"Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ Ачит Ихт компанитай холбоотой асуудлыг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө гэсэн. Энэ дагуу мэдээлэл өгч байна гэдгийг онцлов. Уг мэдээлэлд 13 сая долларын асуудал яригдсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "Цаглабар компанийн дансанд байгаа 13 сая долларыг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөх" тухай viber мессэжийг ил болголоо.
"МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж нь 2019 оны 09.10-ны өдөр арилжааны банкинд долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь Ачит Ихт ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байна. Мөн мэдээллийг баталгаажуулж тухайн өдрөө гарын үсэг зурсан байна." гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.