Орон нутаг

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэнэ гэдэг зөв санаа4 сар 2. 10:26

Нийгмийн сүлжээнд хэл ам болоод байгаа Ерөнхий сайдын оролцсон “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагын нэвтрүүлгээр Засгийн газрын тэргүүн нэгэн чухал санааг уриаллаа. Тэр нь Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэх тухай байв

Гэрийнхээ гаднаас аргал оруулж ирэхээр гараад сураггүй алга болсон 15 настай хүүг эрэн хайж байна4 сар 2. 10:21

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Тодруулбал Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр 10:00-11:00 цагийн орчим гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон байна. 

Малчдадаа туслая аяны хүрээнд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нийт 100 сая төгрөгийн тусламж үзүүллээ3 сар 4. 11:50

Өнгөрсөн долоо хоногт манай сурвалжлах баг Дундговь аймагт ажиллаад ирлээ. Дундговь аймагт өнөөдрийн байдлаар 15 сумаас 5 сум төмөр зудын нөхцөл байдалтай, бусад сумд цагаан зудтай байна

Онцгой комисст мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж ирүүлжээ3 сар 4. 8:49

Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн

Зуд хэдий болтол давагдашгүй хүчин зүйл байх юм бэ2 сар 29. 8:22

-Хаврын сар гарч нэгэн сайхан жил морилон ирлээ. Ирж байгаа модон луу жилдээ бүгдээрээ буян хишиг нь дэлгэрч, энх амгалан жаргахын ерөөл өргөе гэж хэлэлцэн  хөөрөг зөрүүлэн цагаалцгааж байв даа. 

Малчдын зээлийн хүүгийн 6%-ийг малчид, үлдсэн хувийг Засгийн газар төлөх шийдвэр гарлаа2 сар 28. 15:42

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Малчдын зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах шийдвэр гарлаа. Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. 

20,30,40 жил мал маллахдаа ийм хатуу өвлийг үзсэнгүй хэмээн малчид ярьцгааж байлаа2 сар 28. 14:25

Хоёрдугаар сарын байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь зудтай байна. Өвөлжилт хүндэрсний улмаас маш их хохирол амсан хавартай золгож буй аймгуудын нэг нь Сүхбаатар.  Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТАЛЫН ШОНХОР цэнгүүнийг оны босгон дээр хийхээр товлосон байсан ч цаг агаарын аюулт үзэгдэл, малчин 

Гурван байршилд отрын штаб ажиллуулж байна2 сар 19. 9:48

Халхгол, Матад сумдын нутагт их хэмжээний мал уруудаж, алдуул болон уруудсан малын эрэлд явж буй малчдад түр амрах байр, эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор дээрх бүсэд Булган, Гурванзагал, Баянтүмэн сумдын нэгдсэн отрын штабыг Матад сумын Буян-Өндөр багийн Хонгорын овоо гэх газарт байгуулан ажиллаж байсан. Өнөөдрөөс эхлэн нэмэлтээр хоёр байршилд буюу Матад сумын Мэнэн 5 дугаар баг болон Эрдэнэбадрах 6 дугаар багт “Отрын штаб”-ийг байгуулж малын эрэлд явж байгаа иргэдэд түр байрлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, малын мэдээллийг нэгтгэн мэдээлж ажиллах юм

Говьсүмбэр аймгийн нутаг 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна2 сар 6. 11:42

УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна.  Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй,  Шивээговь, Баянтал сумдууд их  эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй  нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн  нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 6. 10:12

2024 оны 02 дугаар сарын 10-12-ны өдөр буюу Цагаан сарын баярын өдрүүдэд агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сүхбаатар аймгийн хэмжээнд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна2 сар 5. 12:59

УОК-ын Шуурхай штабаас зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Дорнод аймгийн хэмжээнд цагаан зудтай, цагаанаар зудархуу байгаа орон нутгийн малчдад УОК-ын шийдвэрээр 60 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан суманд тус бүр 5000 боодол өвсний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.

ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн2 сар 5. 10:24

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.29-02.04/нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын  112 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв2 сар 1. 10:19

Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.III сарын агаарын дундаж температур: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна

Хоёрдугаар сарын 08, 11, 15, 18-нд Улаанбаатар-Эрээн чиглэлд галт тэрэг аялахгүй1 сар 31. 16:59

Хоёрдугаар сарын 08, 11, 15, 18-нд Улаанбаатар-Эрээн чиглэлд галт тэрэг аялахгүй

ХХҮЕГ: Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд олгоно1 сар 31. 16:27

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хоёрдугаар сарын хуваарь гарчээ. ХХҮЕГ-аас мэдээлснээр хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, насны хишиг, хүнсний талон зэрэг есөн төрлийн халамжийг хоёрдугаар сарын 8-нд олгоно.

Ажил олгогчийн нэгдүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлан илгээх хугацааг сунгалаа1 сар 31. 12:45

Мэдээллийн системийн шинэчлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн I сарын шимтгэл төлөлтийн тайлан илгээх хугацааг ирэх сарын 25-г хүртэл сунгажээ. Тодруулбал, шимтгэл төлөлтийн тайланг илгээх шинэ систем ирэх сарын 5-ны өдрөөс эхлэн нээгдэх аж.

Хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн үеэр цасан болон шороон шуургатай байна1 сар 31. 9:07

Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.   Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд,  Завхан аймгийн зүүн,  Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлээр баруун аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зүүн аймгуудын нутгаар, сүүлээр төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногт нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Зудын нөхцөл байдал үүсээд байгаа төв, зүүн аймгуудын нутгаар цас нэмэгдэж, салхи шуургатай өвөлжилт, хаваржилтын нөхцөл улам хүндрэх нөхцөл үүсэж байгаа тул аймаг, сумын Онцгой комисс, малчид иргэд онцгой анхаарч хариу арга хэмжээг шуурхай авах, өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн гуравдугаар арав хоногийн үеэр  цасан болон шороон шуургатай байх тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлж хэвшихийг анхааруулж байна



ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ7 цаг 34 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо8 цаг 41 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube