Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-17 нд нийтлэгдсэн байна.

Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг “шүүх” эрхтэй юу

8/ 17/ 2022    13 цаг 20 минут

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах үед Ажлын хэсгээс явуулсан судалгаанд хамрагдсан иргэдийн

- 51,7 хувиас дээш хувь нь Давхар дээлтэй Засгийн газрыг дэмжихгүй,

- 20 хувь нь Ерөнхий чиг үүргийн яамдын сайдууд л УИХ-ын гишүүн байх нь зөв,

- 16,8 хувь нь Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байх нь зөв,

- 3,9 хувь нь тухайн үеийн зохицуулалт зөв гэсэн санал өгч байсан байна.

Гэтэл ердөө гурван жилийн дараа энэ өөрчлөлтийг үгүйсгэж,  Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар,  “Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож, 02 дугаар тогтоол гаргасан.” гэсэн шийдвэр гаргав. Цэцийн шийдвэртэй холбогдуулж, хуульчид сошиал орчинд ямар байр суурь илэрхийлснийг сонирхоё. 

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах чадамжгүй болсон байна!

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэц эрх мэдлээ хэтрүүлж хууль бусаар хүчингүй болгож.

Аливаа асуудлыг шийдэж болно, гагцхүү хуульд захирагдаж, хуулийн үндэслэл бүхий шийдэх ёстой юм. Зүй нь дээрх заалт Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх байж.

Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. УИХ-ын бүрэн эрхэд ноцтой халдаж, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж, эрх зүйт төрийг ганхуулж, улмаар улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан энэ үйлдэлд туйлын нухацтай хандаж, таслан зогсоож, эмхэлж цэгцлэх шаардлага тулгарав. 

 

Үүнээс илүү тэнэглэл энэ дэлхийн хаана ч байхгүй

Хуульч Б.Батмөнх:

Үндсэн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн тул Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг өөрчлөв. Үүнээс илүү тэнэглэл энэ дэлхийн хаана ч алга. Хууль батлах, өөрчлөх эрх зөвхөн УИХ-д бий. Гомбожавын Занданшатар гуай, парламентын ажлыг чинь ҮХЦ булаагаад авчлаа шүү дээ. Та Үндсэн хуулийн 20-р зүйлийг уншина уу.

2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг яагаад 3 жилийн дараа гэнэт гаргаж ирэв? 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед цэцийн энэ 9 гишүүн хаана, юу хийж явав? Нэг этгээд нь Korean Air-н онгоцны үйлчлэгчийн ө***г базаад явж байсныг санаж байна. Цэцийн гишүүдийг томилох санал оруулсан байгууллагууд Khurelsukh Ukhnaa нь эднийгээ татаж аваач? Гомбожавын Занданшатар УИХ ажлаа хийгээч? Сөрөг хүчин Saldan Odontuya байна уу? Үндсэн хуулийн өөрчлөлт бол өөрөө Үндсэн хууль юм. Үндсэн хуулийг өөрчлөх эрх эдэнд байхгүй. Үндсэн хуулиас үг, үсэг авч хаях эрх эдэнд байхгүй

 

Цэц Үндсэн хуульд бусад хууль нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээ чиг үүрэгтэй

“Онч нүүдэл” ХНН-ын хуульч Ү. Эрдэнэ-Очир:

Цэц Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулиа зөрчөөд удаж байгаа ш дээ. Хуулиар олгоогүй эрхийг өөртөө олгосон “Маргаан хянан шийдвэрлэх дэг” нэртэй журам боловч үнэндээ Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг 2006.02.28-ны өдөр батлаад өөрсдөө 16 жил мөрдөж байсан. 2022 оны 4 дүгээр сард Цэцийг шүүхэд өгсний дараа 2022.05.02-ны Цэцийн даргын тушаалаар тус журмаа хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байдаг юм.

Давхар дээлний асуудал дээр дан давхар дээлний асуудал нь чухал биш харин Үндсэн хуульд бусад хууль нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээ чиг үүрэгтэй цэц Үндсэн хуулиа хянаад хүчингүй болгочихож байгаад хамгийн ноцтой асуудал байгаа юм. Өөрсдийнхөө дээр хөх тэнгэр л байдаг гэж ярьдаг цэц үнэндээ л Үндсэн хуулийнхаа дээр гарч жинхэнээсээ хөх тэнгэр(эсвэл нам)-аас өөр зүйлгүй боллоо доо.

 

 Үндсэн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн гэж тогтоох нь хүн төрөлхтөний шившиг

 Их Засаг Их Сургуулийн багш Н.Нацагдорж:

 Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хуулиа зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц тогтоох нь "арай ч дээ" явдал л даа.

Үлгэрлэвэл миний баруун гар маань миний нүүр руу хүчтэй цохиж, гэмтэл учруулсан болохыг миний тархи хөдөлбөргүй тогтоолоо хэмээн уншигдаж байна.

Цаашилбал тархины шийдвэрийг үндэслэн баруун гарт маань шийтгэл ногдуулахаар болж байна. Энэ нь хамгийн эмгэнэл шүү дээ.

Өөрөөр хэлбэл "өөрөө өөрийгөө зодож гэмтээснийг өөрөө тогтоодог" эрүүл бус үзэгдэл хүн төрөлхтөнд байдаггүй тул Үндсэн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн гэж тогтоох нь хүн төрөлхтөний шившиг.

 

Практикт үүсгэх үр дагаврыг одоо дүгнэх боломжгүй. Бага л завхрал дагуулаасай

 МУИС-ийн Хууль зvйн сургуулийн багш, хуульч  Т.Мөнх-Эрдэнэ

 Үндсэн хуулийн цэцээс 2022.08.15-ны өдөр гаргасан 02 дугаар тогтоолыг судлаачийн байр сууриас нэлээн судаллаа. Үндэслэл хэсэг нь 8 заалттай байна. Шийдвэрлэсэн асуудлын ач холбогдол, багтаамжтай нь харьцуулахад дэндүү гэхэд дэндүү жижиг шийдвэр болжээ.

Анхаарал татсан хэд хэдэн асуудал байгаагаас энэ удаад 2 асуудлыг товч авч үзье.

  1. Үндэслэл хэсгийн 3-т “… Уг үзэл санаа нь орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн Үндсэн бүтцийн онолын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг чиг хандлага болно …” гэжээ.

Эндээс үзэхэд Цэц “Basic Structure Doctrine“ буюу “Үндсэн бүтцийн номлол”-ыг хэрэглэжээ. Гэвч энэхүү номлол нь англи-америкийн эрх зүйн бүлд, бүр тодруулбал Энэтхэгт хөгжүүлсэн онол юм. Энэтхэгийн Дээд шүүх 1970-аад оны эхэн үеэс хөгжүүлсэн түүхтэй. Хожим нь Бангладеш, Белиз, Малайз, Пакистан, Сингапур, Уганда гэх зэрэг орнуудын Дээд шүүх нутагшуулан авч хөгжүүлсэн. Дандаа англи-америкийн эрх зүйн бүлд хамаарах орнууд байгаа биз ээ.

За яахав, манай Цэц энэхүү номлолын үзэл санааг хэрэглэж болно гэж үзлээ гэхэд хамгийн гол нэг зүйл нь ямар үндэслэлээр, ямар шалгуураар уг маргаанд энэхүү онолыг татан авч хэрэглэх ёстой гэж үзсэн үндэслэлээ тайлбарлах ёстой юм. Тэр үндэслэл байсангүй. Тиймээс итгэл үнэмшил төрүүлсэнгүй.

  1. “Basic Structure Doctrine“-ын үндсэн агуулга нь тухайн улсын (тухайлбал Энэтхэгийн) Үндсэн хуулийн “Basic Features“ буюу “Үндсэн шинж чанарууд”-ыг илтгэн харуулсан заалт, институтуудыг парламентаас өөрчилж болохгүй гэж номлодог. Энэ агуулгаараа эх газрын эрх зүйн бүлд хөгжүүлсэн “Мөнхийн байх заалт”-ын (германаар Ewigkeitsklausel гэдэг) онолтой харьцангуй төстэй гэж хэлж болно.

Манай улсын хувьд 2010 онд агуу Б.Чимид багш тэргүүтэй Монголын үндсэн хуулийн эрх зүйн тэргүүлэх эрдэмтдийн гардан боловсруулсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-д Basic Structure Doctrine гэхээс илүүтэйгээр “Мөнхийн байх заалтын онол”-ын үзэл санааг түлхүү барьсан болов уу гэж хардаг. Тэгж үзэх хэд хэдэн үндэслэл бий.

Тэгэхдээ дээрх 2 онолын аль ч байсан гэлээ Цэцийн дүгнэсэн Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, үзэл санаа, эсхүл өөрчилж үл болох мөнхийн заалттай хэрхэн холбогдож байгаа, тэдгээрийг хэрхэн яаж зөрчиж байгаа эсэх нь үнэндээ Цэцийн тогтоолоос огт харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх онолыг хэрэглэх хүрээний асуудалтай маргаан байсан уу гэдэг нь тодорсонгүй.

Тиймээс Цэцийн 2022.08.15-ны өдрийн 02 дугаар тогтоол онолын асар маргаантай кэйс болж үлдэж байна даа. Практикт үүсгэх үр дагаврыг одоо дүгнэх боломжгүй. Бага л завхрал дагуулаасай билээ. Харамсалтай л байна.

19


Сэтгэгдэл (19)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.16Зочин   • 2022, 8 сарын 18. 10 цаг 12 минут

saihan sda nar shv

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

маймөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

йужөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ябөмяө

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

яөмөум

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

яөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

эча

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ж

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужму

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужмцу

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужму

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

бмйбөмй

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ймймйм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

йбөмйбөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

мяөмяөбй

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ячсячсйөмөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ячясячсячс

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

гц7///



ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube