Э.Хүслэн: Өрөг дээр хэн нь илүү холыг зөв харсан нь ялдаг

1/ 26/ 2023    9 цаг 16 минут

П.АМГАЛАНБАЯР

“3ууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа даамны олон улсын их мастер Э.Хүслэнг урилаа. Тэрбээр долоон настайгаасаа даамаар хичээллэж, монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд дархалсан авьяаслаг тамирчин. Э.Хүслэн 12-тойдоо насанд хүрэгчдийн ААШТ-д III байрт орж, дэлхийн даамны холбооны мастерын болзол хангасан хамгийн залуу даамчин юм. Мөн 2015 онд Близ, 2016 онд турк даамын Монголын анхны дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Харин 2019 онд Туркт болсон 100 буудалт даамын үндсэн төрөлд түрүүлж Монгол Улсаас дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. 

 

-Оны өмнө ААШТ-ий насанд хүрэгчдийн ангиллын гурван төрөлд түрүүлж олон улсын их мастерын болзлыг хангасан. Энэ үе сандрал, догдлол дүүрэн цаг хугацаа байсан болов уу?
- Энэ тэмцээнд түрүүлбэл олон улсын их мастерын болзол хангах боломжтой байсан. Тиймээс тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнөөс сэтгэл зүйгээ бэлдсэн. Намайг ямар арга барилтай тоглодгийг сайн мэддэг Монголын тамирчид маань  хамт оролцсон учраас өрсөлдөөнтэй байлаа. Тэмцээний үеэр аль болгох  сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээсэн. 


-Энэ тэмцээнээс ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцох эрхээ авсан байх аа?
-Энэ жилийн есдүгээр сард Өмнөд Америкийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. 2020 оны ААШТ-ээс алтан медаль авснаар оролцох эрхээ авч чадлаа. Өнгөрсөн ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд Ази тивээс медаль хүртсэн тамирчин одоогоор байхгүй. Тиймээс миний ойрын зорилго бол Ази тивийн анхны медалийг эх орондоо авчирах. Би 2019 онд ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд оролцож байсан. Тэр үед жаахан байсан учраас өөрийгөө соръё л гэсэн зорилготой байсан. 


-Сайн өрсөлдөгч хүчтэй тамирчныг бүтээдэг. Таныг хурцалдаг, хүчтэй  өрсөлдөгч олон бий юу?
-Би өрсөлдөгчиддөө хичээгээрэй гэж хэлдэг. Учир нь тэд хүчтэй байж амжилт гаргах тусам би илүү байхын төлөө хичээж хөдөлмөрлөж, өөрийгөө хурцална. Монголын тамирчид хүчтэй. Харин бусад орноос Хятад, Оросын тамирчид өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж чаддаг.
-2019 оны ДАШТ-ий сүүлийн шатанд ОХУ-ын тамирчинтай тунаж,  сонирхолтой тоглолт үзүүлсэн. Их өрсөлдөөнтэй тэмцээн болсон гэж спортын хорхойтнууд үнэлдэг?
-Хамгийн сонирхолтой нь 2015, 2016, 2019 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтод ОХУ-ын тамирчинтай гурван жил тунаж аваргын төлөө өрсөлдсөн. 2019 оны ДАШТ-ий үеэр бид хоёрын тоглолт 4-5 цаг үргэлжилсэн. Хөлгөө хараад хэрхэн тоглох вэ гэж төвлөрдөг учраас ямар хугацаа өнгөрснийг анзаардаггүй. Тоглолт дууссаны дараа намайг хүлээж байсан ээж минь “Удаан тоглолт боллоо” гэж хэлж байсан.  Дүнгээ сонсоод дэлхийн аварга боллоо гэхэд итгээгүй. Догдлол дүүрэн цаг хугацаа байсан. Тухайн үед миний насны ангилалд 4-5 орны 60 гаруй тамирчин оролцсон юм.


-Тэмцээний үед сандрал, догдлол хэр байдаг вэ?
-Би багадаа тэмцээний өмнө их догдлолтой, тэмцээн эхлэхээр сандраад  хожигдчих вий гэсэн сэтгэл зүйн айдастай байдаг байсан. Энэ үед өрөгөө тайван тоглож чадахгүй алдаа гаргах нь бий. Гэхдээ тэмцээнээс тэмцээний хооронд сэтгэл зүйгээ удирдаж сурч байна. Намайг сонирхлоо дагаад амжилтын төлөө тэмүүлэхэд гэр бүл, найз, нөхөд, сургуулийнхан маань үргэлж дэмжиж, урам хайрладагт баярладаг. Би даамаар хичээллэснээр зөв сонголт хийх, тэвчээртэй байх гээд олон зан чанарыг өөртөө суулгасан. Мөн даамны хөлөг дээр аль нь илүү холыг алдаагүй зөв харж чадсан нь ялалт байгуулдаг учраас алсын харааг хөгжүүлдэг. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын хоккейчид Кувейтийг 8:0-ээр ялав1 минут 30 секундын өмнөЦар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг 2024 онд ашиглалтад оруулна гэвүү25 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно33 минут 18 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа41 минут 52 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө1 цаг 1 минутын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 26 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 29 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 35 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 51 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 56 минутын өмнөМонгол дорнын зурхай2 цаг 11 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 26 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26
 Facebook Twitter Youtube