Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Ачит ихт” компани дээр хийсэн хяналт, шалгалтын дүнгээ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байна. Ингээд Засгийн газраас "Эрдэнэт" ТӨҮГ-т гурван чиглэл өгчээ.
1. “Ачит ихт” компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" 2014 онд байгуулсан гэрээний дагуу эзэмшихийг үүрэг болгожээ. "Ачит ихт" компани нь 2003 онд байгуулагдсан ч 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөж, 2013 онд анх Эрдэнэтийн овоолгыг ашиглах гэрээ байгуулж, 34 хувийг нь Эрдэнэт үйлдвэр ашиглахаар тохиролцжээ. Гэтэл 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс байгуулагдсан ажлын хэсэг тус гэрээг дүгнэхдээ “Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас 34 хувийн эзэмшлээс татгалзах нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргажээ. Засгийн газраас энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ. Өнгөрсөн 8 жилд “Ачит ихт” компани нь 535 сая ам.долларын борлуулалт хийсэн байна.
2. “Ачит ихт” компаниас “Эрдэнэт” үйлдвэрийн 34 хувь ногдох орлогыг өнгөрсөн 8 жилээр тооцож нэхэмжлэхээр болжээ.
3.Эрдэнэт үйлдвэр 500 орчим сая ам.долларыг зарцуулж бий болгосон үүсмэл орд нь цэвэр тус үйлдвэрийн 100 хувь өмч байх ёстой гэж үзэж, үйлдвэрийг судалж, өмчлөх үүрэг чиглэл өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.