Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-17 нд нийтлэгдсэн байна.

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” энэ сарын 20-нд болно

4/ 17/ 2023    17 цаг 21 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.04.17/ боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд давхардсан тоогоор 733 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Барилгын ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдэгдэл хүргүүлжээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 2023 онд нийт найман удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулах бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хийжээ. Түүнчлэн нийтийн тээврийн 925 автобусанд өдөр тутам гадна, дотор цэвэрлэгээ хийж байгаа аж

Нийслэлийн хэмжээнд 1400 гаруй СӨХ, хүүхдийн тоглоомын 1600 талбай  бүртгэлтэй байдаг. “Хотоо угаая” аяны хүрээнд 257 СӨХ хүүхдийн тоглоомын 288 талбай болон гадна орчинд чийгтэй угаалга цэвэрлэгээ хийжээ. Мөн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бууруулах зорилгоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд дахивар хог хаягдал авах урамшуулалт өдөрлөгийг зохион байгуулсан аж.

 “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” дөрөвдүгээр сарын 20-нд болно. Форумын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Форумыг Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн. Олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гадаадаас 100 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Форумын https://ubif.mn/ цахим хуудас ажиллаж эхэлсэн бөгөөд бүртгэл хийж байгаа” хэмээлээ. Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг нийслэлийн хэмжээнд судалж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат “Найман дүүргийн хэмжээнд 33 нэр төрлийн ажил, үйлчилгээг дүүргийн өмчит 23, хувийн хэвшлийн есөн байгууллага гүйцэтгэж байна. Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Багахангай гэсэн таван дүүрэг 10 нэр төрлийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж саналаа ирүүлсэн” хэмээлээ.

Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, танилцуулах.
  • Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэх, байршлуудыг тодорхойлох.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
  • Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгчээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ2 цаг 47 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ3 цаг 2 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна3 цаг 19 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна3 цаг 24 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна3 цаг 29 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна3 цаг 34 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр3 цаг 35 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ8 цагийн өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube