Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-07 нд нийтлэгдсэн байна.

Л.Энх-Амгалан сайд аа, хоёроос дээш сая төгрөгийн цалин авдаг багш байгаа гэдэг үгэнд чинь итгэхгүй байна

4/ 7/ 2023    10 цаг 38 минут

Төв талбайд боловсролын салбарын багш ажилтнууд болон МҮЭХ, сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн холбоодын төлөөлөл хамтран багш, шинжлэх ухааны салбарынхны цалинг нэмэхийг шаардаж өчигдөр жагслаа. Тэд төрийн өндөрлөгүүд болон Засгийн газар, салбарын сайдад шаардлага хүргүүлэв. Шаардлагынхаа хариуг ирэх долоо хоногт авахаар товлов. Хэрвээ нааштай хариу өгөхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Цуглаж жагссан багш нар бодит байдал, үнэнийг өгүүлснийг бид өчигдөр хүргэсэн. "Авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй, өр зээлээ төлөөд гар дээрээ ямар ч мөнгөгүй үлддэг.  Ажлын байран дээрээ өрийн сүлжээ үүсгэдэг, хоол цайны газартаа өр тавьж, өдрийн цайгаа уудаг" гэх мэт зовлон тоочсон багш олон байв. Тэд бусад багшийгаа төлөөлж талбайд ирсэн ч үнэндээ ЕБС-иудын багш нар тэр дундаа залуу багш нарт зовлон их байна. Дээр нь ажлын ачааллаас болж ажлаасаа халшрах хам шинжинд их өртөж байгаа талаар ярьсан. Монгол улсын өнцөг булан бүрт багшийн орон тооны хомсдол үүсчихсэн. Хэдий төрийн байгууллагад ажилладаг нэртэй ч “цалин нь оров халин одов” уриатай лоозон барьж зогссон тэд шударга үнэмлэмжийг нэхэв.

Салбарын сайд Л.Энх-Амгалангийн олон нийтийн хэрэгслээр ярьж байгаа, ярьдаг сайхан сайхан зүйлс нь бүгд худлаа амлалт хоосон яриа, биелэгдэшгүй мөрөөдөл гэдгийг захын нэг багш нотлоод хэлээд өглөө. Багш нарын ярьснаар "Тэд хангалттай цалин авч чадахгүй байна. Дээрээс нь ажлын ачаалал, бичиг цаасны ажил ихтэйгээс болж хүүхдүүдтэйгээ тулж ажиллах боломж хомс. Стандартаараа бол нэг ангид 20-30 сурагч суух ёстой. Гэтэл өнөөдөр аль ч сургуулийн ангийн ачаалал хэрээс хэтэрч нэг багшид 50-60 сурагч оногдож байна". Ийм олон хүүхэдтэй ганц багш яаж  ажиллах вэ. Тэгээд авдаг цалин нь гэж бага. Ийм байхад сургалтын чанар хариуцлага нэхээд байж болохгүй биздээ, Салбарын сайд аа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та өчигдөр хэвлэлийнхнийг өмнө гарч ирээд “ Хоёр саяас дээш цалинтай 7000 багш бий. Гэрээний үүргээ биелүүлж, багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Багш нар сард 1.050.000-2.800.000 төгрөгт хүрсэн. Ур чадвар гүйцэтгэл дээр тулгуурлаж 10-25 хувийн урамшуулал олгодог. Харин 5-6 дугаар түвшинд үнэлэгдсэн бол урамшуулал олгодоггүй. Чадвартай байж өндөр цалин авах тэмүүлэлтэй байх ёстой” гэж ярьсан. Гэтэл багш нар таны үгийг худлаа гэж байна. 25 жил ажилласан, багшийн авдаг урамшуулал нэмэгдлийг бүгдийг нь шахуу авдаг ахмад багшийн цалин 1.7 сая байна. Гар дээрээ 1.3 сая орчим төгрөг авч байна. 

Гэтэл та, Төрийн ордонд олон сэтгүүлч зураглаачийн өмнө их сайхан боломжтой мэтээр худлаа ярих юм. Үүний оронд гадаа жагссан багш нар дээр гарч ирээд бодит байдлыг нь тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон бол үнэнд нийцэх байсан. Та багш нарын цалин даблдана, багш нар зөвхөн хичээлээ заана, илүү цагийн мөнгөө авна, элдэв бичиг цаастай зууралдахгүй, багшийг хөгжүүлнэ, ар гэртээ гаргах цаг завыг нь нэмэгдүүлнэ гэж байнга ярьдаг.  Гэтэл энэ яриа чинь хөрсөн дээрээ буухгүй байна, хэрэгжихгүй байна гэдгийг олон багш нар хэлж байна. Тэд хангалттай цалин авч, цаг нартай ажиллабал ядаж ар гэрийнхэндээ цаг зарцуулж, ажлаасаа шантрахгүй халшрахгүй хийх урам зоригтой болно биздээ. Тиймээс та худлаа попорч байхын оронд багш нараа сонс, багш нартайгаа уулз бодит байдлыг нь нүдээрээ хараад зөрүүтэй мэдээллийнхээ зөв бурууг шүүгээрэй гэж хэлье.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.179.35Зочин   • 4 сарын 9. 15 цаг 56 минут

Маргаад яахав. НД дэвтрийг нь харчих. Байна шүү.

192.82.72.156Профессор   • 4 сарын 8. 20 цаг 05 минут

Монголд шинжлэх ухаан, оюуны бүтээлийн үнэлэмж маш доогуур байдаг. Ихэвчлэн булчин шүтнэ. Хийрхэл хөвж яваа сошиалаар бодлого боловсруулдаг, үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролддог улс хөгжлийн тухай яриа байхгүй шүү дээ.

64.119.21.144Зочин   • 4 сарын 7. 11 цаг 04 минут

үнэхээр поп хүншүү манай ***** энхээ

ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 10 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 26 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо2 цаг 41 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана2 цаг 45 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 5 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 8 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 10 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ4 цаг 40 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 8 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов5 цаг 45 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна5 цаг 52 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав6 цаг 54 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 18 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 11 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 14 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 30 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 34 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна8 цаг 36 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube