“Хоёр нүүртэй” шүүх иргэнээс итгэл горьдоод нэмэргүй

1/ 25/ 2023    10 цаг 13 минут

Салхитын мөнгөний ордтой холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шүүгч нар хахууль авсан, ЖДҮ-ийн сангаас зээл авсан улстөрчдийн асуудал замхарсан, Хөгжлийн банктай холбоотой хэргүүд шүүх дээр гацсан,  шүүгчийн хадгаламжинд тэрбум төгрөг байсан, өмгөөлөгч Б.Баасанцогт гэгчээс шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтан хахууль авсан нь баримтаар илэрсэн, шүүгч нар улс төрчдийн халаасанд байдаг гэх мэтээр нэгэнт “бохирдсон” шүүх эрх мэдлийн нэр хүнд газраас “өндийхгүй” байгаа нь бодит үнэн. Гэвч шүүхэд иргэд байтугай эрх баригчид ч итгэхгүй байна гэдгээ илэрхийлсээр байгаа.

Ерөнхий сайдын амнаас шүүх эрх мэдлийг буруутгах үгс ч унасаар буй. Өнгөрсөн жил УИХ-ын чуулган дээр төсвийн тодотголыг танилцуулахдаа “Жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид хатуу тэмцэнэ” гэсэн бол намар иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзахдаа “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” хэмээн шүүх эрх мэдэлд улс төрчдийн нөлөөлөл байгааг хүлээн зөвшөөрсөн. Бас шүүхэд итгэхгүй байна гэдгээ ч илэрхийлсэн гэж болно.

Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар өнгөрсөн оны сүүлээр томилогдсон Р.Онончимэг өчигдөр “gogo.mn” сайтад ярилцлага өгчээ. Тэрээр “Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгохыг бид зорьж байна. Их олон сайхан ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ шүүх бол маш ядуу салбар юм байна. Санхүүжилт маш хэцүү” хэмээн онцолсон.  Мэдээж энэ бол үе үеийн дарга нарынх нь хэлдэг л үг. Харамсалтай нь, итгэл гэдэг нэг даргын мөрөөдлөөр эргээд ирдэг зүйл биш. Эрх баригчид ч итгэхгүй байхад энгийн иргэдээс итгэл горьдоод ч яах билээ. Харин шүүхийн салбарын ядуу эсвэл баян гэх ойлголтыг иргэд рүү чиглүүлээд нэмэргүй. Өвлийг хэрхэн давах тухай, өдрийн хоолоо хэрхэн олох тухай бодож байгаа энгийн иргэдийн хувьд өнөөдөр шүүхийн байр, шүүгчийн цалин толгой өвтгөх асуудал биш.

Өмнө нь, ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж шүүгч ядуу байх нь илүү хор хөнөөлтэй гэсээр 2015 онд УИХ-ын тогтоолоор шүүгчдийн цалинг нэмэгдүүлж, 2.7 саяас 3.3 сая төгрөг болсон байдаг. Гэвч үүнээс хойш хахуулийн хэрэг буурсан бил үү. 500 гаруй шүүгчээс ядуу нь хэд билээ гээд асуувал хариулт нь тодорхой.

10 мянган төгрөг  хулгайлсан иргэний хэрэг 10 өдрийн дотор шийдэгддэг шиг 10 тэрбум төгрөг “хумсалсан”  этгээдийн хэрэг ч ийм хугацаанд шийдэгддэг байхыг, хүний эрхийг дээдлэх зарчмыг л шүүхээс хүсээд байгаа юм. Шүүх шүүдэг байх ёстой. Гэхдээ хар нөмөргийнхөө ард хамаг булхайг халхалчихаад иргэдээс итгэл нэхэх ёсгүй.

110 жилийн түүхтэй шүүхийн салбарт өнөөдөр эдийн засгийн асуудлаас илүүтэй хүний мөс үгүйлэгдэж байгааг бид мэдэрсээр байхад Шүүхийн Ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасан  гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэргээр шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр л хангаад өг.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ6 цаг 13 минутын өмнөГ.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна7 цаг 15 минутын өмнөМ.Баяраа: Цагаан даваанд нохой унтуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна7 цаг 42 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ7 цаг 49 минутын өмнөХүүхдийн эмч ердийн үеэс 1.5-2 дахин их ачаалалтай ажиллаж байна7 цаг 51 минутын өмнө"Japan Airlines" Монгол руу нислэг үйлдэх талаар санал солилцов7 цаг 58 минутын өмнөАвтомашины нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 45 хүнийг баривчилжээ9 цаг 4 минутын өмнөБ.Батцэцэг: Монгол Улсад аливаа улс орноос дарамт шахалт ирсэн юм байхгүй9 цаг 8 минутын өмнөБайгалийн хийн хоолойн төслийн ажил ОХУ, БНХАУ-ын худалдааны гэрээнээс шалтгаална9 цаг 24 минутын өмнөХилийн чанадад долоо хоногт 2-5 монгол хүн амиа алдаж байна1 сар 30. 14:20Н.Учрал: Би гар дээрээ хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна1 сар 30. 13:57Ж.Сүхбаатар: Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга1 сар 30. 13:18Н.Учрал тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү1 сар 30. 13:14Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа1 сар 30. 13:01Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна1 сар 30. 13:00Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс медаль хүртсэн эмэгтэйчүүд1 сар 30. 12:58НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ1 сар 30. 12:06 Ираныг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг батлав1 сар 30. 10:30О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ1 сар 30. 10:28Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна1 сар 30. 10:26Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ1 сар 30. 10:26П.Бямбацэрэн: Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж чадахгүй байгаад л асуудлын гол нь байна1 сар 30. 10:18Төмөр замын ачаа тээвэр 3,6 сая тонноор багасжээ1 сар 30. 9:22“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсжээ1 сар 30. 9:17Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхэд Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна1 сар 30. 9:08Шведийн НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоолоо1 сар 30. 8:45Украин сөнөөгч онгоц авах асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээгээ түргэтгэв1 сар 30. 7:37ЗЕЛЕНСКИЙ: Орост хариу өгөхийн тулд Украинд алсын тусгалтай пуужин хэрэгтэй байна1 сар 30. 7:11Түүхэн товчоон: Мөнххайрханы соёл1 сар 30. 6:40Энэ өдрийн зурхай1 сар 30. 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 30. 6:30Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ1 сар 29. 13:32БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо1 сар 29. 13:30БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана1 сар 29. 13:29Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв1 сар 29. 13:25ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гарагт эхэлнэ1 сар 29. 13:13​Л.Цэрэндолгор: Ихэнх хүмүүст коронавируст халдварын үеийн нойрны эмгэг тохиолдож байна1 сар 29. 13:08Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно1 сар 28. 12:07Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна1 сар 28. 11:47АНУ  Оросын "Вагнер"-ийн эсрэг хориг арга хэмжээ авлаа 1 сар 28. 11:33
 Facebook Twitter Youtube