Хятад зурхай: Туулай жилд таныг юу хүлээж байна вэ

1/ 25/ 2023    6 цаг 09 минут

Дорнын ард түмэн энэ сарын 22-нд хаврын эхэн сарыг угтлаа. Тэд биднээс нэг сарын өмнө туулай жилийг угтаж авав. Төгсбуянтын зурхайг дагадаг учраас монголчууд хоёрдугаар сард хаврын тэргүүн сарыг угтана.

Туулай жилийн өнгийг Хятадын шар зурхайчид хэрхэн зурсныг CNN онцолсон байна.

Хятад зурхайд жилийн өнгийг 12 амьтнаар мөн тэнгэрийн 10 иш, газрын 12 мөчрөөс бүрддэг гэж үздэг. Тэнгэрийн 10 иш нь газрын 12 мөчир буюу 12 амьтантай хосолсон байдаг хэмээдэг. Тиймээс Гүй Мао буюу Усан туулай жил гэж тодорхойлжээ.

Хонконгийн алдарт зурхайч Тьерри Чоугийн зурсан зурхайгаар ус туулай хослох нь ховор тохиолын нэг гэнэ. Туулай бол газрын 12 мөчрийн нэг болох модыг төлөөлдөг. Ус бол модыг тэжээдэг.  Тиймээс модыг үндсэн эд хэрэглэлээ болгодог соёл, хэвлэл, хөдөө аж ахуй зэрэг салбарт энэ жил үр өгөөжтэй байх бол гал гол элемент нь болдог дижитал болон технологийн бизнесүүдийн хувьд хатуухан байх магадлалтай гэнэ.

Усан туулай бол их зөөлөн жил байх тул сүүлийн хэдэн жилийн турш харанхуй хонгилд байсан дэлхий ертөнцөд гэрэл гэгээ тодрох болно гэв.

 Шинэ оныг угтаж, Хятадад гоймон иддэг. Гоймонгийн нимгэн, зузаан хавтгай, шаржигнуураас үл хамаарч, хамгийн гол нь урт удаан наслахыг бэлгэдэж тасралтгүй үргэлжлэх урт байх ёстой. Тиймээс Цагаан сарын өмнө гоймонгийн үйлдвэрүүд үйлдвэрлэлээ 30 хувиар нэмэгдүүлдэг. Мөн оддын бурхан гэгддэг Тай Суйг аргадах буюу жилийн засал хийлгэдэг.

Зурхайч Чоу “Од гарагсын зурлагад 100 хувь итгэхгүй байж болох ч хэрвээ сэтгэлзүйн хувьд энэ оныг сайн сайхнаар эхлүүлж, аз жаргалтай туулахыг та оддын зурлагыг сонирхож, бага зэрэг эвээс хийхэд л хангалттай” гэжээ.

Ингээд түүний зурсан 12 жилийн ерөнхий өнгийг сонирхуулья.

Туулай

Таныг эрүүл мэнд, ажил мэргэжил, харилцааны хувьд томоохон өөрчлөлт гарах жил хүлээж байна. Тиймээс бага зэрэг сандарсан, эрсдэлтэй нүүр тулсан жил байх болно. Гэхдээ та хойш сууснаар асуудлыг шийдэхгүй учраас өсөх боломж гэж харж асуудалд хандаарай. Туулай эерэг энергийг өөртөө татаж, аль болох аз жаргалтай үйл явдлуудад биеэр оролцохыг хичээгээрэй.

Таны ээлтэй зүг бол өмнөд. Тиймээс сурах, бизнес эрхлэх зэрэгт өмнөд зүгийг эхлээд сонгоорой. Ирж буй жил таны хувьд тогтворгүй жил байх учраас аливаад анхааралтай хандаж, долоо хэмжиж огтлоорой.

Луу

Маш сайн жил бөгөөд од гарагс таныг хангалттай ивээж байна. Зун намрын улиралд төрсөн луу жилтнүүд амархан стресст өртдөг учраас энэ жилийн хувьд эрүүл мэнддээ л анхаарал тавь. Гэхдээ танд  Чоу яаран шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байгаа юм. Хэтэрхий удаан бод гэсэн үг биш. Та шийдвэр гаргахаасаа өмнө мэдээллийг сайн нягтал бас судал. Ганц бие луунуудыг хувьд романтик учрал тохионо. Алт, мөнгө гэх мэт металл өнгө таны хувьд аз дагуулна. Харин аялахыг хүсч байгаа бол баруун зүг таны азын зүг байх болно.

Могой

Сайн мэдээ, идээ, ундаа, эд хэрэглэлээр элбэг жил таныг угтаж байна. Ажил албанд чинь шинж боломж, шинэ дэвшил, ахиц гарна. Гэхдээ хувийн амьдрал, ажилдаа аль болох тэнцвэрийг олж, шаардлагатай үед зарим асуудлыг хойш тавьж, завсарлага аваарай. Ганц бие могойнууд сайхан амралт, аяллын явцад хайртайгаа учирч мэднэ. Чоу танд  цэнхэр эсвэл алтлаг өнгөтэй хувцас өмсөж, баруун болон хойд зүг рүү аялахыг зөвлөж байна.

Морь

Тоорын цэцэгсийн од таныг энэ жил чиглүүлэх болно. Энэ бол үргэлж сайхан мэдээгээр дүүрэн жил байхыг илтгэж байна. Мэргэжлийн хувьд шинэ боломжоор дүүрэн бас танд жинхэнэ дэм болсон олон сайн хамтрагчтай учирна. Сүй тавих эсвэл гэрлэхээр зэхэж байгаа бол хамгийн тохиромжтой жил шүү. Танд зориулж сануулах зүйл бол гэр бүлийнхээ болон өөрийнхөө сэтгэл санаа, эрүүл мэндэд анхаараарай. Ягаан, улбар шар, бүдэг шар гэх мэт өнгөлөг хувца өмсөөрэй. Урд зүг рүү аялалд гарахыг зөвлөж байна.

 Хонь

Тай Сүй одны нөлөөнд та азтай бас ажил ихтэй жилийг угтаж байна. Тийм учраас өөрийгөө халамжилж, шаардлагатай үед амарч байгаарай. Өөрийгөө таньж мэдэхэд цаг зарцуулахыг хичээ. Ажил мэргэжлийн хувьд аль болох даруу байж, илүү ихийг сурч мэдэхэд цаг хугацааг зарцуул. Боломж зөв цагтаа гарч ирнэ. Хувийн харилцааны хувьд  шинэ танил, найз нөхдөөр олон дүүрэн байна. Шинэ хайр дурлалтай ч учрах магадлал өндөр. Ээлтэй өнгө нь алтны шар өнгө. Харин азын зүг нь баруун гэжээ.

Бич

Таны чадварыг эргэн тойрны хүмүүс чинь бодитоор үнэлнэ. Тэглээ гээд бодлогогүй амьдар гэсэн үг биш. Ялангуяа экстрим амьдралд дуртай хүмүүс аль болох аюулгүй тоглох ёстой. Хэрүүл маргаан, элдэв хэл аманд өртөмтгий учраас аль болох хувийн харилцаа холбоогоо бататгахад анхаарал хандуулаарай. Шар, шаргал өнгө нь ээлтэй. Баруун зүг рүү аялж, урам зоригоо цэнэглээрэй.

Тахиа

Таны хувьд аль болох биеэ барьж, асуудалд анхаарал болгоомжтой хандахыг од гарагс сануулж байна. Энэ жил та Тай Суйтай мөргөлдөж байгаа тул ирэх саруудад тогтворгүй байдал, олон өөрчлөлт гарч болзошгүй юм. Тиймээс Чоу таныг эмх замбараагүй байдлыг аль болох эвээр зохицуулж, аялалд илүү их цаг зарцуулахыг зөвлөж байна. Таны цуглуулсан эерэг энерги чинь од гарагсыг танд бэлдсэн зөрчилдөөнийг хялбар давахад дэм болно гэдгийг ойлгоорой.  Ээлтэй өнгө нь шар, хүрэн. Баруун хойд зүгээс энерги, эрч хүч авч болно.

Нохой

Таны хувьд ажил мэргэжил, санхүүгийн байдалд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан, таатай жил хүлээж байна. Аливаад аль болох даруу байж, хамтрагчаараа өөрийн итгэдэг хүмүүсээ л сонгоорой. Танд маш их ашигтай, чухал зүйлсээр дүүрэн жил учраас боломжийг мэдэр, бүү алд. Таны азын өнгө мөнгөний цагаан мөн цэнхэр. Харин хойд зүг ивээлтэй.

Гахай

 Ерөнхийдөө эерэг жил таныг угтаж байна. Гэхдээ ажлын ачаалал өндөр байх учраас эрүүл мэндэд чинь нөлөөлж мэднэ. Та аль болох ажлаа тэнцвэржүүлж, амрах цагтаа амарч, хооллоорой. Аль болох багаар ажиллахад анхаарлаа төвлөрүүлж чадвал мэргэжлийн хувьд амжилтад хүрнэ. Шинэ найз нөхөд, шинэ хайртай учирсан жил байх болно. Ягаан, нил ягаан өнгийг сонгож өмсвөл азын одоо улам өнгөлнө.  Харин аялахаар төлөвлөж байгаа бол өмнө зүгийг сонгоорой.

Хулгана

Хэцүүхэн жил хүлээж байна хэмээн Чоу анхааруулж байна. Гэхдээ муу байхад сайн бас байдаг. Эрүүл мэнд, ажилдаа илүү болгоомжтой хандах хэрэгтэй. Гэмтэж бэртэх болон сайн харилцаа холбоо чинь тасрах эрсдэлтэй жил юм. Хулганууд ягаан, улбар шар зэрэг тод өнгийн хувцас сонгож, аль болох дулаан газрыг сонгож аялаарай.

Үхэр

Аз, аяллын од гийсэн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жил угтаж байна. Шинэ боломжууд нээгдэж, санхүүгийн хувьд шинэ түвшинд хүрч чадна. Ажлын томилолт, хувийн шалтгаанаар илүү их аялсан жил байх нь. Гэхдээ олон хоногийг аяллын замд өнгөрөөж бас ажлын ачаалал өндөр байх тул эрүүл мэнддээ анхаар хэмээн Чоу бичжээ.  Ганц бие үхрүүдийн хувьд азтай жил байна. Таны аялалд ээлтэй газар бол хойд зүг байх болно.

Бар

Ямар ч хүнд хэцүү цаг үе, тогтворгүй нөхцөл байдал  тохиолдсон ч удахгүй сайжирна гэдэгт итгээрэй. Мэдээж өөрчлөлт шууд гарахгүй учраас тэвчээр юу юунаас чухал.

Хавар зуны улиралд төрсөн барууд жилийн эхний хагаст цэнэг хуримтлуулж, сэтгэл санаагаа сэргээхэд цаг зарцуул. Харин жилийн хоёрдугаар хагаст томоохон шийдвэрүүд гаргаарай. Бусдад гэхээсээ илүүтэйгээр өөртөө цаг зарцуул. Шар, хөх, бор өнгийн хувцас таны сэтгэл санааг сэргээх болно. Сайхан аяллын зүг нь хойд болон баруун.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ7 цаг 18 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна8 цаг 20 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна8 цаг 47 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ8 цаг 54 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна8 цаг 56 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов9 цаг 3 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ1 сар 30. 16:29Б.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй1 сар 30. 16:25Байгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална1 сар 30. 16:09Хилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube