Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-22 нд нийтлэгдсэн байна.

“ТЭЛЭЭ ХУРГА” шиг хувийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлын бизнес хэнд ашигтай вэ...

4/ 22/ 2022    6 цаг 30 минут

Залуус төв талбайд жагсаж, төрийн түшээдийг ажлаа хийхийг шаардсан даруйд Засаг баригчид түргэн авч, асуудлуудыг чинь шийдье гээд ам тангараг өгөөд ханцуйгаа шамлацгаах шиг болов. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй олонхи намынхан Засгийн газрын бүрэлдэхүүнээ хуралдуулж,  жагсагчдын шаардлагад тусгагдсан асуудлуудын нэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, сугалаагаар шийддэг байдлыг арилгана гэж чихэнд чимэгтэй хариултыг өгөв. Воов л даа манай “Оюук” овоо ш дээ гээд бага ч болов тайтгарч суусансан. Харин Сангийн сайд өчигдөр /2022.04.21/ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг төрөөс хоёр дахин нэмж олгоно гээд “пал” хийтэл хэлчихлээ.

Өнгөрсөн хугацаанд хувийн цэцэрлэг, сургуулиудад суралцаж байгаа хүүхдийнх нь тоогоор төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хувьсах зардлыг нь олгосоор ирсэн. Нэг ёсондоо таны хүүхэд хувийн сургуульд сурдаггүй ч, бүр хүүхэдгүй байсан ч бусдын хүүхдийг сургахад халаасаа тэмтрүүлдэг л гэсэн үг. Жилд дунджаар 50 гаруй тэрбум төгрөгийг хувийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардалд төсвөөс олгож байгаа. Төр боловсролын салбарт тулгамдаад, туйлдаад удаж байгаа сургууль цэцэрлэгийн хүрэлцээг хүртээмжтэй байлгаж чадахгүй, чадамжгүй байдлаа ийнхүү хувийн сургуулиудаа дэмжих нэрийдлээр төсвийн мөнгөөр “угжиж” ирэв. Одоо бүр хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзвэл 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хувийн өмчийн 481 цэцэрлэг, 166 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хичээлийн жилийн үлдсэн хугацаанд 10 тэрбум төгрөгийг хувьсах зардалд олгохоор нэмж төсөвлөснийг Сангийн сайд хэллээ. Харин ирэх хичээлийн жилээс 100 гаруй тэрбумыг зөвхөн хувьсах зардалд төсөвлөж эхлэх нь. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдээд, асуудал шийдэгдчихнэ гэж үзсэн бололтой. Харамсалтай нь үгүй л дээ. Сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьдралын боломж, өрхийн орлого багатай захын хорооллын айлын хүүхдүүд. БШУЯ-аас гаргасан цэцэрлэг, сургуулийн хүртээмж нэн шаардлагатай 57 байршлыг харахад л ойлгомжтой байна.

Хувьсах зардал, сургалтын төлбөр гэх санхүүгийн эх үүсвэртэй “тэлээ хурга” шиг хувийн сургуулиудын төлбөр л гэхэд 5 саяаас нэг өрөө байрны үнэтэй тэнцэж байна. Энэ жил ихэнх сургууль, цэцэрлэг эдийн засгийн нөхцөл байдал, хил гааль гэсэн асуудлаар сургалтын төлбөрөө 10-30 хувь хүртэл нэмчихсэн л явна. Хувьсах зардлаа нэмэгдүүлж авахаар болсон хувийн цэцэрлэг, сургуулиуд мэдээж хүүхдийнхээ тоог нэмэгдүүлэх гэж хичээх нь ойлгомжтой ч, өдрийн хоолоо яая гэж яваа иргэд өргөн боломжтой юм шиг харагдуулж байгаа, өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуулиудын босгоор хүүхдээ алхуулж чадахгүй гэдийг тэнэг хүн ч ойлгомоорсон.

Хувьсах зардлаар угжуулсан хувийн сургуулийн биенес бол тэрбум тэрбумын ашигтай учраас энэ салбарын бизнестэй улс төрчид олон бий.

Хэн гэгч улс төрч, хэн гэгч УИХ-ын гишүүн ямар сургуультайг олон нийт хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Магадгүй засгийн газрын энэ шийдвэр нөхцөл байдлыг овжиноор ашиглаж, өөрсөддөө ашигтай байдлаар эргүүлж чадсан улс төрчдийн башир арга байсан юм биш гэж хардах үндэслэл ч байна. “Тэлээ хурга” шиг хувийн цэцэрлэг, сургуулийн бизнес түмэнд биш түшээдэд ашигтай байна уу?

Дахиад нэг зүйл. БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан хүүхдээ улсын болон хувийн цэцэрлэгт хамруулж чадахгүй, ямар ч аргагүй байгаа эцэг эхчүүдэд сар бүр 150 мянган төгрөгийг олгоно гэж мэдэгдлээ. Бас л халамж. Сайд гуай хэлэхдээ энэ бол халамж биш гэж байна лээ. Гэхдээ амаараа биш гэж байгаа ч тархи нь мэдэж л байгаа. Жилээс жилд, өдрөөс өдөрт ажил хийх сонирхол нь буурч байгаа ард иргэдийн хэсэг массыг улам л залхуу болгоно. Шуудхан хэлэхэд “хорооноос шинэ гэр өгөхгүй байна” гээд хээв нэг ярьж, ташаагаа тулж зогссон хүүхэн шиг хүмүүс улам л олширно гэсэн үг.

Ер нь засгийн газрын зарим шийдвэрийг хараад байхад ард түмэн жагссан биш, завшуулаад л байна уу даа.

 

 Б.Сугар

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов24 минут 55 секундын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна33 минут 33 секундын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй36 минут 23 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26
 Facebook Twitter Youtube