Өндөр тэрэгтний (Токуз огузын) томоохон түрэг хэлт аймаг угсаа Тус аймгийн нэрийг Bugu гэж Шлегель анх оноосныг Ф.Хирт зохиолдоо дурджээ. 1955 онд Ж.Хамильтон Пугу нэрийг Buqut\Buqu гэж үзсэн
Урианхан түмэн XV зуунаас хойшхи үеийн Зүүн Монголыг бүрдүүлэгч 6 түмний нэг. Урианхай хэмээх угсаатны нэр анх X зууны эхнээс түүхэн сурвалжуудад тэмдэглэгджээ. “Ляо улсын түүх (Ляо ши)”-д гарч буй “嗢娘罕 (ванянхань)”-ыг “урианхан” мөн гэж эрдэмтэд үздэг
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байсан хийд Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Номын Дов хэмээх газар оршино. Анх 1780 онд үүсгэн байгуулагджээ
Хаант Орос улс-Дундад Иргэн улсын хооронд байгуулсан монголын тухай гэрээ. Хаант Орос улс Манж чин улстай байгуулсан 1881 оны Петербургийн гэрээгээр Хаант Орос улс Манж чин улсын зарим нутаг дэвсгэр дээр худалдаа хийх онц эрхээ баталгаажуулсан. Энэ гэрээг 10 жилийн хугацаатайгаар 1891 он, 1901 онуудад хоёр удаа сунган баталсан
Ил хаант улсын төрийн сайд, “Судрын чуулган” алдарт зохиолын зохиогч нарын нэг. 1247 онд Хамаданид Абу’л-Хейрын хүү болон мэндэлсэн бөгөөд гучин настайдаа исламын шашинд орж улмаар Гайхату (1291-1295) хааны үеэс төрийн алба хаших болж, шадар сайдын албанд 19 жил зүтгэсэн байна. Тэрбээр еврей гаралтай, үнэн сүсэгт мусульман хүн байснаас гадна Гайхату (1291-1295), Газан (1295-1304), Өлзийт (1304-1316) хааны үед төрийн хэрэгт зүтгэн тухайн үеийн Ираны Тебриз, Анатоли зэрэг газруудад өөрийн асар том эзэмшилтэй болж чаджээ. Рашид ад-дины өөрийн гэрээслэлээр бол бэлэн мөнгө 2750 түмэн динар, мөн мөнгөн динар, мөн 37.500.000 динар болон 5000 мискал (1 мискал = 4.8105 грамм) алт бүхий хөрөнгө бүхий алдартай, баян чинээлэг нэгэн байсан гэдэг
Монгол нутгаас анх удаа олдсон эртний хүний гавлын ясны дээд талын хэсэг. Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Салхитад үйл ажиллагаа явуулж байсан “Баян Айраг” ХХК-ийн алтны уурхайн ашиглалтын талбайгаас 2006 онд олдсон. Уг олдвор нь уул уурхайн хөрс хуулах явцад хөндөгдөж, анхны байрлал алдагдаж, хөрсний ямар давхаргаас гарсан нь тодорхой бус хэдий ч Монгол орны нутаг дэвсгэрээс анх удаа олдож буй эртний хүний ясны үлдэгдэл гэдэг утгаараа эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой
Монгол улсын анхдугаар их хурал. 1924.11.26
Японы түрэмгийлэгчдээс Хятад, Өвөр монголын ард түмнийг чөлөөлөх зорилгоор Монгол, Зөвлөлтийн армийн хамтарсан хүчээр явуулсан дайн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхаглалыг баталжээ. Энэ дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргээс дөрвөн морьт дивиз, механикжуулсан хуягт бригад, Нисэх дивиз, Их буу, Холбоо, Танкийн тусгай хороо оролцсон байна. Мөн Хилийн цэргийн найман хөдөлгөөнт отряд болон Дотоод Явдлын Яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын Өөрийгөө Хамгаалах Сайн Дурын Морьт Отряд оролцжээ
Их хаан Гүюгийн их хатан, Их Монгол улсын төрийг түр хамаарагч. Огул Хаймиш бол Ойрад аймгийн Хутуга бэхийн охин юм. Гүюг хааныг нас барсны дараа, уламжлал ёсоор түүний бэлбэсэн хатан Огул Хаймиш 1249-1251 онд Бат болон олон ноёдын зөвшөөрснөөр төрийн хэргийг түр хамаарчээ. Огул Хаймишийг төр барихад Сорхугтани бэх, Чингай түшмэл нар их үүрэгтэй байсан байна. Гүюг хааныг нас бармагц Бат хаан элч зарж Огул Хаймишид бэлбэсрэлийн ёс гүйцэтгүүлээд төрийн хэргийг Огул Хаймиш, Чингай чинсан нарын санал харж шийтгэж байгтун гэж алтан ургийн хан хөвгүүдэд зөвлөсөн байна
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өндөр гэгээний байгуулсан хийд Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Сарьдаг уулын энгэрт оршино. Уг хийдийг анх Халхын Өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөн шарын шашны төв болгохоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулжээ. Албан ёсоор 1680 онд барьж дуусгажээ
Манж Чин улсын төр барьсан сүүлчийн арван хоёрдахь хаан, Хятад орны түүхэн дэх сүүлчийн эзэн хаан байв. Мөн 1932 оноос Манж-го улсын ерөнхий захирагч,1934 онд Манж-го улсын эзэн байв
Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт байсан хийд Түшээт хан аймгийн Үйзэн гүний хүрээ буюу одоогийн Булган аймгийн Гурванбулаг сум Найтаг уул, Мялан уул хэмээх газар оршино. Тус хийдийг анх Манжийн Тэнгэрийн Тэтгэсний дөчин дөрөвдүгээр /1779/ онд засаг улсад туслагч гүн Цэрэндоржийн үед дээдийн түмэн өлзийг бататгах хамаг амьтнытусын тулд харьяат хошууны нутаг Найтаг хэмээх уулын өвөрт байгуулсан. Хүрээ, хийд өдөр бүрийн жасаа хурал, жил бүрийн Хангал, Яр-Хайлан, Ганжуур ном, ерөөл зэргийг хурж Цанид Жүд хоёр дацанд хурал номын сургууль үйлдэн буй. Энэ хийдэд 50 гаруй ламтай гэж бүртгэгджээ
XVII-XVIII зууны үеийн Монголын төр, шашны зүтгэлтэн, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч. Зая бандида Лувсанпринлэй 1642 онд Халхын Сайн ноёны хошууны ард Сунтарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Тэрээр 1645 онд Түвэдээс Монголд заларсан хутагт Лодойжамцаас санваар авч, 1653 онд Өндөр гэгээнд бараалхан шавь оржээ
ХХ зууны Монголын нийгэм, төрийн зүтгэлтэн, төрийн сайд Сэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны баяд отгийн харъяат. Есөн наснаас лам болж, шашны боловсрол олсон.18-20 насанд Хятадын зүүн хойт муж, Бээжин, Оросын Петербург, Москвад очиж байв. Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын цэрэгт ламаар явж, хүчин зүтгэсний учир цоржийн ямба цол зэрэг шагнагдсан. Консулын бүлгийн гишүүн, ЗОУ-аас тусламж олохоор одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явж Эрхүү, Омскт очиж, 1921 оны эхээр эргэж ирэн хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад хүчин зүтгэсэн
Ардын хувийн аж ахуйтныг нэгдэлжүүлсэн үйл явц Монголын хөдөөг нэгдэлжүүлэн хоршоолох хөдөлгөөнийг тухайн үеийн улс төрийн эрх баригч хүчин болох МАХН, түүний ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал хошуучлан удирдаж хэрэгжүүлсэн юм. Тэрбээр хожим “Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь 1921 оны ардын хувьсгалтай эн тэнцэхүйц үйл явдал болсон” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. ХААН-ийн амины малыг нийгэмчлэх ажил улс даяар 1959 оны 8 дугаар сард зохион байгуулалттай явагдаж дуусав
Түрүү төмрийн үеийн Алтайн нурууны археологийн соёл. Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёл бий. Мөнх цэвдэгт Алтайн нуруунд амьдарч байсан нүүдэлчдийн дурсгалыг Оросын нутагт XIX зуунаас малтаж эхэлсэн бөгөөд анхны малтлага хийсэн “Пазырык” хэмээх газрынх нь нэрээр нэрийдсэн байдаг
Олон улсын коммунист хөдөлгөөний байгууллага. 1919 оны 3сарын эхээр Москва хотноо Европ, Америк, Азийн 21 орны 35 байгууллагын 52 төлөөлөгчид цуглан олон улсын коммунист хөдөлгөөний Мөрийн хөтөлбөр, Коммунист III Интернационалыг байгуулах асуудлыг хэлэлцэж, Гүйцэтгэх хороо [Коминтерний Гүйцэтгэх хороо]-г сонгон Коммунист Интернационалын тунхаг, “Бүх орны ажилчдад” уриалгыг гаргаснаар энэ байгууллагын түүх эхэлжээ. II их хурлаар Коминтернд элсэх “Хорин нэгэн болзол” баримт бичиг ба Дүрмийг баталж, III их хурлаар КИГХ-г өргөтгөн Тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн даргын албыг бий болгожээ
Халх түмний нэг хэсэг, өнөөгийн Өвөр Монголыг бүрдүүлэгч угсаатны бүлгийн нэг. XVI зууны эхэн хагаст Батмөнх даян хаан харьяат улс иргэнээ хөвгүүддээ өмч болгон хуваахад 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг бүрдүүлж байсан 12 отгийг хуваан өгчээ.
Монгол улсын анхны Ерөнхий сайд. 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү Түмэнхэний 14 дүгээр үе
Манж Чин улсын төрөөс зарлан хэрэгжүүлэх гэсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлого XIX зууны хоёрдугаар хагас ХХ зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтсон тул өөрийн улсын хэмжээнд 1901 онд “Шинэ засгийн бодлого” хэмээн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг зарласан. Шинэ засгийн бодлого нь 4 том хэсгээс бүрэлдэж байсан