Хайлтын үр дүн

ШРИ ЛАНКА: Өлсгөлөн, цус, бензин. Улс орны хувь заяа хаашаа явж байна вэ9 цаг 49 минутын өмнө

Өлсгөлөн, цус, бензин. Шри Ланка түүхэн дэх хамгийн аймшигтай хямралыг туулж байна

Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу?!5 сар 24. 7:17

Энэ залуу Ерөнхий сайд болоод бараг жил хагас боллоо. Харин тэрбээр Ерөнхий сайдын ажлын ихэнх хугацааг “нураахад” зориулаад байх шиг байна

Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа5 сар 18. 14:32

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд даалгалаа.   Үнийн өсөлтийг бууруулах үүднээс УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг энэ оныг дуустал чөлөөлж, эдгээр бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.   Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна

Хүлээлт ба эдийн засаг5 сар 17. 9:53

Америкийн инфляцын шинэ статистик 8.3% гэж зарлагдсан нь зах зээлийн хүлээлт 8.1%-ээс өндөр тоо байв. Зах зээл гэдэг нь хөрөнгө оруулалтын банк, институционал хөрөнгө оруулагчид, сангууд гэх мэт ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд юм.

С.Одонтуяа: АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол тавхан сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан4 сар 27. 9:20

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. -Төсвийн тодотгол УИХ-д орж ирж анхны хэлэлцүүлгээ хийлээ. Тодотгол хийх шаардлага зайлшгүй байсан уу

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн байгууллагуудыг дэд дарга, орлогч даргагүй болгож удирдлагын зардлыг 20 хувиар бууруулна4 сар 20. 14:52

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд талархал илэрхийлье.Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа.Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт Улсын Их Хуралд өргөн барьж байна.Энэ удаагийн төсвийн тодотгол дараахь дөрвөн онцлогтой.Нэг

Европт дэгдсэн дайн ба хүнсний хямрал нүүрлэх магадлал4 сар 19. 10:50

Орос-Украины дайн эвдрэл сүйрэл, үхэл хагацлыг авчирч байгаа төдийгүй дэлхий даяар хүнсний хямралыг өдөөж, ядуурлыг улам гааруулж магадгүй боллоо. Үүний улмаас Оростой найрсаг харилцаатай баян биш улс орнууд Путиний эсрэг нэгдсэн Барууны орнуудаас хамаагүй их хохирол амсах нь. Дайнаас өмнө Орос, Украин хоёр дэлхийн үр тариа ба ургамлын тосны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг нийлүүлэгчид байлаа

Л.Оюун-Эрдэнэ: 100 сая ам.доллар зарцуулж шатахууны үнийг барина4 сар 15. 16:55

100 сая ам.доллар зарцуулж мах, гурил, шатахууны үнийг барина Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо танилцуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага ирүүлсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл 74 хувь нь үнийн өсөлт, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх,12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байна

Гурил, мах, шатахуун “хариуцсан” сайд нарын төсвийг нэмж, бусдыг нь танана4 сар 13. 7:35

 Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: -Үнийн өсөлтийн 50.9 хувийг импортын барааны өсөлт эзэлж байна

1:14 сар 12. 7:29

Үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж байгаа. Мөн өчигдөр сөрөг хүчин бүлгийн хурлаараа Үнийн өсөлт, төсөв хэмнэх асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон Б.Пүрэвдорж нарын байр суурийг хүргэж байна. Х.Булгантуяа: Хөрөнгө оруулалт, шаардлагагүй зарлагыг татах шийдвэр гаргасан   -Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана. Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давалгаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж,  нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй боллоо. Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй. Ингэж байж бид энэ цаг үеийг даван туулна. Өнгөрсөн жил 2022 оны мөнгөний бодлогыг батлахдаа инфляцийг 6.5-7 хувьтай байна гэж баталсан. Тухайн үед УИХ төсөв баталж байхад ОХУ, Украины дайны асуудал ийм хэмжээнд хүрээгүй байсан. ОХУ-аас Монгол Улсад хүчтэй хориг тавигдаж байна. Мөн урд хил хаалттай учир бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай хийж, төсөвт нэн шаардлагатай хэмнэлтийг хийхээс өөр аргагүйд хүрч байна. Түүнчлэн төрийн өмчит болон орон нутгийн өмчит компани хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Улмаар төсвийн хөрөнгө оруулалт, нэн шаардлагагүй зарлагыг татах шийдвэр гаргасан. Бид төсвийн тодотголыг Засгийн газарт өргөн барина.   Б.Пүрэвдорж: Зах зээлээс бэлэн мөнгө татаж, бодлогын хүүг 13 хувиар тогтоох нь зөв   -Үнийн өсөлт бол бодлого дутагдалтай байгаагаас үүсэж байна. Өнгөрсөн жилүүдэд Эрдэнэтээс хоёр их наяд төгрөг авч цахилгаан, дулааны хөнгөлөлтөд зарцуулсан. Энэ мэтчилэн халамж, тусламжаас үүдэж ханшийн зөрүү их болж хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Оросууд эдийн засгийн хүндрэлтэй үед бодлогын хүүг өсгөж, яаралтай арга хэмжээ авсан. Тиймээс Монгол Улс ялгаагүй бодлогын хүүг 13 хувьд хүргэж, их хэмжээний мөнгийг татах хэрэгтэй. Ингэснээр алдагдлыг нөхөх боломжтой. Засгийн газар эдийн засаг хэвийн байхад өндөр үнэтэй бонд гаргаж байсан. Одоо энэ ажлыг зэрэгцүүлж хийх нь зөв. Эдийн засагт нөлөөлж байгаа хоёр дахь гол зүйл бол тээвэр логистик. Логистикын тухайд хойно төмөр зам, урд царигтай холбоотой асуудалтай. Монгол Улсаар дамжин өнгөрдөг транзит хямд үнэтэй байгаа учраас ихэнх нь Оросын тээвэрлэлт хийж байна. Валютын гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүн гарах ёстой. Ингэж байж валютын хомсдолоос гарч чадна. Гуравдугаарт, Хөгжлийн банкны асуудал. Төрийн өмчийн компаниуд өнгөрсөн хугацаанд ямар ч алдагдалгүй явсан. Гэсэн атал зээл төлөх ажил хийгээгүй. Үүнд Засгийн газраас хяналт тавьж, хугацаа тогтоон төлөлтийг хийлгэх нь зөв. Гашуунсухайт Говийн зам дээр тээвэрлэлтийн үнэ хэвэндээ байна. Нэг удаагийн тээвэрлэлт 25 км газарт нийт 85 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа. Ийм луйврыг таслан зогсоох хэрэгтэй. Хэмнэлт бол зах зээлд өгч байгаа дохио мөн. Гэхдээ яаж орлого олох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Залуус эх орныхоо ирээдүйд санаа зовнин жагсаж байгаа бол түүн шиг сайн юм хаана байх вэ4 сар 11. 10:20

Сүүлийн өдрүүдэд төв талбай дээр залуус жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байна. Өдрөөс өдөрт залуусын тоо нэмэгдсээр, өчигдрийн жагсаалд бүр хүч түрэн орж ирлээ. Ажлынхаа зав чөлөөгөөр, цайны цагаараа, хичээлийн завсарлагаанаараа залуус зав гарган талбай руу ирж “Монголдоо сайхан амьдаръя” гэж эрх баригчдад зориулан үгээ хэлж байна

Г.Тэмүүлэн: Олон улсад органик хүнсний зах зээл 100 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байна4 сар 11. 9:15

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа. -Үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газраас нэг төрлийн үнэ тогтворжуулах арга хэмжээ авахаа зарлалаа. Хувь гишүүний хувьд та үүнээс өөр ямар гарц шийдэл байна гэж үзэж байна вэ? -Зөвхөн манай улсад бус дэлхий нийтэд ийм нөхцөл байдал үүсчихээд байна

ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд4 сар 8. 20:17

Үнийн өсөлтийг бууруулахыг шаардсан залуусын жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.04.08/ залуустай уулзаж, тэдний хүсэлт, шаардлагыг хүлээн авсан.

Сүхбаатарын талбайд сүлжээ унагагч төхөөрөмж байршуулж байна гэв4 сар 8. 14:19

Үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан залуус Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар төв талбайд гарч ирж, жагсагчидтай уулзсан билээ

Л.Оюун-Эрдэнэ: Намайг та бүхэн уучлаарай4 сар 8. 13:22

Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Залуусын жагсаалын үеэр гэмтсэн цагдаа нарын зураг ил боллоо4 сар 8. 11:51

Үнийн өсөлт,  нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус өчигдөр Сүхбаатарын талбайд УИХ, Засгийн газрыг ажлаа хийхийг шаардан жагсаалын үеэр долоон цагдаагийн албан хаагч гэмтэж  бэртжээ.

Жагсагчдад хариу өгөх ажлын хэсэг байгуулжээ4 сар 8. 10:59

Төв талбайд өчигдөр эхэлсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал өглөөний 5 цаг орчимд дуусчээ.  Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалд залуус идэвхтэй оролцож, үймээн үүсгэхээс сэргийлэн цагдаагийн байгууллагаас нэмэлт бүрэлдэхүүн гарган ажилласан хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдэгдлээ. Үнийн өсөлт гаарч буй энэ үед Засгийн газраас  шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, инфляцийн түвшнийг тодорхой хэмжээнд барихыг залуучууд шаардсан. Тэд өчигдөр Засгийн газарт долоон шаардлага хүргүүлсэн юм.  Тодруулбал,  • Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх,  • Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,  • Бизнес эрхлэгчдийг дэмжих,  Хөгжлийн банкны асуудлыг шийдэх,  • Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх,  • Дарга нарын хангамжийг зогсоох,  • Үнийн өсөлтөд арга хэмжээ авах, •  Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр  18.00 цагийн үед жагсагчдын шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдад танилцуулсан байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана4 сар 8. 10:27

Өчигдөр үнийн өсөлт,  нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн оюутан залуус Сүхбаатарын талбайд ажлаа хийхийг шаардсан билээ. Мөн холбогдох сайдуудад долоон шаардлага хүргүүлж, хариуг нь авахаар Төрийн ордоныг хэд хэдэн удаа тойрсон. Харин уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнийн 03.00 цаг өнгөртөл жагссав. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "Засгийн газарт 7 шаардлага  хүргүүлсэн

ЖАГСАГЧИД:Одоо цагийг хулгайлаад дууссан, ирээдүйгээс бүү хулгайл4 сар 8. 7:00

ЖАГСАГЧИД:Одоо цагийг хулгайлаад дууссан, ирээдүйгээс бүү хулгайл -Тэгш эрх, тэгш боломж шаардсан ажлаа хийх сануулгатай жагсаал- Үнийн өсөлтийг эсэргүүцэж тэгш боломжийг  шаардсан залуучуудын жагсаал  өчигдөр 10.00 орчим цагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр  шөнө дөл болтол үргэлжлэв. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. УИХ Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан. Тэд "Амьдармаар байна", "Эх орондоо үлдэхсэн" “Эзэн заяа хоёр зэрэг хичээгээд ч болохгүй байна ш дээ” “Эх орондоо лалрын амьдармааргүй байна””Гадаадад бүх хүний нөөцөө гаргамааргүй байна” гэхчлэн лоозон барьжээ

О.Баасанхүү: Ширээний ард суугаад аливаа асуудлаа ардчиллын зарчмаар шийдээд явъя4 сар 7. 15:20

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүйн бодлогын нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -АМ.ДОЛЛАР, ЮМНЫ ҮНЭ ӨСӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗАРТ АШИГТАЙ. ТИЙМЭЭС МОНГОЛБАНК ЗАСГИЙН ГАЗРЫН “ХОЙД ЭЭЖ” НЬ БАЙЖ, ХЯНАЛТ ТАВИХ, ЦААШЛААД ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ Ч ХӨНДӨХ ЭРХТЭЙ- -Дээд шүүхийн шийдвэр гарч намын тамга, гэрчилгээ нэг талдаа гарлаа

 Facebook Twitter Youtube