог ахмадын суурийг эзлэх буюу “наргилын жимсийг сэгсэрч” намынхаа дотоод асуудлыг гартаа атгаад, төрийн толгойд заларчихсан байхад АН-ын залуус “0”-ын цаас гартаа барьчихаад хөгшин бурхинуудынхаа хажуунаас холдож чадахгүй зогсоо харагдана.

Дээд шүүхийн тогтоолоор ҮБХ-ны гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгогдсон гэх УИХ-ын гишүүн асан, БШУ-ны сайд асан Лу.Гантөмөр улс төрд бол шинэ хүн биш. Харин АН-ын хувьд “идэр залуусын нэг”. Гэвч  Дээд шүүхээр хүлээн зөвшөөрөгдвөл С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын өмнө мөр шүргэлцэх чадал түүнд бий юу.  Гар нийлж, “наргилын жимсийг сэгсэрч” чадах багтай бил үү.  Эсвэл ээлжит дарга нарын замналыг үргэлжлүүлж, наргилын жимсний сүүдэрт суух уу. Гэхдээ энэ бол дараа, дараагийн асуудал болоод байна.

Одоогоор түүнд С.Эрдэнийн дээгүүр харайх, Дээд шүүхийн босгыг давах гээд хууль ёсны тамгыг гартаа оруулах хүртэл хэд хэдэн саадыг туулах нь юу юунаас чухал байна. Гэхдээ түүнийг АН-ыг сонгуульд хөтлөх лидер мөн үү гэдэгт АН-ын гишүүд эргэлзсээр байгаа нь туйлын үнэн билээ.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.26.131Зочин   • 1 сарын 25. 19 цаг 12 минут

Гөлөгнүүд нэгдээсээ

66.181.161.99Зочин   • 1 сарын 25. 11 цаг 02 минут

Butehgui ee



ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ5 цаг 47 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна6 цаг 49 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна7 цаг 16 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ7 цаг 23 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна7 цаг 25 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов7 цаг 32 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ8 цаг 38 минутын өмнөБ.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй8 цаг 43 минутын өмнөБайгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална8 цаг 58 минутын өмнөХилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube