Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан

4/ 23/ 2024    7 цаг 24 минут
1690 онд Зүүнгарын хаан Галдан Бошгот анх удаа Манжийн цэрэгтэй тулгаран байлдаж ялагджээ. Түүхэнд уг тулалдаан болсон газрын нэрээр нь Улаанбутангийн тулалдаан хэмээн нэрлэжээ.

 

Зүүнгарын хаан Галдан бошгот Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чихундорж нарыг нэхэмжлэн  Манж Чин улсын хилийн дотор нэвтрэн оржээ. Улаанбутан хэмээх газар Галдан бошгот Манжийн цэрэгтэй тулалдан бүслэгджээ. V Далай ламын элч Жирүн хутагт Манжийн цэргийн жанжин Элбэг чин вантай тохиролцож Манжийн Энх-Aмгалан хааны зарлиг иртэл Зүүнгарын цэрэг хязгаарын гадна хүлээж байх болов. Гэвч энэ нь худал байж Зүүнгарын цэрэг итгэлийг эвдэн зугатан гарчээ. 

Халхын Засагт ханы хаан ширээний тэмцэл өргөжиж уг хэрэг явдалд Халхын Түшээт хан Чихундорж, Ойрадын Галдан бошгот нар оролцох болсон, Галданы дүү алагдсан зэрэг нь Халх, Ойрад дайтахад хүргэжээ. 1688 онд Ойрадын Галдан бошгот Халхын нутагт цөмрөн орж Түшээт хан Чихундорж, түүний хүү Галдандорж нартай тулалдаж ялжээ. Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан нар зугатан явсаар Манжийн эрхшээлийн нутагт очжээ. Галдан бошгот тэднийг нэхэмжлэн явсаар Улаанбутанд Манжийн цэрэгтэй тулалджээ. 1690 онд Галдан бошгот Өндөр гэгээн, Түшээт хан нарыг нэхэмжлэхээр цэрэг авч Үзэмчин хошууны Олгой (Улахуй) голд хүрч очжээ. Тэр үед Манжийн Энх-Амгалан хаан  Эрхин сайд Аранид 20 000 цэрэг өгч, мөн олон хошуудаас цэрэг татаж нэгдсэн хүчээр Галдан бошготыг дайлагтүн хэмээн зарлиг буулгажээ. Эрхин сайд Арани хошуудаас ирэх цэргийг хүлээлгүй Галдангийн цэргийг дангаар дайлж ялагдсанд Энх-Aмгалан хаан уурлаж түүний хэргэмийг нь хасч дөрвөн дэс бууруулжээ.

Түүний дараа Галдан бошгот хязгаарын гаднах Эрээн гэдэг газар очсон байв. Манжийн Энх-Амгалан хаан Галдан бошготод удаа дараа элч илгээж Жавзундамба хутагт болон Түшээт ханы талаар хэлэлцээр хийе, дотогш орж ирэгтүн гэж хэлүүлсээр байв.

Галдан бошгот V Далай ламын элч Ялгуугсан хутагт, Жирүн хутагт нарын ятгалгаар Хэшигтэн хошууны Улаанбутан хэмээх ууланд хүрч очжээ. Тэр үед Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар ах Элбэг чин ван нь 100 000 цэрэгтэй Хэшигтэн хошууны Дөргөн голд хүлээж байжээ. Галдан 30 000 цэрэгтэй байсан ба цэргийн ачаа хөсөгт хэрэглэж байсан түм гаруй тэмээг Улаанбутан уулын бэлээр тойруулан, хөлийг нь уяж хэвтүүлэн “тэмээн хэрэм” босгожээ. Элбэг чин ван цэргээ 3 анги болгон довтолж Зүүнгарын цэргийг бүслэн авав. Хоёр өдөр тулалдсаны эцэст тэмээн хэрмийг нь эвдэж байдал хүнд болсонд Жирүн хутагт 70 гаруй шавь нарын хамт хэлэлцээр хийхээр иржээ.Жирүн хутагт Далай ламын элч тул Элбэг чин ван хүндэтгэн хүлээн авч ярилцсаны эцэст Элбэг чин ван түүнд итгэн Зүүнгарын цэргийг хязгаарын гадна хааны зарлигийг хүлээх болгов. Галдан бошготын цэрэг тэр шөнөдөө уулнаас буухад Чин вангийн зарлигтай тул манжийн цэргүүд зам тавьж өгчээ.

Галдан бошгот, манжийн  цэрэг араас нь мөрдөхөөс сэргийлж түймэр тавиад зугатсаар Онон голд хүрч иржээ. Хүчний тэнцваргүй уг тулалдаанд Галдан бошготын цэрэг их хохирол амсчээ. Энэ тухай сонсч мэдсэн Манжийн  Энх-Aмгалан хаан уурлан бухимдаж Элбэг чин ванг торгох ялаар шийтгэжээ. Улаанбутанд Галдан бошигт ялагдсанаар зорилгодоо хүрч чадсангүй. (С.Цолмон)

 

Ашигласан ном зохиол

Биеэр дайлж өрнө, умрын газрыг төвшитггөн тогтоосон бодлогын бичиг. Алшаа зүүн хошууны Ардын засгийн ордон зохион байгуулж эмхэтгэв. ӨМСХХ.,1992 (монгол бичгээр)

Намсрай., Галдан бошгот, Хөх хот.,1987 (монгол бичгээр)

Намсрай., Дөрвөн Ойрадын түүх, ӨМАХХ.,1993 (монгол бичгээр)

Намсрай., Зүүн гарын хаант улсын түүх, Хөх хот.,1996 (монгол бичгээр)

Цолмон С., Галдан бошгот хаан. Нийгэм улс төрийн үйл ажиллагаа (1644-1697), УБ.,1994

Далай Ч., Ойрад Монголын түүх, Тэргүүн боть, УБ., 2002 

Монгол улсын түүх, Дөтгөөр боть, УБ., 2003

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube