Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-25 нд нийтлэгдсэн байна.

Б.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж

5/ 25/ 2022    12 цаг 53 минут

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Кибер аюулгүй байдлын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зарим асуултад хариулт өглөө.

-Яг өнөөдрийн байдлаар төрийн хэдэн үйлчилгээ цахимжиж, хэчнээн хүн тоон гарын үсэгтэй болоод байна вэ. Тоон гарын үсгийн давуу тал нь?

- Улсын түвшинд үзүүлдэг  660 үйлчилгээг цахимжуулсан байна. Зургадугаар сарын 10- наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Бидний хувьд иргэдээс хамгийн их гомдол ирж байгаа төрийн үйлчилгээг эхэлж цахимжуулахаар ажиллаж байна.  Тоон гарын үсгийн хувьд тавдугаар сарын 1-нээс эхлэн олгосон. Одоогоор 80100 орчим иргэн тоон гарын үсэгтэй болжээ. Тэгэхээр тоон гарын үсэг авснаар иргэдийн хувьд гэрээ хэлцэл, банкны үйлчилгээг биеэр очихгүйгээр тоон гарын үсгээ ашиглаад авч болно. Хоёрдугаарт цахим орчинд өөрийгөө баталгаажуулах боломж үүссэн. Өмнө нь заавал хурууны хээгээр үйлчилгээ авдаг байсан бол одоо тоон гарын үсгээр авч болно. Тоон гарын үсэг авсан иргэний үндэсний цахим шуудан долдугаар сарын 1-нээс нээгдэнэ. Энэ нь E-Mongolia цахим платформ дээр суурилж хийгдэж байгаа. Үндэсний цахим шуудантай болсноор төрийн байгууллагуудтай шууд имэйлээрээ харьцах боломжтой юм. Иргэн гаргасан санал хүсэл, гомдлынхоо хариуг имэйлээр авах боломж бүрдсэн. Европын орнуудад үндэсний цахим платформ маш амжилттай хэрэгжсэн байдаг. Нөгөө талдаа иргэдийн гадны платформыг ашиглаж байгаа түвшин бага учраас иргэдийнхээ цахим боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэсэн хүлээлттэй байна.

-Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын түвшин нэлээн эмзэг байгааг нуухгүй. 2021 оны 12 дугаар сард л бид түүхэндээ анх удаа Кибер аюулгүй байдлын хууль баталсан. Хууль гарч байж тогтолцоо бүрдэх боломж үүсч байгаа юм. Кибер аюулгүй байдал гэдэг бол нэг систем, хууль, байгууллагаас шалтгаалж үүсдэг тогтолцоо биш. Соёл, боловсролын асуудал. Иргэдийн хувьд нэг паспортыг бүх платформдоо хэрэглэж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсрол байхгүйн шинж. Кибер аюулгүй байдлын хууль энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн яамтай хамтран хамгийн түрүүнд иргэний хурууны хээгээ өгсөн супермаркетууд, гоо сайхны салонууд гэх мэт газрын датаг устгах ажлыг зохион байгуулж байна. Мөн Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Тагнуултай хамтраад цахим халдлагаас хамгаалах төв ажиллуулж байна. Заавал үүнийг  ажиллуулж байж, иргэдийн мэдээллийг хамгаалах, гаднаас орж ирж байгаа халдлагаас хамгаалах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага буюу иргэдийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулдаг эмнэлэг, банк, банк бус зээлийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. E-mongolia платформд орсон нэг зүйл бол таны мэдээлэлд төрийн албан хаагч зөвшөөрөлгүй халдсан тохиолдолд танд мэдээлэл ирдэг үйлчилгээ нэмэгдсэн. Технологийн энэ хурдацтай үед амьдарч байгаа ардчилсан улсын хувьд хүний эрхийн хамгийн том зарчим бол иргэн өөрөө төр эсвэл хувийн хэвшилд миний ямар мэдээлэл байна вэ гэдгээ харах хянах, өөрийн мэдээллээ өмчлөх эрхийг хуулиар олгож өгөх асуудалд анхаарч ажиллаж байна.

-Кибер аюулгүй байдлыг хангахад төрийн зүгээс хэдий хэмжээний санхүүжилт төсөвлөсөн бэ?

- Кибер аюулгүй байдлын хувьд манай яаманд тогтсон зардал байхгүй.  Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг Тагнуул, Батлан хамгаалах яам гэх мэт олон байгууллага хариуцаж ажилладаг. Тэгэхээр эдгээр газруудад тавигдсан төсөв байгаа байх. Бидний зүгээс ялангуяа боловсрол олгох тал дээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлт тавьсан.

-E -Mongolia академи ажиллаж байгаа юу. Яг ямар ажлыг хариуцаж ажиллаж байна вэ?

-E-Mongolia академийн хувьд  хуулиар заасан үндэсний 8 том системийг хариуцаж ажиллаж байна. Төрийн Хур, иргэдийн Дан болон и монголиа болон аюулгүй байдалтай холбоотой системүүд, төрийн байгууллагуудын дундын хэрэглээний системийн хөгжүүлэлт дээр ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил хэр удаан үргэлжлэх вэ?

-Эрүүл мэндийн салбар өөрөө онцлогтой. Бүх эрхтэн системийн эрүүл мэндийн үйлчилгээ дээр тус тусдаа онцлогтой систем ашигладаг. Бидний хувьд эрүүл мэндийн салбар иргэн өөрийнхөө өвчний түүх мэдээллээ “e-mongolia”-гаас хардаг болсны дараа эрүүл мэндийн салбарын цахим шилжилт хийгдлээ гэж үзнэ. Дэлхийн банкны эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр энэ системүүдийг холбох HIT гэсэн систем хөгжүүлэлт явж байгаа. Манай яамны зүгээс технологийн тал дээр хамтран ажиллаж байна.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube