Хайлтын үр дүн

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59

Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.             Үүнд: “ӨНДӨРЛӨГ ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙ, БЭЛЧЭЭРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, МАЛ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”  Малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энэ хүрээнд сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Мөн бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно. “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН БУТАНЫ ХААНТ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл, урлагийн чиглэлээр оюутан харилцан суралцуулна. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалт зохион байгуулна. “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” Соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааны суурийг тавилаа

Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ.

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр  “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Их Хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, амжилт хүсье. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгон байгууллаа.Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах засгийг сонгон, эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй байж, сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам түүхтэй ард түмэн билээ.Улмаар 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын 9 дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны УИХ байгуулагдлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвсэл, 42 бие даагч иргэн буюу нийт 1,341 нэр дэвшигч өрсөлдөж, ардчилсан Монгол Улсын сонгуулийг ажиглахаар гадаадын 21 байгууллагын 40 гаруй орны 259 ажиглагч, мөн дотоодын 30 орчим мянган ажиглагч сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллалаа.УИХ-ийн ес дэх удаагийн энэ сонгуульд манай ард иргэд ардчилсан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, урьд өмнөхөөсөө илүү өргөн оролцоотойгоор сонгох, сонгогдох эрхээ эдэллээ.Төрт ёсны аугаа түүхтэй, Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль хуулийн хүрээнд, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ баталгаажуулан, төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульд идэвхтэй оролцсон нийт иргэд, сонгогчдодоо болон хилийн чанадад суугаа монголчууддаа гүн талархал илэрхийлье. Мөн ард иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг эдлэх нөхцөл, боломжийг хангаж, хуулийн хүрээнд ажилласан СЕХ,  сонгуулийн бүх шатны хороодод ажилласан 40 гаруй мянган төрийн алба хаагч болон сонгуулийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай, ил тод, цаг алдалгүй түгээн ажилласан гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт төрийн түшээд ээ, Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон Та бүхэн Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо төлөөх эрхэм үйл хэрэгтээ цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж нэмэгдлээ6 сар 26. 10:44

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа. Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм. Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 17:48

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо. Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв. Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47

Намууд УИХ-ын 2024 оны сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусна. Өнгөрсөн долоо хоногийг хувьд жагсаалтад хэнийг оруулж, тойрогт хэнийг “зоох” вэ гэх намуудын дотоод тохиролцоо хийгдсэн өдрүүд өнгөрөв. Харин өнөөдөр энэ бүхнийг эцэслэж, хууль ёсоор 00:00 цаг гэхэд  жагсаалт болон тойрогт нэр дэвшигчид тодорч, 23-ны дотор Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгнө. Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Одоогийн байдлаар тойрогт нэр дэвшигчийн нэрс МАН, АН-ын хувьд үндсэндээ гараад буй бололтой. 

Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32

 Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд  боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон үе, үеийн сайд, дарга нар, Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан ахмадууд, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно. “Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ юм” гэлээ. Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын албаны хүндэт генерал, офицер, ахлагч нар болон нийт бие бүрэлдэхүүнд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Онцгой байдлын албаны үе үеийн эр зоригтнууд бол Өвөл зун, өдөр шөнийг ялгалгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цас бороо, гал түймэр, үер ус, өвчин тахлыг сөрж, бусдын амь амьдралыг аврахын төлөө өөрийгөө золин тэмцсээр ирсэн та бүхэндээ түүхт 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Онцгой байдлын байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэхэд зориулж 2024 онд 32,0 тэрбум төгрөгийг Монгол Улсын Шадар сайдын багцад тусгуулан шийдвэрлүүллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР "МОРИН ХУУР” ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА5 сар 7. 16:01

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Үндэстний бахархал морин хуурынхаа хөгжил дэвшил, цаашдын ирээдүйг хэлэлцэхээр монгол орны өнцөг булан бүрээс морин хуурчид, морин хуур урлаачид, эрдэмтэн судлаачид өнөөдөр төрийн ордонд цуглалаа. Үндэсний анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх энэхүү үйл хэрэг төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн бас нэгэн бодит илрэл юм. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд холбогдох яам, төрийн захиргааны байгууллагууд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран чиглэл чиглэлийнхээ дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн чуулганаар санал, зөвлөмжөө нэгтгэн танилцуулах гэж байна

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “үлээсэн шүгэл” дуу ихтэй ч цар хүрээ багатай гэдгийг хамгийн сайнаар нотолж байгаа хүн бол “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Тэр хурууны үзүүр төдийгээр таглачихсан. Учир нь, Л.Оюун-Эрдэнийн гэлтгүй Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын, У.Хүрэлсүхийн амыг ч тэр сайн барьж чаддаг.

АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43

Өдгөөгиийн ерөнхийлөгч Хүрэлсүхийн багшаар нь Бат-Эрдэнэ цэргийн сургуульд байсан. Нилээн олон тэгтэй дүнгээр багшийгаа хэргээс мулталсан гэдгийг ч цахим сайтууд гэрчилж байна

Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17

Талийдаг Зоригоор аль, аль нь улс төр хийж байна шүү дээ. МАН-ынхан ч илүүцтэй хийх юм. АН ч нэг л их хайртай хүн байсан гээд цэцэг навч өргөөд сүйд болох юм. Гол нь бодитой хандлага, саруул бодол, эрүүл сэтгэлгээ гээч юм, хий хөөсөрсөн авир араншингаас болоод бүрхэгдээд байгаа явдал л миний дотоод ертөнцийг их эмзэглүүлдэг юм.

 Facebook Twitter Youtube