Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ. Замын-Үүд боомтоор өдөрт 800-1000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны 4 дүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нар 2-2.5 сая төгрөгийн ханштай байсан нэг удаагийн ачаа тээврийн хөлсийг 20-25 сая төгрөг хүртэл өсгөсөн байна. Тээврийн үйлчилгээний үед гарах зардал өсөөгүй, тээвэрлэлтийн зам, зай өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад ачаа тээврийн урсгал эрс хязгаарлагдсан, цар тахлын онцгой нөхцөл байдлыг ашиглан ачаа тээврийн үйлчилгээний хөлсийг ийнхүү огцом нэмэгдүүлсэн нь чөлөөт зах зээлийн шударгаар өрсөлдөх зарчим биш, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулсан хясан боогдуулсан шинжтэй, хэт өндөр үнэ төлөх нөхцөл байдлыг үүсгэж, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн гэж шүүх үзжээ. Мөн “Өрсөлдөөний тухай хууль нь зөвхөн аж ахуйн нэгжид хамааралтай” гэж маргасныг шүүх хүлээж авсангүй
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна. БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НААДАМЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ Үндсэн чиглэлийн 686 автобус дээр нэмэлтээр зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий инженерээр ажиллаж байсан. Ганжуурын Цэрмааг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Гавьяат Барилгачин” цолоор шагналаа. Г.Цэрмаа нь улсад тасралтгүй 32 жил ажилласан бөгөөд үүнээс НХОГ-ын Ерөнхий инженерээр 13 жил ажиллаж улс, нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан инженер билээ.
Өнгөрсөн шөнө түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 10 орчим дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Улаанбаатар өртөө буюу Вокзал орчимд гуравдугаар коллекторын сувгаас ус хальж, хоёр аж ахуйн нэгжийн агуулахад орсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон ГУББГ-ын шуурхай албаныхан газар дээр нь ажиллалаа
2022.07.06-ны өдөр Яармагийн гүүрний зүүн талд “Туул” голын усанд гурван хүүхэд орж байгаад нэг нь хөл алдан живсэн гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 13:55 цагт хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 13:57 цагт очиж, тус голд 4 удаагийн шумбалт хийж, 3 метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат 16 настай хүүгийн цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эрийн гурван наадмын нэг сурын харваа өнөөдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 540 мэргэн, харваач оролцох талаар Үндэсний сурын харвааны салбар хорооноос өнөөдөр мэдээллээ. Харин өнөөдөр эхэлсэн урианхай сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн, нийт 330 харваач бүртгүүлэн оролцож байна
Хариуцагч С.Б нь шүүхэд “...Зээл авах өдөр ээжийг дуудахаар нь очиход банкны зээлийн мэргэжилтэн “энэ гэрээнд гарын үсгээ зурчих” гэсэн. Тухайн үед би оюутан байсан, яг ямар үүрэг, хариуцлага хүлээж, гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, зээлийн мөнгийг би огт хэрэглээгүй, ээжийг нас барсны дараа л энэ тухай мэдлээ. Би өөрөө 600 мянган төгрөгийн цалинтай, цалингийн зээлтэй, зээл төлөх чадваргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй”гэж маргажээ.
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхлээд байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах тухай” тушаалаар ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн
Наадамд уралдах хурдан морь болон унаач хүүхдийн бүртгэл долдугаар сарын 7-ны 09:00 цагт эхэлж, долдугаар сарын 9-ний 22:00 цагт дуусна хэмээн Хурдан морины салбар хорооноос мэдээллээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд заасны дагуу дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгох юм байна. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй
Баян-Өлгий аймаг, Өлгий сумын иргэн зургадугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ. Тус аймгийн цагдаагийн газраас “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг зургадугаар сарын 28-нд Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Энэ сарын 5-нд эрлийг дахин эхлүүлэх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлжээ
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 21.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг 9.3 мянган хүнд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12-18 орчим хувиар өндөр байна
Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй
Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Шавж устгах бодисын нөлөөлөл 7-14 хоног үргэлжлэх тул энэ хугацаанд иргэдийг хор цацсан бүсэд аялж, зусландаа гарахгүй байхыг сануулж байна.
Тус газар нь хамт олны дотоод нөөц боломж, хөдөлмөр зохицуулалт, оновчтой шийдэл, шинэлэг санаачлагаараа 2013 онд 28 айлын зуслангийн сууц, 2014 онд 12 айлын орон сууц, 2016 онд 10 айлын жишиг хашаа, 2020 онд 12 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, нийт алба хаагчдын 80 орчим хувь нь амины хашаа байшин, орон сууцанд амьдарч байна гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.
"Гадаад улсаас урьдчилсан байдлаар 24-25 орчим бөх, бөхийн барилдаанд оролцох хүсэлт өгсөн. Үүнд Тува улсаас 15, Халимаг буриад 8, Өвөрмонгол 2 гэсэн байдлаар хүсэлт тавьсан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр товлогдлоо. Хуралдаанаар сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс гаргасан “Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг явуулах дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг боловсронгуй болгох талаарх” саналыг хэлэлцэх юм.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнөөдрийн /07-р сарын 04-ний/ 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсэж 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ
ОБЕГ-аас үер усны аюулаас сэрэмжлүүлэхийг байнга анхааруулж буй. Тэгвэл өнгөрсөн амралтын хоёр өдрийн дотор 4 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн нутгаар, маргааш өдөр Дорнодын нутгаар их бороо орно. Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07-р сарын 03-ны 20 цагаас 07-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсэж 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ