Шинэбат

Нийт мэдээ: 546
Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 46, хоёрдугаар тунд 76, гуравдугаар тунд 1653, дөрөвдүгээр тунд 1840 нийт 3615 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 71.9 хувь нь хоёрдугаар тунд, 51.7 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 4.3 хувь нь хамрагдсан байна

~ Огноо: 7 цаг 6 минутын өмнө    ~ Сэтгэгдэл: 0
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа

Японы сүмо бөхийн холбооноос "Томозүна" дэвжээний бөх, маэгашира асан Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатарыг зодог тайлсныг зарлалаа. Манай бөх маргааш онлайн хэвлэлийн бага хурал хийлгэх юм. Кёкүшюүхо Улаанбаатар хотын уугуул. 33 настай

~ Огноо: 7 цаг 10 минутын өмнө    ~ Сэтгэгдэл: 0
ФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд

Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх

~ Огноо: 7 цаг 24 минутын өмнө    ~ Сэтгэгдэл: 0
Энэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна

Хавар мал төллөх үеэр махны хомсдол үүсэхээс сэргийлэн нийслэлд нөөцийн мах бэлтгэдэг. Мөн иргэдэд худалдаалахдаа бөөний буюу хямд үнээр хүргэхийг зорьдог юм

~ Огноо: 8 цаг 14 минутын өмнө    ~ Сэтгэгдэл: 0
Түр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ

Нийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана. Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм. Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй  гэдгийг мэргэжилтнүүд  анхааруулж байна. Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм

~ Огноо: 8 цаг 16 минутын өмнө    ~ Сэтгэгдэл: 0
Цагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно

Цар тахлын улмаас монголчууд сүүлийн хоёр жил уламжлалт цагаан сарын баяраар бөхөө үзэж, золголт хийгээгүй. Энэ жил төрийн золголт болохгүй ч үндэсний бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зохион байгуулахаар болсон

~ Огноо: 8 цаг 19 минутын өмнө    ~ Сэтгэгдэл: 0
Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо

Австрийн парламент 2 дугаар сараас эхлэн насанд хүрсэн иргэдийг албадан вакцинд хамруулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус улс вакциныг албадан хийх шийдвэр гаргасан Европын Холбооны анхны улс болжээ.   Тус улсын Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард коронавирусний вакцинжуулалтыг цаашид зайлшгүй албадан хийлгэдэг болгох талаар мэдэгдэж байсан ба улмаар улс орон даяар вакцинжуулалтын түвшинг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байв.   Үүний дараа вакциныг эсэргүүцэгч иргэд нэн даруй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм

~ Огноо: 1-22, 12:43    ~ Сэтгэгдэл: 0
Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь Хууль бусаар Play.ubgamers.space нэртэй цахим хаягийг ашиглан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсныг тогтоон тухайн этгээдүүдийн ашиглаж байсан  суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна

~ Огноо: 1-22, 12:15    ~ Сэтгэгдэл: 0
Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ

-АНУ-БНСУ Хойд Солонгостой дайтах тактикаа шинэчилж байна - 68 жилийн өмнөх дайн, одоогийн нөхцөл байдал Солонгосын хойг бол Дэлхийн II дайны үеийн нөхцөл байдлыг хэвээр хадгалж буй, одоогийн хэллэгээр бол хамгийн “халуун цэг” юм. 1945 онд Их гүрнүүдийн ашиг сонирхлын дагуу 38 дугаар өргөргөөр хуваагдсан БНСУ, БНАСАУ хэдий нэг үндэстэн ч Хойд Солонгос “Урвагч Ли Сын Ман хил давсны хариу” хэмээн 1950 онд дайн эхлүүлж, гурван жил ширүүн байлдсан юм

~ Огноо: 1-22, 11:21    ~ Сэтгэгдэл: 0
ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгон мэдээлдэг. Өөрийн болон гэр бүлийн орлого, хадгаламж зэрэг нь 2019 онтой харьцуулахад 2020 онд хамгийн их өссөн УИХ-ын гишүүдийн талаар хүргэе

~ Огноо: 1-22, 10:52    ~ Сэтгэгдэл: 0
Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө

Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна. Иймд чанарын шаардлага хангахгүй газар бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас онцгойлон анхааруулж байна.       МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Л.Баясгалан хэлэхдээ, “Гарал үүсэл тодорхойгүй байх нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг

~ Огноо: 1-22, 10:35    ~ Сэтгэгдэл: 0
Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн оны 12 сард  эцэслэсэнтэй  холбогдуулан дараагийн шатыг эхлүүлэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОХУ-ын "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярив.

~ Огноо: 1-22, 10:11    ~ Сэтгэгдэл: 0
МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ын боксчин Вик Пасилластай энэ сарын 22-нд тулалдах байсан ч Вик Пасиллас “Covid-19”-ийн халдвар авчээ. Ийнхүү түүний оронд Сакариа Лукас гэх 37 настай Намиб Улсын тамирчин тулалдахаар болсон байна

~ Огноо: 1-22, 9:45    ~ Сэтгэгдэл: 0
Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно

Монголын дугуйчид Олимпийн эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан Олон улсын дугуйчдын холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон. Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид Олимпод оролцох болж чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ. Иймээс манай дугуйчид “Парис-2024” Олимпод эрх авахын тулд холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулан мөн шилдэг тамирчдаа гадны мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна. Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлээд байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka” багт байгаа

~ Огноо: 1-22, 9:11    ~ Сэтгэгдэл: 0
Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ

Хэдхэн өдрийн өмнө Тонга арлын улсад далай доорх галт уул дэлбэрч, байгалийн гамшиг нүүрлэсэн. Үүнийг дагаад маш олон байшин барилга нурж, иргэд хүнд нөхцөл байдалд байна. Гамшгийн улмаас гурван иргэн нас барж, олон хүн бэртэл гэмтэл авсан

~ Огноо: 1-22, 8:37    ~ Сэтгэгдэл: 0
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 22. Бямба гараг

~ Огноо: 1-22, 8:01    ~ Сэтгэгдэл: 0
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орохыг анхааруулж байна. 2022 оны 01 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно

~ Огноо: 1-22, 7:59    ~ Сэтгэгдэл: 0
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Өнөөдөр /2022.01.22/ Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

~ Огноо: 1-22, 7:50    ~ Сэтгэгдэл: 0
Үлээх шаардлагагүйгээр согтуурлын зэргийг тодорхойлно

Ковид-19 цар тахлын улмаас согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын согтуурлын хэмжээ, гэмт хэргийн зөрчлийг шалгахад хүндрэлтэй болсон. Иймд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч багажийг 25 ширхэгийг захиалан авч хүлээлгэн өглөө. Халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг

~ Огноо: 1-21, 16:50    ~ Сэтгэгдэл: 0
Дараагийн 20 мэдээ