Энэ мэдээ хуучирсан буюу 2023-08-18 нд нийтлэгдсэн байна.

Ж.Шижир: Монголд ажил олгогч байх хэцүү, ажилтан байх ч хэцүү байна

8/ 18/ 2023    7 цаг 22 минут

“Бидний нэг”–ийн энэ удаагийн дугаарын зочноор "Амжилт групп"-ийн захирал Ж.Шижир оролцлоо.

-Монголд бизнес эрхлэх хүсэлтэй залуус олон байдаг. Тиймээс Ж.Шижир гэдэг хүн анхны бизнесээ хэрхэн эхлүүлж байв. Ямар замыг туулж одоогийн амжилтаа бүтээв гэдгээс яриагаа эхэлье.

- Манай найз намайг “Хүмүүс тэгээс эхэлдэг байхад чи бараг хасахаас эхэлж байна даа” гэж байсан. Анх жижигхэн, 00 өрөөнөөс жижиг өрөөнд нэг компьютертой бизнесээ эхлүүлж байлаа. Тэр нэг компьютер нь манай найзынх, би компьютергүй. Ээлжилж сууж ажлаа хийнэ. Тэгж л эхэлсэн. Одоо бол 500-аад ажилтантай, компьютерын тоог бол хэлж мэдэхгүй байна. Тасралтгүй л ажилласан, энэ үр дүнд хүрэх гэж. 2007 оноос эхэлсэн гэхээр 16 жил бизнес хийжээ. Эхлээд бүх ажлаа ганцаараа хийдэг байлаа. Дараа нь хоёр, гурван ажилтантай болж тэгээд цааш өргөжиж тэлсэн. Хүмүүсийн түүхийг сонсохоор том хөрөнгө оруулалт авсан ч юм уу эсвэл зээл аваад бизнесээ эхлүүлсэн байдаг. Миний түүх бол нэг талаараа уйтгартай ч юм шиг. Алхам алхмаар бизнесээ ахиулж өнөөдрийг хүрсэн.

-Мэдээлэл технологийн салбарыг сонгосон нь таны өөрийн мэргэжилтэй холбоотой юу?

 -Оюутан байхад багш нар маш их лекц бичүүлдэг байлаа. Оюутнууд тэр бичсэн лекцээ бараг уншдаггүй. Их ядаргаатай, үр дүн багатай юм шиг санагддаг байсан. Тийм болохоор Bagsh.mn сайтыг байгуулж байсан юм. Багш нарын лекц шууд сайтад тавигддаг, хүүхдүүд нь ороод уншчихдаг. Багш самбар дээр бичсэн зүйлээ арилгахаас өмнө уралдаж бичих шаардлага оюутнуудад байхгүй. Тэр хичээлийг нь видео бичлэг болгоод сайтдаа тавьчихдаг байх жишээтэй. Боловсролын салбарыг IT-тай холбох санаагаа бодитоор хэрэгжүүлэхээр бизнесээ эхлүүлж байсан юм.

-Монголд ажил олгогч байсан нь дээр үү, цалин авдаг ажилтан байсан нь амар уу. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?

 -Монголд ажил олгогч байх хэцүү, ажилтан байх ч хэцүү байна. Ажил хийж олсон хэдэн төгрөг нь инфляцад идүүлчихдэг. Өнөөдрийн нэг сая төгрөг дараа жил гэхэд 500 мянган төгрөг болчихно. Хуримтлал үүсгэж байгаад байр, машинтай болно гэдэг их хүнд шүү. Би хэрэглэгч, үйлчлүүлэгчдээсээ авсан үйлчилгээний хөлсөө цалин болгож ажилтнууддаа тарааж байгаа шүү дээ. Ингэхдээ аль болох шударгаар хуваарилдаг. Хэдий чинээ сайн ажиллана төдий чинээ үнэлгээ өндөртэй. Дизайнер, программист хийдэг ажилтнууддаа компанийнхаа үндсэн ажилд садаа болохгүйгээр давхар ажил хийх боломжийг нээлттэй байлгадаг.

-Манай улсын бизнесийн орчин эрүүл, зөв замаар хөгжиж чадаж байна уу. Ардаа улс төрчгүй, танил талгүй бол амжилт олох тун хэцүү гэх нь ч бий?

-Би өөрийгөө нэг юмны “туг” болъё гэж боддог юм. Төрөөс огт хулгай хийхгүй. ЖДҮ, Хөгжлийн банкнаас мөнгө авахгүйгээр яг өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаараа бизнес хийж, томоохон групп байгуулж болдог юм шүү. Ард түмний татварын мөнгийг угаахгүйгээр баян чинээлэг амьдарч болдог юм шүү гэдгийг харуулъя гэж боддог. Монголын том группүүдийн захирлууд төрийн маш олон сангуудаас мөнгө зээлж авдаг болох нь сая Хөгжлийн банкны хэргээр нийтэд ил боллоо. Гэвч тэд төрөөс авсан зээлээ огт төлөхийг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Уучлаарай тэгж байгаад төлнө ч гэж ярихгүй байна.

Төлөх ёсгүй мэт авирлаж байгааг бид харлаа. Төрөөс хүүгүй шахам зээл авдаг, тэрийгээ төлдөггүй том группүүд салбар бүр рүү орж өөрийн чадлаар зүтгэж яваа жижиг дунд бизнесийг булааж авч байна шүү дээ. Сүүлдээ ТҮЦ хүртэл байгуулах нь гээд хүмүүс гайхаж байна.

-Монголын зах зээл жижиг болохоор жаахан ашигтай байгаа бизнес рүүгээ хошуурдаг. Том группүүд жижиг бизнесийг булааж байгаа дүр зураг л гаднаасаа харагдаад байгаа юм.

-Томоохон группүүд салбар бүр рүү орохоор яг нөгөө тамын тогооны үлгэр гэгч болно. Бүх бизнес нь хоорондоо төстэй, зөвхөн үнээрээ өрсөлддөг. Үр дүн нь өөрөө ч хөгждөггүй, өрөөлийг ч хөгжүүлдэггүй. Жишээ нь би нэгэн зэрэг 10 ажил хийгээд байж болохгүй шүү дээ. 20 өөр чиглэлд салбартай  үйл ажиллагаа явуулдаг компани Монголд бүтэхгүй. Тэгээд дээрээс нь органикаар явж байгаа бизнес алга. Нийтээрээ цалин бага, дэлхийд гаргаж байгаа нэг ч брэндгүй сууж байна. Хятадын, Солонгосын томоохон компаниуд улс орныхоо бүх салбарт орж бизнес хийдэггүй. Тэд төрөлжөөд хөгжиж байж, дэлхийд гарч байна. Монголын компаниуд Улаан-Үд, ӨвөрМонголд, Киргиз, Узбекстан, Тажикстан гээд ойрхон орнууд руугаа чиглэсэн бизнесээ хөгжүүлэх юм бол компанийн ашиг орлогоо нэмэх боломж байна.

Миний хувьд “Ай Ти” боловсролоор дагнаад Казакстанд өнгөрсөн жил сургуулиа байгуулаад амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил Австралийн Перт хотод “Amjilt cyber School” сургуулиа байгуулахаар тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Есөн сар өнгөрөөгөөд албан ёсоор байгуулахаар төлөвлөж байна. Нэг салбараа дагнаад эксперт болоод цаашаа олон улс руу гараад явах юм бол капитал арвижих боломжтой гэж харж байгаа.

- Гарааны бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй залууст хандаж ямар зөвлөгөө өгөх үү?

 -Бизнес шинээр эрхэлж байгаа ч юм уу, эрхлэх гэж байгаа дүү нартаа, залуучууддаа ганцхан зөвлөгөө өгмөөр байна. Бүр тасралтгүй, тууштай л байгаасай. Олон зүйлс тохиолдоно. Цалин, түрээс, нийгмийн даатгал, татвар, төрийн дарамттай нүүр тулна. Бизнес хийхэд ер нь хэцүү. Сайхан суучихаад л “Чи энийг хий. Хурдан хий чи” гээд яриад суудаггүй. Өөрөө оролцоно зааварчилгаа өгнө. Хийлгэж байгаа хүнээсээ илүү мэдлэгтэй байхгүй бол бас болохгүй. Тиймээс байнга өөрийгөө хөгжүүлнэ, цагаа зөв хуваарилна, ухаалаг зохион байгуулалттай хэр нь шаргуу байх хэрэгтэй.

Манай дээд талын үеийнхэн хэцүү, муу муухайтай зууралдаад дуусна. Одоо бид нарын үе, дүү нар залуучууд маань л эх орноо аварч улс орноо хөгжүүлнэ. Нэгдүгээрт, потенциал өндөртэй байна. Хоёрдугаарт, залуучууд хүн амын дийлэнх байна. Жишээ нь Хятадын оюутан залуус 4 жил сурч байж программист мэргэжилтэй болдог. Харин манай Монголчууд нэг жил сураад л программист, график дизайнер мэргэжлийг хангалттай эзэмшиж чадаж байна. Тэгээд Ютүб, Плэй Стор дээр ажиллаад аппликэйшн хийгээд доллар олж байна. Залуучууд маань яг энэ эрч хүчээрээ дээд үеээ хараад суулгүй өөрсдөдөө итгээд зорилгынхоо төлөө тууштай зүтгэвэл амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. Монголчууд нэгэн цаг үед дэлхийг эзэлж байсан агуу түүхтэй ард түмэн. Ийм түүхтэй улсын хойч үе болсон залуус эх орноо дэлхийд нөлөө үзүүлэх улс болгож чадна гэдэгт би итгэдэг.

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.57.92.95Зочин   • 2023, 8 сарын 19. 7 цаг 02 минут

Ичиг ичиг

103.57.92.95Зочин   • 2023, 8 сарын 19. 7 цаг 02 минут

Хаха хүн үнэхээр ичих нүүргүй худлаа ярьж чадхиймаа. Яаж худлаа байж чаддаг бнаа.

66.181.180.155Зочин   • 2023, 8 сарын 21. 5 цаг 47 минут

Erdenechimegee tsagdaa deer udahgui uulzay

139.5.219.249Зочин   • 2023, 8 сарын 18. 21 цаг 14 минут

haha chi chi hestuu bi ch bas hetsuu yr n hetsuu 2

103.161.242.181Баяраа   • 2023, 8 сарын 18. 16 цаг 12 минут

Амжилт хүсэе мундаг залуу шүү.



ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ1 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна1 цаг 45 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч2 цаг 33 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов3 цаг 5 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна3 цаг 14 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй3 цаг 16 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube