Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Хуримтлалын төв санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Августин Ли-тэй уулзав.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Дотоод хэргийн яамны Хоёрдугаар сайд бөгөөд Ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Тео-той уулзав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар үр бүтээлтэй санал солилцсон. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар Сингапур Улсад Засгийн газрын тэргүүний хувиар айлчилж байгаагаа тэмдэглэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн зургаадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг батллаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүн төслөө танилцуулахдаа "Манай улсын хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээр 97, төмсөөр 100, гурилаар 98.3, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, хүнсний хангамж нэмэгдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүнснээс хамаарсан өвчлөл, хүнсний хорлогод өртөгсдийн тоо ихээхэн нэмэгдэж байна
MEC судалгааны байгууллага УИХ-ын сонгуулийн зарим тойрогт сонирхолтой судалгааг хийгээд буй. Тодруулбал одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хүмүүсийг дахин сонгох эсэхийг судалж санамсаргүй түүврийн аргачлалаар иргэд, сонгогчдын дунд асуумж явуулжээ. Тэгвэл тус судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон эмэгтэйчүүдийг дахин сонгохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нар тойргийнхоо сонгогчдоос хамгийн тааруу үнэлгээ авчээ.
Сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Япон Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Хөшигтийн хөндийд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна.
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар ийнхүү өндөрлөж байна.
УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тео Бүүн Хи нар угтан авлаа.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.06) хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо. Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм.
Тодруулбал, Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулах юм.
10:00 цагт: Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, харилцааны шинэ зууныг сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бодит агуулгаар баяжуулах нь манай хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэв.
Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Азийн анхны улс болж байв. Гэвч өнөөдөр хүн амын 51 орчим хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн 17 хувийг л бүрдүүлж байна
Москва, Улаанбаатар хоёр талын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ээлжит хуралдаан энэ онд ОХУ-д болно. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт Улаанбаатар хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хийсэн хэлэлцээний дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. "Бид худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд дараагийн хуралдаан энэ онд ОХУ-д болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн коронавирусний цар тахлын дараа хоёр орны худалдаа хурдацтай сэргэж байгаад анхаарал хандуулав
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийлээ
Э.Бат-үүл тэргүүтэй ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол улсад айлчилж ирснийг эсэргүүцэн тайван жагсаал хийж байна. Э.Бат-үүл: ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол улсад айлчилж ирсэнд эсэргүүцэж, Монголыг ОХУ-ын суганы үс болгож байгааг эсэргүүцэж, Путины түрэмгийллийг эсэргүүцэж өнөөдөр иргэнийхээ хувьд цуглаан зохиан байгуулж байна. Тодорхой эх сурвалжтай мэдээллээр Монголыг шахаж өөрийнхөө дайны дэмжигч болгохоор ирсэн
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Харин одоо ээлжит бусаар хуралдаж байна