Монгол Улс Норвегийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Оскар Мамены ертөнц ба Монголчууд” (Mongols in the Memories of Oscar Mamen) сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Норвегийн нэрт аялагч, адал явдлын эрэлчин, цуглуулагч, бизнесмен Оскар Мамен (1885-1955) нь Монгол, Өвөр Монгол, Хятад, Орос улсаар 30 гаруй жил аялжээ. Үр ач нар нь түүний аяллын цуглуулга болох 10,000 гаруй гэрэл зураг, 500 эд зүйл, өдрийн тэмдэглэл, захидал, аяллын баримт бичиг, гар бичмэлийг 2017 онд Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан аж
ХХ зууны эхэн үед Австрали, Их Британийн экспедицийн багийнхны Антарктидад хийсэн судалгааны үеэрх түүхэн зургуудыг олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Эдгээр зургийг Австралийн Үндэсний архив (NAA)-аас зарласан юм. Өдгөө хүртэл хадгалагдаж байсан зургуудыг Архивын ажилтнууд дижитал хэлбэрт шилжүүлж, тус бүр дээр нарийвчилсан бичлэгийн жагсаалтыг гаргав
Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын хүсэлтийн дагуу ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж оруулсан боловч одоог хүртэл үймээн самуун намжаагүй байна.