Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

9/ 23/ 2022    7 цаг 19 минут

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 13-ны мягмар гарагаас хойш амжилттай болж байна. Цар тахлын халдвар тархсанаас хойш гурван жилийн хугацаанд анх удаагаа дэлхийн 140 гаруй улсын удирдагч нүүр тулан уулзсанаараа энэ удаагийн чуулган ихээхэн онцлогтой боллоо. Энэ жилийн 77 дугаар чуулганы дээд түвшний ерөнхий хэлэлцүүлэг нь энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд 27-нд дуусах юм. Ийн тус чуулганд оролцсон удирдагчид ямар асуудал хэлэлцэж, юу амласан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

ЧУУЛГАНЫ ҮНДСЭН СЭДЭВ НЬ ОРОС, УКРАИНД ҮҮССЭН ХУРЦАДМАЛ АСУУДАЛ

 

Их Британийн хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэх ёслол энэ сарын 19-ний даваа гарагт болсон нь 77 дугаар чуулганы хуваарь өөрчлөгдөхөд нөлөөлжээ. Учир нь НҮБ-д элссэн 193 орны ихэнх удирдагч нь хатан хаан II Элизабетийн төрийн оршуулгад оролцохоор Их Британийг зорьсны улмаас зарим илтгэлийн хуваарь өөрчлөгдсөн байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улс оронд нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар чуулганд оролцож байгаа удирдагчдын нэг болсон юм.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн Оросын холбооны улс НҮБ-ын гишүүн Украин руу довтолсон нь энэ жилийн Ерөнхий Ассамблейн уур амьсгалд муугаар нөлөөлж магадгүй гэсэн таамаглалыг ажиглагчид гаргаад байна. Орос, Украинд үүссэн хурцадмал асуудал энэ чуулганаар хэлэлцэх үндсэн чухал сэдвүүдийн нэгт тооцогдож байгаа юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Хүндхэн цаг үед Ерөнхий Ассамблейн чуулган болж байна. Хүйтэн дайнаас хойших геополитикийн асуудлаас үүдэлтэй хамгийн ноцтой зөрчилтэй бид нүүр туллаа. Үүний эсрэг дэлхий нийтээр арга хэмжээ авч байгаа ч зогсоож чадахгүй байна” гэж ярьжээ.

Украины асуудлаарх Аюулгүй байдлын зөвлөлийн сайд нарын хурал пүрэв гарагт боллоо. Тус хуралд ОХУ-ын төрийн томоохон төлөөлөл болох Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон байна. Лавров маргааш буюу бямба гарагт үндсэн илтгэлээ хэлэлцүүлнэ.

ОХУ-ын холбоотнууд Украины эзлэгдсэн бүс нутгийг өөртөө нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн. Үүнийг Байден, Макрон тэргүүтэй удирдагчид буруутгаж байна. НҮБ нь байнгын болон байнгын бус 15 гишүүнтэй. Гэвч хориг тавих эрх нь Орос тэргүүтэй байнгын таван гишүүн оронд байдаг.

 

“ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ”

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Бразилийн ерөнхийлөгчийн дараа лхагва гарагийн өглөө илтгэл тавьжээ. Энэ үеэр Оросыг илт буруутгасан, шүүмжилсэн өнгө аясаа шууд илэрхийлсэн байна. Мөн Хятад, Мьянмар, Талибанчуудыг хүний эрхийн эсрэг хүчирхийлэлд буруутгалаа. Тэрбээр “АНУ хүний эрх болон НҮБ-ын дүрэмд тусгасан үнэт зүйлсийг үргэлж дэмжиж, эх орондоо дэлхийн бусад оронд сурталчилна” гэж ярьжээ.

Харин АНУ-ын Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах Мишель Сисон энэ удаагийн чуулган өмнөх уулзалтууд шиг ажил хэрэгч, албаны хэв маягтай болохгүй гэдгийг онцлов. Тэрбээр “Ямар нэг шалтгаангүйгээр Украинд үүссэн хурцадмал байдал нь дипломат харилцаа, НҮБ-ын дүрэм, улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэсэн хэлэлцэх хэд хэдэн ноцтой асуудлыг бий болгосон” гэв.

 НҮБ-ын гишүүн орнуудын ихэнх нь Украинд үүссэн хурцадмал байдалд ОХУ-г буруутгаж байгаа ил тод илэрхийлсэн. Тиймээс барууны орнуудын удирдагчид илтгэл тавихдаа Оросыг буруутгасан өнгө аясыг илэрхийлнэ гэж шинжээчид үзэж байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон чуулганы үеэр “Бид хоёрдугаар сарын 24-нөөс хойш империализм, колоничлолын эрин үе рүү буцаж буй явдлыг харлаа. Франц улс үүнээс татгалзаж, энх тайвны төлөө тууштай тэмцэнэ” гэв. Тухайлбал, Украин руу довтолсон нь уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхийд тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэх цагаас “хумсалж”, чухал асуудлуудыг хойш тавьж байна гэсэн шүүмжлэлийг бусад орны удирдагчид хэлж байна.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Орос, Украины асуудалд чуулган ихэнх цагаа зарцуулж байна. Тус зөрчил дэлхийн хэмжээнд хүнсний үнэ нэмэгдэх, үр тариа тасалдахаас эхлээд эрчим хүчний хямрал гэсэн хүнд асуудлуудыг үүсгээд байна. Эдгээрээс эрчим хүчний хямралаас үүдээд зарим орон байгалийг бохирдуулах эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь үндсэн чухал асуудлаа хөндөн ярилцахад саад болохгүй” гэв.

 

“ЧИНЭЭЛЭГ ОРНУУД ХЯМРАЛД ӨРТСӨН УЛСУУДАД ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ”

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч:Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна. Хүнсний аюулгүй байдал бол  хоёр орны зөрчлийн дараах 77 дугаар чуулганы чухал сэдэв юм. Цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд орсон дэлхийн эдийн засаг, инфляцын өсөлт, нийлүүлэлт гацсан зэрэг асуудал нь хүнсний хомсдол үүсэх шалтгаан болоод байна.

Хүнсний аюулгүй байдлын дээд түвшний уулзалтыг АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Блинкен даргалах юм. Энэ талаар АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд “Хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг  шийдвэрлэх арга замыг дэлхийн удирдагчид хамтдаа эрэлхийлж чадна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хөгжиж байгаа орнууд болон хандивлагч орнууд хамтран энэ асуудлыг шийдэж чадна” гэсэн юм.

Эдийн засгийн хүнд хэцүү үед чинээлэг орнууд эрчим хүчний үнийн хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, байгалийн хий болон газрын тосны хямралд өртсөн улсуудад туслах хэрэгтэй гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганы индэр дэрээс  санууллаа. Тэрбээр эрчим хүчний толгой компаниудад хандан “Дэлхий хямарч, өрхийн орлого буурч байхад олон зуун хэмжээний ам.долларын араас хөөцөлдөж байгаа нь харамсалтай. Чулуужсан нүүрсний компаниудаас бүх улс ашгийн татвар авахыг уриалж байна. Энэ татвараа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хохирсон оронд болон хүнс, эрчим хүчний үнээс үүдэн өлсөж, харанхуйд амьдарч байгаа иргэдэд зориулах хоёр арга байна” гэж мэдэгдэв.

Пакистан улсад гурван сар үргэлжилсэн их хэмжээний борооны улмаас 1500 гаруй хүн нас бараад байгаа бол Нигер улсад үерийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ. Үүнээс гадна Япон, Доминиканы бүгд найрамдах улс, Пуэрто-Рико улсуудад хар салхины улмаас энэ долоо хоногт үер буугаад байна. Мөн АНУ, Хятад, Европын орнуудад ган тохиосон. Энэ бүх байгалийн гамшгийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэмээн НҮБ-ын тэргүүн тайлбарласан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ16 минут 31 секундын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна31 минут 11 секундын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч1 цаг 20 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна2 цагийн өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 3 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube