Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ-т Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин, Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн
Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуулийн хуанлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэж өглөө. Тэдгээр мөрийн хөтөлбөрийг ҮАГ хянаж, дүгнэлт гаргана
Тухайлбал А.Адъяасүрэн гишүүний ард Баяннуурын гэх тодотголтой бүлэглэл байдаг. Мөнөөх бүлэглэлийнхээ заавраар улстөрд нөлөө бүхий хүмүүсийг мөнгөөр угжсаар байгаад л А.Адьяасүрэн гишүүн их хурлын эрхэм сэнтийд заларч чадсан. “Ульган сар” ХХК-ийн эзэн Урьхан хэмээгч өвөрмонгол, тээврийн цагдаагийн албаны эрх мэдэлтэн, хатагтай Адьяасүрэн гурвын авахуулсан зураг ч баримт болох үлдсэн.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй холбогдох албаны төлөөлөгчид өнөөдөр /2024.03.11/ Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөлөө. Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын 5 шүүгчийн хамтаар тангарагтаа “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.04-өөс 11) 32505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлсэн байна.
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 19-нөөс 23-нд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал
АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав 2024-02-22 17:01:41 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Биеийн тамир, спортын улсын хороо, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны худалдан авах ажиллагаанд хамаарах мэдээллүүдэд дүн шинжилгээ хийв. Авлигын эсрэг үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг оновчтой төлөвлөх, авлигын эрсдэлийг бууруулах ажлыг сайжруулах зорилгоор Увс, Ховд аймгийн болон Хан-Уул, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газрын төлөвлөгөөнд нэмэлтээр тусган хэрэгжүүлэх ажлын саналыг хүргүүллээ
Зарим эх сурвалжийн мэдээлснээр ажилтнууд нь аобан байрандаа архидан согтуурч ёс суртахуунгүй үйлдэл гаргасан байж болзошгүй гэгдээд байгаа "Тавантолгой төмөр зам" төрийн өмчит компанид Засгийн газар болон холбогдох газраас шалгалт оруулж байгаа ажээ.
АТГ: Хэрэг бүртгэлтийн 20 хэрэг шинээр нээв 2024-02-20 09:44:33 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хориог цуцалж, суллах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна. Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй, Шивээговь, Баянтал сумдууд их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна