ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх төслийн ТЭЗҮ хийгдээд жил болж байна. Энэхүү төслийн үйл ажиллагаа ямар шатандаа яваа талаар ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд дараах хариултыг өглөө
Төмөр замын тээврээр 2022 онд 27.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (11.5 хувь) сая тонноор багасжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны бууралтад экспортын ачаа 2.3 (21.4 хувь) сая, дамжин өнгөрсөн ачаа 1.1 (25.1 хувь) сая, дотоод ачаа 704.8 (5.6 хувь) мянган тонноор багассан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 12 дугаар сард 2.8 сая тонн болж, өмнөх сарынхаас 30.8 (1.1 хувь) мянган тонноор багаслаа
Оны эхнээс болон Хятад улс ковидын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсний дараачаас нэг тонн зэсийн үнэ тасралтгүй өссөөр өнгөрсөн баасан гарагт 9324 долларт хүрлээ. Энэ бол 3 сарын дараа нийлүүлэх фьючерс гэрээний үнэ бөгөөд 2022 оны 10 дугаар сард 7300 доллар, оны эцэст 8255 доллар байсантай харьцуулахад даруй 12-27 хувиар өсчээ. Харин долоо хоногийн турш үргэлжлэх Хятадын Цагаан сарын баярын үеэр тус улсад эдийн засгийн идэвхжил саарсан тул үнийн өсөлт түр зогслоо. Зэсийн үнэ цойлсон гол шалтгаанууд Хятад улс хилээ нээнэ гэдэг нь өнгөрсөн оны 12 дугаар сард сүүлчээр тодорхой болсноос хойш, мөн тус улс зэсийн стратегийн нөөцөө 80-100 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа зах зээл сэргэж, үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн билээ. 2022 оны 2-7 дугаар сард Лондонгийн металлын биржид хийсэн фьючерс хэлцлийн үнэ 10648 доллароос 7164 доллар хүртэл унаж байсан бол 7-10 дугаар сард 7300 – 8100 долларын хооронд тогтворжоод байв
Найман шарга валют арилжааны зах өглөө 09:00 цагаас эхлээд хөл хөдөлгөөнд орсоор 17:00 цагийн үед ч "буцалсан" хэвээр байна. Иргэд голдуу юань солиулахаар тус захыг зорьж ирж байна
Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замаар тээвэрлэх экспорт, импортын ачаа барааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-ээс мэдээллээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо. Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал, хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс-АНУ хооронд байгуулах агаарын тээврийн салбарын анхны хоёр талт хэлэлцээр бөгөөд, АНУ-ын “Нээлттэй тэнгэр” бодлогод нийцсэн нислэгийн багтаамж, давтамж, дурын чиглэлд нислэг үйлдэх, агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран ашиглах боломжтой либерал хэлэлцээр юм. Уг агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар манай хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниудад шинэ боломжуудыг бий болгох бөгөөд зорчигч, жуулчид хоёр улсын хооронд богино хугацаанд хямд үнээр ая тухтай зорчих боломж бүрдэх юм байна. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр гэдэг нь: Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын Засгийн газар бусад улс орны Засгийн газартай байгуулдаг Агаарын тээврийн хэлэлцээрийн зарчим нь “нээлттэй зах зээл” буюу агаарын тээвэрлэгчийг томилох, нислэгийн багтаамж, давтамж, ашиглах агаарын хөлгийн тухайд хязгаарлалтгүй, тээвэрлэлтийн тарифыг хоёр талын Засгийн газар хоёулаа зөвшөөрөөгүй тохиолдолд л зөвшөөрөхгүй байх “хоёул үл зөвшөөрөх" зарчим буюу бусад нөхцөлд чөлөөтэй тогтоон мөрдөх, хоёр тал “ижил тэнцүү, шударга боломжоор хангагдах” явдал юм. Гэхдээ тэр бүхнээс гадна өрсөлдөөний зарчмыг илүү чухалчилдаг хэлэлцээр юм. АНУ нь 130 улстай, түүний дотор Европын холбоотой Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА МҮХАҮТ-тай хамтран ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төслийг хэрэгжүүлэв. “Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” (MONMAP)-д Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл дэмжигдэн амжилттай хэрэгжив. Төслийн үр дүнд орон нутагт экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ. Малчдын хувьд хаягдал түүхий эд болоод байсан сарлагийн хөөврийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд 3-4 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Европын холбоо руу экспортолж байна. Төслийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтын тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Испани улсад үйлдвэрлэсэн, бүрэн автомат угаалгын машин, хатаагч, уурын индүүтэй болсноор угаах, хатаах хэсэгт хүний оролцоог халсан бол индүүдлэг хийх цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чаджээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эцсийн шатанд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж ашигласнаар бүтээгдэхүүний чанар, стандарт сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Төслийг хэрэгжүүлэгч малчид Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумдын бэлчээр ашиглагчдын холбоогоор дамжуулан малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэн авдаг болжээ
Хөгжлийн банкнаас ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх, төслийг санхүүжүүлэх зорилгоор 4 тэрбум төгрөгийг 12 хувийн хүүтэй зээл авсан "Пи Си Вай" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр нь холбогдоогүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжлах болжээ.
-2023 оны төсвийн төслийг таны хувьд юу гэж харж байна вэ? Засгийн газраас төсөв дээр гол тодотгож байсан зүйл нь өөрөө хэмнэлтийн жил гэгдэж байгаа? -Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа маш өндөр батлагдсан төсөв шүү дээ. Эдийн засаг сэргэж чадаагүй, Хятадын ковидын асуудал, дотоодын бизнес, борлуулалт буурчихсан дээрээс нь иргэдийн цалин орлого өсөхгүй байгаа энэ нөхцөлд нэг талдаа төсөв дээр хэмнэлт гэж ярьж байгаа ч нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдэд ирэх татварын дарамтууд маш их байна.
Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлуулсан байна.
Хөгжлийн банкны хулгай, тус банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх талаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд болж байна. Тус нээлттэй сонсголд Хөгжлийн банкны удирдлага, удирдлагаар ажиллаж байсан хүмүүс, тус банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд, УИХ-ын гишүүд, АТГ зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм. Тодруулбал, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн нийт 3.5 их наяд төгрөгийн 77 зээлдэгч, хуулийн этгээдийн төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална
Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялах болсныг мэдэгдье. Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орно.
Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ. Энэ хүрээнд "Урлаг, спортын алдартнууд" цувралын үргэлжлэл болгон "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын жинтэй, 38.61 мм диаметртэй болно. Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй бөгөөд уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн юм. Монголбанкны Эрдэнэсийн сангаас "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосноос гадна Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө болон франчайз зооснуудыг мөн худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://coin.mongolbank.mn/ цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой. “Туулай жил” 1 унцын мөнгөн зоос: Зоосны мэдээлэл
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Түүнчлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан билээ. Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр дамжуулан амжилттай хийлээ
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв. Ингэснээр дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэхгүй байх нь. Өнгөрсөн оны долдугаар сард "Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэж байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв
“Улаан овоо” уурхай нүүрсээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг.Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани Монгол дахь “Улаан овоо” уурхайгаас хоёр удаагийн тээвэрлэлтээр нийт 6600 тонн нүүрс БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэснээ мэдэгдлээ. Ингэснээр өнгөрсөн сарын еснөөс хойш гурван удаагийн тээвэрлэлтээр нийт 9766 тонн нүүрс экспортолсон байна. Илүү өргөн зах зээлд нэвтэрч, “Улаан овоо”-гийн нүүрсний борлуулалтын үнийг ил тод, олон улсын үнээр тогтоож байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли онцолж байлаа. Тус компани энэ онд 200-500 мянган тонн нүүрс борлуулах зорилт тавиад байгаа аж
Дэлхийн банк энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулж, нийтээрээ эдийн засгийн уналттай тулгарч болзошгүйг сэрэмжлүүлж байна. Мягмар гарагт гаргасан Дэлхийн банкны хамгийн сүүлийн тайланд 2023 онд дэлхийн ДНБ 1.7 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны 6-р сард гаргасан урьдчилсан таамгаас 1,3 хувь нэгж хувиар буурсан дүн юм. Улс орон болон бүс нутгаар нь авч үзвэл АНУ-ын эдийн засаг 0,5 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь 6-р сарын таамгаас 1,9 нэгжээр доогуур байна