Хайлтын үр дүн

Г.Занданшатар: Cудалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа9 сар 26. 12:18

Халамжаас хөдөлмөрт сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. МХАҮТ, Ажил олгогч эздийн холбооны судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болн

Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Б.Мөнгөнзулд хоёр өрөө орон сууцны батламж гардуулав9 сар 21. 12:08

Монголын шатрын Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзулд Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууцны батламж гардуулжээ. Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад манай улсын Үндэсний шигшээ багийнхан амжилттай оролцсон. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул алтан медалийн эзэн болсон юм

БНСУ-руу визгүй аялал зохион байгуулах компаниудыг зарлалаа9 сар 20. 14:54

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно9 сар 19. 14:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болно.

Майкл Жорданы өмсгөл 10,1 сая ам.доллараар зарагдаж дээд үнэ тогтоолоо9 сар 16. 16:16

Домогт тоглогч Майкл Жорданы 1998 оны NBA-гийн финалын эхний тоглолтод өмсөж байсан өмсгөл 10,1 сая ам.доллараар дуудлага худалдаанд зарагдаж дээд үнийг тогтоожээ. Netflix/ESPN-ий бүтээл болох Майкл Жордан, Чикаго Буллс багийн түүхийг өгүүлсэн “The Last Dance” баримтат кино 2020 онд дэлгэцнээ гарсан нь домогт тамирчинтай холбоотой эд зүйлсийн үнийг өсөхөд нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг. Дуудлага худалдааг зохион байгуулсан Sotheby’s ордноос мэдээлснээр Майкл Жорданы 23 дугаартай улаан өмсгөлийг худалдаж авахыг хүссэн хорин үнийн санал ирсэн байна. Спорттой холбоотой эд зүйлсийн түүхэнд байгаагүй дээд үнээр өмсгөлийг худалдан авсан хүн нэрээ нууцалжээ

ӨНӨӨДӨР: “Үндэсний бичиг соёл, номын өдөр"9 сар 16. 11:10

Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өнөөдөр эхлэх гэж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан төдийгүй Ерөнхийлөгчийн зарлиг, Соёлын сайдын тушаалын дагуу энэхүү өдрүүдийг зохион байгуулдаг онцлогтой. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно. 32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор 5 хүн амиа алдаж, 48 хүн гэмтэж бэртжээ9 сар 16. 11:04

Есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 48 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 25 нь нийслэлд, 23 тохиолдол нь орон нутагт гарчээ

Н.Мандуул: Төрийн өмчит компаниудын зээлийн төлөлт хүлээгдэж байна9 сар 15. 13:06

Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 86.6 тэрбум төгрөг нь үл хөдлөх хөрөнгө, бусад нь Төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгөөр байршжээ

Дундаж цалин эрэгтэйчүүдийнх 1.7 сая, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байна9 сар 15. 12:21

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн тайланд 2022 оны II улирлын байдлаар 48,300 аж ахуйн нэгж, байгууллагын 742.5 мянган ажиллагч хамрагдсан ба медиан цалин 1,160,200 төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд танилцуулжээ. Медиан цалин өмнөх улирлаас 93,300 төгрөг буюу 8.8% өссөн байна.

Уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 15. 11:09

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Владимир Зеленьский автын осолд оржээ9 сар 15. 10:30

Тэрбээр "Ерөнхийлөгчийн машин Киев хотод суудлын автомашинтай мөргөлдсөн. Гэхдээ ноцтой гэмтэл учраагүй" гэжээ. Зеленьский осолд орохынхоо өмнө Оросын цэргүүдээс чөлөөлсөн хотод очиж Украины далбааг мандуулах ёслолд оролцсон аж. 

"ХӨСҮТ-д энтеровирус халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна"9 сар 15. 8:31

Хичээл сургуулийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд энтеровирусийн халдвар нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр" Энтеровирус гэдгийг хүмүүс гар, хөл, амны халдварт өвчин гэдгээр нь түлхүү мэднэ. Эмнэлзүйн шинжийн хувьд олон янзаар илэрдэг

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар Б.Болорыг түр томиллоо9 сар 14. 15:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэх хүнийг зарлалаа. Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “III сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 154 багтай уулзсан

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана9 сар 13. 16:41

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа

С.Адьяасүрэн: Авто замын нэгдүгээр эгнээнд 44 цэгт хяналтын камер ажиллаж байна9 сар 13. 13:27

Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээвэр буюу автобус зорчих байдлаар зохицуулсан журам бий. Тэрхүү журам өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж буй хэвээр

Д.Мөнхзул өсвөрийн ДАШТ-ийг өнгөлж байна9 сар 13. 10:53

Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж байна. Тэрээр долоон өргийн дараах байдлаар зургаан хожил, нэг тэнцээтэй, 6.5 оноогоор хошуучилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно9 сар 13. 10:51

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Узбекстан улсын Самаркан хотод энэ сарын 15-16-ны өдрүүдэд болно.   Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцох аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатараас тодруулахад "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцоно. Энэ үеэр БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна

Украины 9 сая иргэн тог цахилгаангүй боллоо9 сар 12. 11:55

Оросын өгсөн цохилтын улмаас ням гарагийн орой Украины Харьков, Донецк мужуудад эрчим хүч тасарч есөн сая орчим иргэн түнэр харанхуйд автлаа. Тодруулбал Харьковийн ихэнх хэсгийг эрчим хүчээр хангадаг 5 дугаар цахилгаан станц цохилтод өртжээ. Украины цэргүүд Оросын эсрэг сөрөг довтолгооны дүнд зүүн хэсгийнхээ 3000 орчим км газрыг амжилттай буцаан авсаны дараа Оросууд ийнхүү дэд бүтцийнх нь чухал обьектыг бай болгосон гэж Украин буруутгалаа. Оросын тал Украины ард иргэдийг гэрэл, дулаанаас нь салгасан нь энгийн иргэдийн эсрэг санаатай явуулж буй хулчгар үйлдэл хэмээн үзэж байгаагаа Украины тал мэдэгдлээ.Тог тасарсны улмаас орон сууцны шахуурга унтарч усгүй болсон байна

Өсвөрийн U18 насны охид Азийн АШТ-д мөнгөн медаль хүртлээ9 сар 12. 10:19

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны U18 насны шигшээ баг ФИБА-гийн албан ёсны тэмцээнд оролцлоо. Өсвөр үеийн охидын баг Олон улсын тэмцээнд анх удаа оролцож өндөр амжилт үзүүлэн мөнгөн медаль хүртжээ. 

Номын баяр энэ баасан гарагт эхэлнэ9 сар 12. 10:16

Үндэсний номын баяр 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болох юм. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм. Үндэсний номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард  “Хүүхэд бүрд ном” уриатайгаар зохион байгуулагдсан

 Facebook Twitter Youtube