Хайлтын үр дүн

УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56

Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна

Дэлхий нийтийн батлан ​​хамгаалахын зардал 2.2 их наяд ам.долларт хүрч дээд амжилт тогтоов2 сар 14. 8:50

Украины мөргөлдөөний улмаас дэлхийн дахины батлан ​​хамгаалах зардал есөн хувиар нэмэгдэж, 2.2 их наяд ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ. Үүний зэрэгцээ НАТО-гийн гишүүн орнууд энэ зардлын тал хувийг эзэлж байна гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) мэдээлэв.

АНУ Киевт  зориулж сар бүр их бууны 80 мянга хүртэл сум үйлдвэрлэхэд бэлэн байна гэв 2 сар 7. 8:45

АНУ сар бүр 70-80 мянган их бууны сум үйлдвэрлэх боломжтой, тэр дундаа Украинд илүү бүрэн дэмжлэг үзүүлэх болно. Вашингтон Киевт туслахын тулд ийм тооны сум үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа Пентагоны тэргүүний Худалдан авалт, ложистик, технологийн асуудал хариуцсан туслах Дуглас Буш илэрхийлжээ.

АНУ-ын Сенат удаан хугацаанд гацсан Украинд туслах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэхээр боллоо 2 сар 6. 9:00

 АНУ-ын сенаторууд Украйн, Израильд туслах, АНУ-ын өмнөд хилийг бэхжүүлэхэд чиглэсэн нийт 118 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийн тухай хоёр намын удаан хүлээсэн хуулийн төслийг зөвшилцөв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хуулийн төслийг дэмжиж, батлахыг хойшлуулахгүй байхыг Конгрессоос хүслээ

ОХУ 1-р сарын 24-нд солилцох байсан 65 олзлогдсон цэргийн жагсаалтыг Киевт өгчээ 1 сар 28. 12:51

Орос улс 1-р сарын 24-нд солилцох ёстой 65 хоригдлын жагсаалтыг Украинд хүлээлгэн өгсөн. Гэвч ойр дотныхон нь Оросын дүрс бичлэгээс тэдний цогцсыг тодорхойлоогүй байна. Украины Зэвсэгт хүчин болон СБУ-ын төлөөлөгчид Украины дайнд олзлогдогсдын төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө уулзалт хийсэн тухай мэдээлэв

Герман Оростой хийх болзошгүй дайнд бэлтгэнэ1 сар 15. 13:50

 Германы Батлан ​​хамгаалах яам Украиныг ялсны дараа Орос улс халдлага үйлдсэн тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна гэж Bild мэдээлэв. Хэвлэлийн мэдээлснээр, Бундесвер хэдхэн долоо хоногийн дотор Орос, НАТО-гийн харилцаа хурцадна гэж таамаглаж байна. Оросын цэргүүд хавар Украйнд өргөн хэмжээний довтолгоо хийж, барууныхны тусламж дутмаг байгаа дайсныг бут цохино гэж таамаглаж байна. Ялалтын дараа Германы Батлан ​​хамгаалах яамны таамаглаж байгаагаар Балтийн орнуудад үндэстэн хоорондын мөргөлдөөн гарах бөгөөд үүний цаана Оросын цэргийг Калининград руу шилжүүлж, Сувалки коридор руу довтлох болно

ВВС: 2024 онд хүн төрөлхтнийг хүлээж байгаа таагүй үйл явдлууд1 сар 9. 7:30

Дэлхий нийт нэг их өөдрөг төсөөлөлгүйгээр 2024 онтой золголоо.  Эхэлж буй жилийн талаарх мэдээ мэдээлэл ердийнхөөс илүү адармаатай байна. Украйн болон Ойрхи Дорнод дахь дайн, дэлхий даяарх хөгжлийн удаашрал, манай гаригийн түүхэнд байгаагүй хэт халалт зэргээс үүдэн 2024  он сэтгэл түгшээсэн явдал мундахгүй бололтой.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Залужныйгийн өрөөнөөс сонсох төхөөрөмж олджээ2023, 12 сар 18. 14:43

12-р сарын 17-нд Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйгийн өрөөнөөё сонсох төхөөрөмж олдсон гэж мэдээлэв.  "Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн байнгын ажилладаг газруудын нэгээс ийм төхөөрөмж илрүүлсэн" асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тус улсын Аюулгүй байдлын алба мэдээлэв.

Украины асуудлаар санал хураах үеэр Виктор Орбан ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг орхин гарчээ2023, 12 сар 16. 11:30

Европын удирдагчид Украин, Молдавтай Европын холбоонд нэгдэх талаар хэлэлцээ эхлүүлэхээр шийдсэн гэж Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель мэдэгдээд байсан. Энэ дагуу тус холбооны дээд  хэмжээний уулзалт энэ сарын 14-15-нд болжээ.

"УЛС ТӨРИЙН ҮХДЭЛ": Украины ерөнхийлөгчөөр хэн Зеленскийг орлож чадах вэ?2023, 12 сар 11. 7:30

Украинд Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сард болно. Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Андрей Ермакыг Зеленскийн залгамжлагч байж магадгүй гэж нэрлэдэг. Шинэ нэр дэвшигчийн давуу тал юу вэ, Зеленский дахин дөрвөн жил албан тушаалдаа үлдэх боломжтой юу?  Цэргийн улс төр судлаачдын холбооны шинжээч Андрей Кошкин энэ талаар ярив.

ПЕТЕР СИЙЯРТО: Украин НАТО-д элсэх нь дэлхийн гуравдугаар дайнд хүргэнэ2023, 11 сар 30. 7:30

Украин НАТО-гийн гишүүн болж чадахгүй, учир нь энэ нь дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болзошгүй юм гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто 11-р сарын 29-ний лхагва гарагт Умард Атлантын эвслийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэв.

ЗЕЛЕНСКИЙ: Бидэнд төлөвлөгөө бий2023, 11 сар 27. 8:50

Владимир Зеленский Польшийн тээвэрлэгчид шалган нэвтрүүлэх боомтуудыг хаасантай холбоотойгоор "Одоо Украин хөрш орнуудынхаа улс төрийн алхмуудаас болж нөхцөл байдлын хувьд хил дээрээ хүндрэлтэй байна" гэж  мэдэгдлээ.

АРАХАМИА: Украин дахь мөргөлдөөнийг 2022 оны хавар дуусгах боломж байсан2023, 11 сар 26. 7:21

Хэрэв Киев төвийг сахих байр суурьтай байсан бол Орос, Украины мөргөлдөөн 2022 оны хавар дуусах боломжтой байсан гэж Украины Дээд Рада дахь Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ардын зарц” намын тэргүүн Давид Арахамиа мэдэгдэв.

Б.Түвшинтөгс: Инфляц амьжиргааны түвшин доогуур өрхөд илүүтэй нөлөөлж байна2023, 11 сар 20. 10:26

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаануудыг манайх хийсэн. ОХУ, Украйны дайны нөлөөнөөс үүдэж манай улсын инфляц 2021 онд 12 хувьтай байхад эмзэг бүлгийн өрхөд энэ тоо 18 хувьд хүрсэн

ЖОНСОН: АНУ, Их Британи хоёр Украины шинэ удирдагчийг хайж байгаа2023, 11 сар 16. 7:22

Украйны дараагийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хэн авах вэ гэдэг дээр Вашингтон, Лондон хоёр хуваагдаж байна. Үүнтэй холбоотой мэдэгдлийг ТТГ-ын ажилтан асан Ларри Жонсон YouTube-ийн Сириана Анализ сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 Украины зэвсэгт хүчний 80 хувь нь хоригдлуудаас бүрддэг гэж мэдэгджээ2023, 11 сар 11. 7:31

Украины Зэвсэгт хүчний олон ангиудад бие бүрэлдэхүүний 80 хүртэлх хувь нь өмнө нь хоригдож байсан хүмүүс байдаг тухай Украины олзлогдогч Виталий Гурин мэдээлжээ.

Амгалангийн дулааны станцыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна2023, 11 сар 10. 16:59

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын талбайд ажиллалаа.   “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл хангах ажлууд хуваарийн дагуу хийгдэж, одоогоор 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Авлага, өглөг сүүлийн жилүүдтэй харьцуулахад буурсан гэдгийг хэлж байсан юм.   2023-2024 оны өвлийн оргил ачааллын үед нөөц тоноглолгүй ажиллах ба дулааны эрчим хүчний түгээлт суурилагдсан хүчин чадлаас давах, зарим үндсэн тоноглолууд хэт өндөр насжилттай болсон төдийгүй зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн, ОХУ-Украйн улс хоорондын үл ойлголцлоос хамаарч тоног төхөөрөмжийн сэлбэг материалын хомсдол үүсэх болон үнэ нэмэгдсэн зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав.   Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангадаг Амгалангийн дулааны станцыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажил 76%-ийн гүйцэтгэлтэй байна

Арменид төр, засгийн байруудыг булаан эзлэхээс сэргийлж чадав2023, 11 сар 3. 8:50

Арменийн Үндэсний аюулгүй байдлын алба засгийн газрын байруудыг эзлэхээр төлөвлөж байсан террорист бүлэглэлийг саатуулжээ. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын албаны хэвлэлийн төвөөс мэдээллээ.

“Европын холбоо: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” олон улсын хурал боллоо2023, 10 сар 20. 13:43

 "Европын холбоо: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яаманд өнөөдөр /2023.10.20/ боллоо. Хурлыг Отгонтэнгэр Их Сургууль, Гадаад харилцааны яам, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэн, МУИС-ийн Европ судлалын тэнхим хамтран зохион байгуулж байна.  Европын Холбоо нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол дахь иргэний нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, Европын зах зээлд нэвтрэх гол хамтрагч, манай улсын стратегийн гурав дахь хөрш, харилцаа хамтын ажиллагааны итгэлтэй түнш билээ. 10 жилийн өмнө батлагдсан "Түншлэл хамтын ажиллагааны тухай хэлэлцээр"-ийн зарчим, заалтуудын хүрээнд харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, агуулга хэлбэр нь баяжсаар байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ2023, 10 сар 19. 15:46

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа,Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч  иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн уулзалтуудын үеэр биечлэн мэдэрлээ. Парламентын гишүүд ч хамт байсны хувьд надтай дүгнэлт ижил байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын ард түмэн улс төрчдийн хэн нь, юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ. Ард иргэд өнөө маргаашийн асуудлаас илүү, улс орны ирээдүйн тухай, шударга нийгмийг бүрдүүлэх тухай, хүн бүрт хууль тэгш үйлчлэх тухай, өнгөрсөн алдааг засаж залруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох тухай ярьж байна. Ард иргэд 30 жилийн өмнө нийгэм солигдож, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохын төлөө хичээсэн ч эргээд харахад хэдхэн хүн баяжсан, хууль тэгш үйлчилдэггүй, шударга бус, авлигажсан, үүрэг хариуцлагагүй, салан задгай нийгэм бүрэлдэн бий болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна. Иргэд Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өмч хувьчлал нэрийн дор цэнхэр, ягаан тасалбараар хэдхэн хүн завшсан нь өнөөдрийн баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрч, нийгэм бие биенээ үзэн ядах суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иргэд олон зуун жил газрын хөрснөө бий болсон байгалийн баялгийн лицензүүдийг, мөн л энгийн иргэдэд хүртээлгүйгээр, шударга бусаар хуваан залгиж, цаашлаад төрийг нь засагтай, парламенттай, шүүхтэй нь, улс төрийн намуудтай нь худалдаж авах системийн авлигынтогтолцоо бүрдсэнийг том зургаар нь бүрэн ойлгосон байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн нийслэлийн болон байгалийн тусгай хамгаалалттай газруудад хууль бусаар цэцэглэн хөгжсөн газрын наймаа ч тэгш бус нийгмийг бий болгосон үндэс гэдгийг ч нийгэм бүхэлдээ дүгнэжээ. Нэг үгээр хэлбэл, нийгмийн шилжилтийг далимдуулж, өмч хувьчлал, эрдэс баялгийн лиценз, газрын наймаа өнөөдрийн тэгш бус байдал, баян ядуугийн эрс ялгаа, нийгмийн бухимдлын суурийг тавьсан гэдэг нийгмийн дүгнэлт бодитоор улс даяар тогтсон байна. Энэхүү дүгнэлт нийгэмд бүрэн төлөвшиж чадаагүй байсан тул өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой. Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм. Олны хүч оломгүй далай гэж Монгол түмэн ярьдаг билээ

 Facebook Twitter Youtube