Японы баруун хэсэгт байрлах Киотогийн их сургууль болон барилгын "Kajima" корпорац хамтран ирээдүйд Ангараг гараг болон Саран дээр хүн амьдрахад тохиромжтой байгууламж барихаар төлөвлөж байна гэж “NHK” телевиз мэдээлэв.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Чикаго хотын төв талбайд Монгол Улсын төрийн далбааг мандуулах, Монголын соёл урлагийг сурталчлах арга хэмжээ долдугаар сарын 6-ны өдөр боллоо. Арга хэмжээг нээж Консул Т.Батцэцэг үг хэлэв
Шри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас зээлээр шатахуун авахад туслахыг хүссэн Шри-Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса олон нийтийн сүлжээгээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд тус улсад шатахууны зээл олгоход туслахыг хүссэн тухайгаа мэдэгджээ. Шри Ланкийн удирдагч мөн Аэрофлотын нислэгийг сэргээхийг хүссэн гэдгээ тэмдэглэв. Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маш үр дүнтэй хэлэлцээ хийлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Каракалпакстанд болсон олон нийтийн эсэргүүцэл, мөргөлдөөнийг эрх баригчид хатуу дарсан. Албан ёсны мэдээллээр 18 хүн нас барж, хэдэн зуун хүн шархдаж, олон арван хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
ОХУ-ын Гадаад хэргийн яам ОХУ-ын удирдагч Владимир Путиныг "Их 20"-ийн уулзалтад оролцох хүсэлтэй байгаа талаар Индонезид урьдчилан мэдэгдсэн байна. Энэ тухай ГХЯ-ны хэвлэлийн алба мэдээлэв. Төрийн тэргүүний оролцооны хэлбэр нь бүс нутгийн ариун цэврийн болон эпидемиологийн нөхцөл байдал, дэлхийн нөхцөл байдлын хөгжлөөс хамаарна гэж Оросын хэлтсийн илгээлтээс харж болно. Сануулахад, “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 15-16-нд Индонезийн Бали аралд болно
Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын бага хурлын төлөөлөгчид Украинчуудын тэргүүлсэн сэргээн босгох үйл явцыг дэмжинэ гэдгээ амласнаар хоёр өдрийн хэлэлцээ өндөрлөлөө. Бага хуралд Украин болон бусад 40 орчим орны засгийн газрын төлөөлөгчид, мөн дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд оролцсон юм. Тодруулбал, Швейцарын өмнөд хэсгийн Лугано хотод болсон Украиныг сэргээн босголтын асуудлаарх бага хурлын төгсгөлд төлөөлөгчид Луганогийн тунхаглалыг батлалаа
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн Хойд Атлантын эвслийн хамгаалалтын шинж чанарын тухай мэдэгдлийг БНХАУ "зууны хошигнол" гэж нэрлэжээ. Энэ тухай Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лицян өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Дипломатч тэсрэх бөмбөгийг эвслийн хамгаалалтын шинж чанарын бэлгэдэл гэж нэрлээд сүүлийн хэдэн арван жилд НАТО-гийн хүчин оролцож байсан цэргийн ажиллагааг эргэн дурсав
Финланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар НАТО-д элсэх тухай протоколд гарын үсэг зурлаа Финланд, Шведийн Гадаад хэргийн сайд Пекка Хаависто, Анн Линде нар болон НАТО-гийн 30 орны Элчин сайд нар НАТО-гийн төв байранд болсон албан ёсны ёслол дээр улсуудыг Умард Атлантын эвсэлд элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа гэж ТАСС-ын сурвалжлагч мэдээлэв. Баримт бичгийг НАТО-гийн бүх улс соёрхон баталсны дараа Финлянд, Швед хоёр эвслийн гишүүн болно. Өнөөдөр бид нэгдэн орох протоколд албан ёсоор гарын үсэг зурж, соёрхон батлах журмыг эхлүүлж байна
Үндэсний хэмжээнд өнгөрсөн жилийн зургадугаар сард 1000 хүнийг хамруулж хийсэн цахим судалгаагаар Солонгосын оффисын ажилчдын 30 орчим хувь нь ажлын байрны дарамтад өртдөг гэсэн дүн гарчээ. Хамгийн сүүлд “Embrain Public” судалгааны байгууллагын хийсэн судалгааг ням гарагт олон нийтэд танилцуулав
Др. Жин Цай РонБНХАУ-ын засгийн газрын гадаад бодлогын зөвлөх, нэрт эрдэмтэн, Хятадын Ардын Их Сургуулийн багш, профессор. Хятадын ардын чөлөөлөх арми 2027 онд 100 жилийнхээ ойгоор Тайванийг эзлэхийг оролдох болно хэмээн Хятадын нөлөө бүхий стратегич эрдэмтэн, судлаач, Хятадын ардын их сургуулийн багш Жин Цай Рон саяхан хэлсэн байдаг
БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-ын дарга Ши Жиньпин “COVID-19” халдварын улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эх орондоо айлчлах урилгад татгалзсан тухай Японы “Иомиури” сонин дипломат эх сурвалжаас иш татан мэдээллээ. Зарим мэдээллээр бол Хятадын тэргүүн ОХУ-д айлчлах нь АНУ болон Европын хямралыг гүнзгийрүүлэхэд хүргэж болзошгүй юм. 2022 оны 6-р сарын 15-ны өдрийн яриа хэлэлцээний үеэр урилга ирүүлсэн гэж тэмдэглэсэн боловч коронавирусын эсрэг хязгаарлалтын улмаас ойрын хугацаанд Орост айлчлахад хүндрэлтэй байна гэж БНХАУ-ын тэргүүн мэдэгдэв
Москва, Улаанбаатар хоёр талын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ээлжит хуралдаан энэ онд ОХУ-д болно. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт Улаанбаатар хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хийсэн хэлэлцээний дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. "Бид худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд дараагийн хуралдаан энэ онд ОХУ-д болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн коронавирусний цар тахлын дараа хоёр орны худалдаа хурдацтай сэргэж байгаад анхаарал хандуулав
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийлээ
Өнгөрсөн сард БНСУ-д инфляцын түвшин өнгөрсөн оны зургаадугаар сартай харьцуулахад 6 хувьд хүрсэн нь 1998 оны 11 дүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо гэж тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ.
Япон улс өөрийн газар нутаг гэж тооцдог Сенкаку /Дяоюйдао/ арлуудын бүс рүү өнөөдөр Хятадын эргүүлийн хоёр хөлөг онгоц нэвтэрсэн тухай "Kyodo" агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, хөлөг онгоцууд тус бүсэд байгаа Японы загас агнуурын усан онгоц руу ойртохыг оролдсон байна. Мөн тэнд Японы эргийн хамгаалалтын албаныхан иржээ
АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Николас Бернс Украины мөргөлдөөний талаар Оросыг дэмжсэн байр суурийг цацахаа зогсоохыг Бээжингээс шаарджээ. Энэ тухай Bloomberg мэдээлэв. “БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчид НАТО-г энэ дайныг эхлүүлсэн гэж буруутгахаа зогсооно гэж найдаж байна
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу Украины Зэвсэгт хүчин хоёр долоо хоногийн дотор Луганскийн Бүгд Найрамдах улсын нутаг дэвсгэрт 5469 хүний хохирол амссан гэж мэдэгдэв.
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц ням гарагт тус улсын олон нийтийн “ARD” телевизэд өгсөн ярилцлагадаа, “Герман улс холбоотнуудтайгаа дайны дараах хугацаанд Украины аюулгүй байдлын баталгааг хангах талаар хэлэлцэж байна. Гэвч эдгээр баталгаа нь НАТО-гийн гишүүн орнуудын нөхцөл байдалтай нийцэхгүй байна” гэжээ. Энэ оны 4 дүгээр сард Украин улс АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, Турк зэрэг улсуудад аюулгүй байдлыг хангах талаар саналаа хүргүүлсэн бөгөөд хожим нь Энэтхэг улсыг мөн эгнээндээ нэгдэхийг урьсан. Өнгөрсөн сарын 27-ны өдөр “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид Украины талд зогсохоо амласан ба ОХУ-ын санхүүгийн орлогыг бууруулах шинэ хориг арга хэмжээ авах, дайны дараа Украины аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. “Долоогийн бүлэг”-ийн орны удирдагчид уулзалтын дараа хийсэн хамтарсан мэдэгдэлдээ, “Бид Украины талд зогсож, шаардлагтай үед санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломатын дэмжлэг үзүүлсээр байна” гэсэн юм
Украины Лисичанск хотыг Оросын цэргүүд бүрэн хяналтдаа авсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлжээ.
Японы нийслэл Токио хотод түүхэндээ хамгийн олон буюу есөн өдөр дараалан цельсийн 35-аас дээш хэмд хүрч халсан талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.