Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-25 нд нийтлэгдсэн байна.

“Шүдгүй арслангуудын нулимс” буюу Шүүх хэний мэдэлд байна вэ?

1/ 25/ 2023    10 цаг 15 минут

Шүүхэд итгэх итгэл суларсаар, “сулласаар” байна. Баахан “Шүдгүй арслан” гэж хашхирсан “удирдагчид”? Бид шүүхээ яачихав? Хэрэв та ардчилалд хайртай л бол шүүхэд итгэхээс өөр гарцгүй. Ингэж хэлэхээр “Шүүхийнхээ байж байгаа царайг хар” гэх байх. Тэгье, шүүхийнхээ байж байгаа царайг харцгаая. 

Шүүгчдийг өнөөдөр хэн томилж байна вэ? УИХ 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ нь 1992 онд, ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойшх Шүүхийн тухай хуульд 3 дахь удаагаа “гар хүрсэн” хэрэг. Тухайлбал, Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг  2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулж баталсан. Үүний дараа 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн багц хуулийг баталсан байдаг.  

Өнөөдөр Улсын Дээд шүүхэд ажиллаж буй 22 шүүгчийн 1 нь Н.Энхбаяр, 3 нь Х.Баттулга, 3 нь У.Хүрэлсүх, 15 шүүгч нь  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус томилогджээ.

Та бүхэн санаж байгаа бол, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Е/04 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн Цэцэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын үеийн буюу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг зөрчсөн талаарх хүсэлт” гэгчээс бүхэлд нь татгалзсан юм. “2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр” шүү. Үүний дараа буюу хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг нь шүүх эрх мэдэлтэй холбоотой байв.
Уг нэмэлт, өөрчлөлтөөр шүүх дэх төвлөрсөн эрх мэдлийг задлах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зэрэгцээ хариуцлагатай байдлыг баталгаажуулахыг зорьсон. Энэ хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 байхаар тогтоож, тэдгээрийн 5-ыг шүүгчид дундаасаа, 5-ыг нээлттэй, ил тодоор нэр дэвшүүлж томилох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн үндсийг тогтоов. Энэ мөч хүртэл Шүүх дэх төвлөрсөн эрх мэдэл гэдэг нь чухамдаа Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл гэж ойлгодог байсан. Энэ ойлголт одоо ч олон нийтийн дунд хэвээрээ байгаа бололтой. Ялангуяа улстөрчид нь, зарим эрх баригчид нь “ТОГТОЛЦООГОО ОЙЛГООГҮЙ” мэт авирлаж мэдэн будилж, шоудах болсон нь харамсалтай. 

Жишээ нь тэд “Засгийн газар Хөгжлийн банкны хулгай луйвар, Нүүрсний хулгайн хэргийг шалгууллаа, илрүүллээ, одоо Шүүх л шийднэ” гэж байна. Тэр ч байтугай энэ үгээ олон нийтэд хэлэхдээ санаатай, эсвэл санаандгүйгээр Ерөнхийлөгч рүү чиглүүлчихэж байгааг мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн. Шинээр “хийсэн” тогтолцооны өөрчлөлтөө мэдсээр байж, иргэдийн дунд байдаг уламжлалт, буруу, хуучин ойлголтыг залруулахгүйгээр, тайлбарлан таниулахгүйгээр ингэж “сумаа тавиад нумаа нуух” хэрэг юун? Үүнийг улс төр гэх үү? Шүүхээр “улс төр хийж” болдог юм уу?
Тэгэхээр “Шүдгүй арслан болох уралдаан” буюу улс төрийн шоугаа эцэслэн өөрсдийнхөө бий болгосон “Тогтолцоотойгоо танилцах” шаардлагатай байна. Эсвэл УИХ-аар баталдаг хуульд огт хайхрамжгүй оролцдогоо хүлээн зөвшөөр. УИХ-аар 2021 оны 1 дүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуулиа унш! Эцэст нь хэлэхэд “Шүүх”-ийг хүчгүйдүүлсэн, нэр хүндийг нь унагаасан улс төрийн шоуны золиос нь, хохирогч нь Ардчилал, ард иргэд л байх болно. Шүүхийн бүрэлдэхүүн “таалагдахгүй” бол хуульд заасан байгууллагад ханд, шалгуул, нотлуул, өөрчлүүл! Хуулиа л дагацгаая!

Нийтлэлч: У.Оргилмаа

Эх сурвалж: Baabar.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 21 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 37 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо2 цаг 52 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана2 цаг 56 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 16 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 19 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 21 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ4 цаг 51 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 19 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов5 цаг 56 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна6 цаг 3 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав7 цаг 5 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 29 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 22 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 25 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 41 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 44 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна8 цаг 47 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube