Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-06 нд нийтлэгдсэн байна.

Их сургуулийн багш, оюутны 60 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

10/ 6/ 2022    7 цаг 41 минут

“Зууны мэдээ сонин” өмнө нь “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын хүйсийн харьцаа нийгмийн хэвшмэл ойлголтод хэрхэн сөргөөр нөлөөлж буй асуудлыг хөндөж байлаа. Харин энэ удаа Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан их дээд сургуулийн багш нар болон суралцагчдын хүйсийн харьцааны тэгш бус байдал хийгээд мэргэжил сонголттой холбоотой асуудлыг хөндөж байна.

 

СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ГАРСАНГҮЙ

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 67 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт  6000 гаруй багш ажиллаж байгаагаас 3800 орчим нь буюу  61 хувь нь эмэгтэй байна. Сүүлийн таван жилийн тоог харьцуулан харвал их, дээд сургуулийн багш нарын 60-61 хувь нь эмэгтэй байжээ. Таван жилийн хугацаанд боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд ямар ч дорвитой өөрчлөлт гараагүйн жишээ энэ юм. Эргэн сануулвал, ЕБС-ийн багш нарын 82 хувь нь эмэгтэй, 18 хувь нь эрэгтэй байсан билээ. Үүнээс манай улсын боловсролын салбар бүх шатандаа жендэрийн тэгш байдлыг үл анзаарч, сурагчдад эрэгтэй, эмэгтэй багшаар ижил тэнцүү хэмжээнд хичээл заалгах тал дээр ахиц дэвшилт огт гаргаагүйг бид харж болно. Суурь боловсролоос эхлэн алдагдсан багш нарын хүйсийн харьцаа нь жендэрийн хэвшмэл ойлголтын үндэс суурь цаашлаад мэргэжил сонголтод хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг бид дараах тоон үзүүлэлтээр баталгаажуулахыг зорилоо.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр их, дээд сургууль, коллежид суралцагчдын 39 хувь нь эрэгтэй, 61 хувь нь эмэгтэй байна. Сүүлийн таван жилийн дундаж иймэрхүү үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг салбараар нь ангилан харвал  их, дээд сургуулийг өнгөрсөн онд 31 мянга гаруй оюутан төгсжээ. Ингэхдээ боловсрол, хүмүүнлэг, урлаг судлал, хэл шинжлэлийн салбарт эмэгтэйчүүд, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженер, үйлдвэрлэл, архитехтур, хөдөө аж ахуйн чиглэлийг эрэгтэй оюутнууд давамгайлан төгссөн байна. Хоёр жилийн өмнөх статистикийг харвал оюутнууд багш, боловсрол судлал, урлаг, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, инженер, архитехтурын чиглэлийг сонгон суралцах нь өмнөх жилүүдээс нэмэгджээ. Харин бичиг хэрэг, математик, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах нь жилээс жилд багасчээ. Ингэхдээ инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын нийт суралцагчдын 68 хувь нь 2010 онд эрэгтэй байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд 73 хувь болж нэмэгдсэн талаар боловсролын салбарын өнгөрсөн оны танилцуулгад дурдсан байна. Өөрөөр хэлбэл, суралцагчдын мэргэжил сонголтод нэг хүйс давамгайлах байдалд өөрчлөлт огт гарсангүй. Инженер, архитектур хөвгүүдийнх, хуульч, сэтгүүлч охидын мэргэжил гэсэн жендэрийн хэвшмэл ойлголт манай улсын боловсролын салбарын хамгийн том тулгамдсан асуудал болохыг дээрх судалгааны баримтууд харуулж байна. Үүнийг илүү нарийвчлан харуулахын тулд бид МУИС, МУБИС-ийн суралцагчид, багш нарын хүйсийн харьцаа болон мэргэжил сонголтод нь харьцуулалт хийж үзлээ.

 

МУИС-ИЙН ОЮУТНУУДЫН 62, МУБИС-ИЙНХ 82 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ БАЙНА

 

МУИС-ийн тухайд 21 мянга гаруй оюутантай. Үүний 62 хувь нь эмэгтэй, 0.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан, үлдсэн нь эрэгтэй оюутан байна. Эдгээрийн 78 хувь нь бакалаврын түвшинд суралцдаг. Үүнийг мэргэжлээр нь ангилан харвал эмэгтэй оюутнууд боловсрол, урлаг, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, сэтгүүл зүй, бизнес удирдахуй, эрх зүйн чиглэлээр түлхүү суралцаж байна. Харин эрэгтэй оюутнууд  мэдээлэл, холбооны технологи,  ойн аж ахуй, инженерчлэл гэсэн гурван чиглэлийг сонгон түлхүү суралцаж байна. Тодруулбал, боловсрол, нийгмийн хамгаалал, урлаг, сэтгүүлчээр суралцаж байгаа оюутны 80 хувь нь эмэгтэй байна.  Харин мэдээлэл, холбооны технологи,  ойн аж ахуй, инженерчлэлийн ангийн оюутнуудын 80 хувь нь эрэгтэй хүүхэд байгаа юм. Дашрамд дурдахад тус сургууль 662 профессор, багштай.

Харин  МУБИС 8312 оюутантай. Үүний 1527 нь эрэгтэй, 6785 нь эмэгтэй байна. Тухайлбал, тус сургуулийн оюутны 82 хувь нь эмэгтэй, 20 хүрэхгүй хувь нь эрэгтэй байна. Үүнээс гадна МУБИС  402 багштай. Үүний 242 нь эмэгтэй, 160 нь эрэгтэй буюу 60 хувь нь эмэгтэй, үлдсэн 40 хувь нь эрэгтэй байгаа юм.

Улсын хамгийн том хоёр сургуулийн сүүлийн жилүүдийн тоон мэдээллийг харьцуулахад манай улсын боловсролын салбарт эмэгтэйчүүд давамгайлж байна. Ингэхдээ эмэгтэй багш, эмэгтэй оюутны тоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад 2-4 дахин их байгаа юм. Мэргэжил сонголтын тухайд ч мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн салбарыг эрэгтэйчүүд, аялал жуулчлал, урлагийн чиглэлийг эмэгтэй оюутнууд сонгон суралцах нь улсын бүх сургуулийн хэмжээнд ижилхэн байна. Энэ нь боловсролын  салбарын жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд дорвитой өөрчлөлт хийх цаг ирснийг бидэнд сануулж байна.

 “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад байгууллагууд хамтран энэ оны гуравдугаар сарын 14-нд зохион байгуулсан. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яаманд сургалтын байгууллагуудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн чадавхи, хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр насны эрэгтэй хүүхдийг сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэхэд сургах, тэдэнд үлгэр дуурайлал болохуйц зөв хандлагатай эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн билээ.

Боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах олон баримт бичиг байдаг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Тиймээс боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах бодлогодоо шинэчлэл хийж, эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол өөр ямар ч шинэлэг зүйл санаачлаад энэ салбарт ахицтай өөрчлөлт гарахгүй гэдгийг өнгөрсөн жилүүд бидэнд батлан харууллаа. Бүх мэргэжилтэн боловсролын байгууллагаас төрөн гардаг тул энэ салбарын багш нарын тэнцвэрт байдал нэн тэргүүний асуудал гэдгийг Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан сануулж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна7 минут 33 секундын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч55 минут 47 секундын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 28 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна1 цаг 37 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 цаг 40 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30
 Facebook Twitter Youtube